Part14

247 18 0
                                    

" Ким баавгай наад том ѳгзѳгѳѳ ѳндийлѳг цаг хэд болж байгааг мэдэж байна уу? " түүний сэрээхын тулд хѳнжлийг нь хуу татлаа.

Бид Кариб арал дээр ирээд хоёр хонож байна одоо дахиад нэг хоног үлдсэн. Гэвч Жунин гэх унтамхай баавгай ичээндээ орчихсон юм шиг л унтаад байна.

Жунин " Хонгор минь одоо жаахан л унтчихъя дахиад жаахан л..." нүдээ ч нээлгүй хонжлоо хайна. " Грим, хонгор минь хѳнжил хаана байна надад нѳмрүүлээд ѳгѳѳч " тэр буцаад унтаад ѳглѳѳ. Түүнд хѳнжлийг нь нѳмрүүлчихээд усан сан руу ганцаараа явлаа.

" Муу тэнэг баавгай яасан их унтдаг юм. Намайг биш хѳнжилѳѳ сонгож байгааг нь... Тийм л их унтмаар байсан юм бол эрт унтах нь яасын шѳнжин видио тоглоом тоглоод л байсан. Унтах гэж ирсэн юм байхдаа Муу тэнэг усны үхэр..." усан дотор ганцаараа суугаад түүнийг муулна. Ѳѳр хийх юм алга...
Миний үгийг сонсож байгаа ганц зүйл бол хэдэн литр гэдэг нь мэдэгдэхгүй их хэмжээны ярьж чадахгүй ус л байна.

" Хүнийг араар нь муулах муухай шүү охин минь..?! " амандаа буввансаар түүнийг хажууд ирсэныг нь анзаарсангүй. Тэрээр бэлхүүсээр минь тэврэн ѳѳртѳѳ наагаад " Хэдий хѳнжил байгаач чамайг орлох зүйл мѳн гэж үү? ичээндээ орсон ч идэшгүй ѳнжих баавгайтай адил " ийн хэлээд хамрын үзүүр дээр минь үнслээ.

" Тэгвэл идшээ хамгаалж бай за юу? Үгүй бол ѳѳр ямар нэгэн амьтных болчихож мэднэ " гэсээр цээжин дээр нь зураг зурах аятай хуруугаа гүйлгэнэ.

Жунин хѳмсѳгѳѳ зангидан " Чи юу ярьж байгаагаа мэдэж байна уу? хонгор минь усны үхрээ уурлуулхаар шийдээ юу? " тэрээр бэлхүүсээр тэвэрсэн гараа чангалан ийн хэлэв.

Би буруу зүйл ярьсанаа ойлгон " Уучлаарай хонгор минь би зүгээр л .... Гэхдээ чи сая усны үхэр гэсэн үү? муугаар хэлж байхад дуртай байгаа юм уу? " гэмшин хошуугаа унжуулж байгаад гэнэт инээд хүрэх шиг хѳѳрхѳнѳѳрѳѳ инээн хэллээ.

Жунины хѳмсѳг тэнийн " Чи л хэлж байвал би дуртай байх болно Рири... надаас бусад залуусд хоч ѳгч ѳѳдѳѳс нь ийм ѳхѳѳрдѳмѳѳр инээх хэрэггүй үгүй бол чи намайг ѳвтгѳх байх " тэрээр чухал царайлан хэлнэ. Би түүнийг ѳѳрийн юмандаа харамч, ѳмчирхѳг гэдгийг мэднэ. Энэ нь ч надад таалагддаг.

" Залуу минь тайвшир надад ганцхан чи байгаа за юу? " инээсээр түүний уруул дээр үнслээ.

" Рири хонгор минь далайн эрэг дээр ѳнѳѳ орой үдэшлэг болно. Хамтдаа явна биз дээ " тэрээр орон дээрээ доош харан таблет үзэн хэвтэх бол би түүний нуруун дээр мѳрдѳн " Мэдэхгүй юм даа Нини, чи намайг олон хүнтэй дуу чимээ ихтэй газарт байх дургүйг мэднэ. Бас тэнд олон хѳх ѳгзгѳѳ томруулсан европ эмэгтэйчүүд байна. " ийн хэлсэныхээ дараа би түүний нуруун дээр нь цээжээрээ хэвтэн нүүрээ хүзүүнд нь наах аж.

My Heart ||KAI /Completed/Where stories live. Discover now