Part4

316 26 0
                                    

Жүнхёг Грим 2 усан ориглуураар тоглох Минуг ширтэнгээ

Жүнхёг " Чи яагаад Минуд ийм сайн байдаг юм? " гэхэд

Грим " Тэдний царай, хүйс нь ѳѳр ч ааш зан яг адилхан хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл, дурай хоол амттан гээд бүгд адилхан тэр миний Рианыг бодогдуулдаг хэсэгхэн хугацаанд ч гэсэн Риантайгаа уулзсан юм шиг санагддаг " гэж хэсэг чимээгүй байснаа "Риан Мину хоёр шиг Жундэтэй ч бас адилхан хүн байдаггүй юм байх даа" гэхэд

Жүнхёг " чи ёстой муухай дүү юм даа хажууд чинь адилхан хүн нь ил байхад яагаад нзаарахгүй байгаа юм гомдмоор юм аа " гээд дүүгийнхээ сэтгэл санааг дээрдүүлэх гэж хичээнэ. Тэр нь ч амжилттай боллоо.

Грим инээмсэглэн Жүнхёгын гарнаас атган " Баярлаа ахаа та байхгүй байсан бол би ѳдийг хүртэл тэсч чадахгүй байсан байх " гээд түүний мѳрийг дэрэллээ.

Жүнхёг инээн Гримын толгойг илэн " Зүгээр дээ энэ чинь л ах хүний үүрэг " гээд тэнгэр ширтлээ.

Грим Жүнхёгын мѳрнѳѳс толгойгоо аван " Нээрээ та ѳчигдѳр Минуг яачихаад над дээр ирсэн юм? " гэхэд

Жүнхёг гайхан " Юу яриад байгаан би Минуг тэр үед унтуулж байсан " гэхэд

" Та нар намайг гэрт ганцааранг минь үлдээгээд юу хийж байгаа юм?! " гэсээр Жунин тэдэн дээр ирлээ.

Грим түүнийг тоолгүй " Тэгээд хэн байсан юм бол?! " гэсээр Мину руу харцаа шилжүүллээ.

Жүнхёг " Ѳглѳѳний мэнд Жунин " гээд гараа ѳргѳн мэндэллээ.

Грим хэсэг чимээгүй байж байгаад Жунин руу харахад тэрээр " Вууааа Нам эзэгтэй намайг олж харна гэдэг нэр тѳрийн хэрэг байна " гээд 90градус бѳхийлѳѳ.

Грим түүнийг ширтсээр л байсанд Жунин эвгүйлхэнэ. Магадгүй Грим ѳчигдѳр орой ѳѳрийг нь дулаан энгэртээ тэвэрч тайвшируулсан хүнийг Жунин гэдгийг гадралсан байх..

Жунин Гримын харцанд эвгүйрхэн " Я-яасан бэ? яагаад ингэж хараад байгаа юм" гэснээ жуумалзан " Би тийм царайлаг байна уу? " гэхэд Грим инээмсэглэн толгой дохилоо.

Жунин Жүнхёг хоёр шоконд орсон байдалтай Грим рүү ширтэнэ. Жунин хэсэг чимээгүй байж байгаад яваад ѳглѳѳ. Тэр магадгүй ѳѳрийг нь царайлаг гэж хэлсэн гэж бодсон байх Жүнхёгч мѳн адил гэвч Жунины ард Мину Грим руу инээн гараа далалсанд Грим хариж үйлдэл үзүүлж инээмсэглэн толгой дохисон юм.

My Heart ||KAI /Completed/Donde viven las historias. Descúbrelo ahora