Part20

252 22 0
                                    

Жунин толгой сэгсэрэн " Үгүй ээ үгүй миний сэтгэл үнэн за юу? би чамд чин сэтгэлээсээ хайртай охин минь надад итгээрэй чи надад юу ч болсон итгэнэ гэж амалсан санаж байна уу? " тийм ээ амалсан.. Гэхдээ зүрх минь түүнд итгэхыг хүсэвч тархи минь хүсэхгүй байна.

Түүнийг ѳѳрѳѳсѳѳ түлхэн " Жунин аа түр тусдаа байцгаая " ийн хэлээд машиндаа суун явлаа.

Нулимсаа арчин " Компани луу " жолоочид ийн хэлээд цонхоор харан явлаа. Энэхүү хэргийн гол үндэс нь аав...

Ахлах сургуулиа тѳгсѳѳд удаагүй байхад хүнтэй хүчээр гэрлүүлсэн. Ѳѳрѳѳ л болж байвал бусад нь яах нь хамаагүй юм шиг... Ѳѳрийн тѳрсѳн охиноо бизнезын золиос болгосон. Тэр хүнийг аав гэж дуудах зѳв үү..?

" Аав ѳрѳѳндѳѳ байгаа юу? " нарийн бичигээс ийн асуулаа.

Нарийн бичиг " Тийм ээ байгаа " хариуд нь хальт толгой дохин ѳрѳѳ рүү орлоо.

Аав гайхан " Грим "

" Яагаад хэлээгүй юм..? " хѳмсѳгѳѳ зангидан ийн асуулаа.

Аав ширээны ардаас босон зочдын буйдан дээр суун " Юуг? " тайван байх чинь...

" Жундэг амьд байсныг та мэдэж байсан тийм үү? бас... Бас миний хүүхдийг яагаад авраагүй намайг аварсан юм..? Тэр нялх амьтан ямар буруутай гэж... Зүгээр л намайг хѳсѳр хаяаад түүнийг аврахгүй яагаад...? Яагаад та нар миний амьдарлаар тоглоод байгаа юм бэ? анхнаасаа намайг түүнтэй гэрлүүлэх ёсгүй байсан юм. " Нулимас минь урссаар л үгээ ч бүрэн бүтэн хэлж чадахгүй нь

Аав босч ирэн " ... Уучлаарай охин минь тэр үед хэдхэн сарын хугацаагаар гэрлүүлнэ гэж бодсон гэтэл.. Чи Жундэд сайн болчихсон байсан. Тэгээд аав нь түүнээс салгаж чамайг шаналаасай гэж хүсээгүй болохоор түүнд компанаар нь сүрдүүлчихсэн юм. Ойлгосон уу? охин минь... Хүүхэд бол..? тэр бол гэнтийн зүйл байсан. Хүүхэд та хоёрын нэгийг аврах шаардлагатай байсан. Гэхдээ би чамайг сонгосон. Хүүхдийг чи ѳѳрт чинь хайртай насан туршид чамайг хайрлах тийм хүнээс хүүхэдтэй болох ёстой Жундэ шиг хүнээс биш... Би дахиад зээтэй болж болох ч чамайг дахин авч чадахгүй охин минь " аавын хэлэх зуур би зогсолтгүй уйлсаар байв. Аав намайг энгэртээ тэврэн " Аав нь Жүнхёг та хоёрыгоо хайраар дутааснаа мэднэ. Тэрэндээ одоо ч харамсаж явдаг. Та хоёрынгоо жаргалтай байх байх гээд чадах зүйлээ хийдэг ч тэр минь буруудаж зовлонд унагадаг. Аавыгаа уучлаарай охин минь...үнэхээр уучлаарай... " Түүний хоолой сѳѳн зангирсан сонсогдох нь түүний уйлах гэж байгааг илтгэнэ. Ѳмнѳ нь аавынхаа уйлж байгааг нэг ч удаа харж байгаагүй. Түүнийг зѳврѳн мѳнгѳны тухай боддог гэж боддог байсан. Гэтэл мэдэгддэгүй ч цаагуураа бидэнд халамж тавьдгыг мэдээгүй явж...
Аавын зѳрүүлэн тэврэн чихрээ булаалгасан жаахан охин шиг эхэр татан уйлна.

My Heart ||KAI /Completed/Where stories live. Discover now