" Эзэгтэй? та зүгээр үү? " Ѳглѳѳ даамла намайг сэрээхэд цаг харавал ѳдрийн 2 болж байв. Яагаад ингэж их унтсанаа гайхаад барахгүй нь уг нь ѳчигдѳр Жүнхёг ахтай хэрэлдээд эрт унтсан юмсан. Орноосоо босоход толгой эргээд унах гэж байсан болохоор даамла ийн хэлэв.
Толгойгоо барин хэсэг орон дээрээ сууж байгаад зѳѳлхѳн босч даамлад зүгээр гэдгээ хэлэн хамт доош буулаа. Ѳчигдѳр шѳнѳ хэт их уйлсанаас болсон юм болов уу? Надад сүүлийн 4 хоног уйлаагүй шѳнѳ гэж үгүй... Түүнийг үнэхээр их санаж байна. Санасандаа бэтгэлэнэ гэгч нь болоод байна. Ѳнѳѳдѳр түүн дээр очиж асуудлаа шийднэ. Үгүй бол энэ хэвээрээ удвал би яг галзуурах байх.
Доош буув уу? үгүй юу? хамар цоригом хоолны үнэр үнэртэнэ. Би ийм сайн үнэрлэдэг билүү..? Ѳмнѳ нь нээх үнэртээд байдаггүй юмсан. Дотор муухай оргих шиг... Эсвэл сайхан ч юм уу?
" Ямар хоол хийсэн болоод ингэж үнэртээд байгаа юм.? " намайг ийн ярвайн хэлэхэд даамла гайхан " Мэдэхгүй ээ " ѳѳр үг хэлсэнгүй.
Гал тогоонд орж ирэхэд ах ширээнд түрүүлж ирэн сууж байв. Хоолны үнэрэнд ярвайх инээхын дундах царай гарган ширээнд суулаа.
" Та ажилдаа яваагүй юм уу? " ах руу харан асуулт тавилаа.
Тэр ам руугаа хоол чихсээр " Ѳнѳѳдѳр миний амралтын ѳдѳр.. Чи ямар аймар унтдаг юм..? ѳглѳѳны хоолоо үнэхээр уйтгартай идлээ "
" Би ѳнѳѳдѳр Жунинтай уулзана " халбагаа авсаар ийн хэллээ.
Ах хѳмсѳг зангидан " Яах гэж? тэр уулъя гэсэн үү?... Үгүй шүү би чамайг түүнтэй уулзуулахгүй "
" Ахаа! та дүүгээ галзуурхыг хармаар байна уу? би... " үгээ бүрэн хэлж чадалгүй огиулах нь тэр.
Ах том нүдлэн " Яасан бэ? зүгээр үү? " стаканд ус хийн гарт минь бариуллаа. Усыг нь уучихаад уулга алдан " З-зүгээр ээ " ийн хэлээд хачирнаас савхадан амруугаа хийх гэтэл дахиад л огилоо. Энэ удаад илүү хүчтэй огив. Амаа дарсаар ойрхоноор нь нэг давхарын ариун цэврийн ѳрѳѳ орлоо.
Даамла Жүнхёг хоёр араас орж ирэн даамла нурууг минь илсээр Жүнхёг хажууд гараа зѳрүүлэн тэврээд хѳмсѳг зангидан зогсоно.
Хэрэггүй амьтан...
Арай гайгүй болон амаа усаар зайлан зогсоход Жүнхёг "Эмнэлэг явах уу?"
" Ганц бѳѳлжлѳѳ гээд эмнэлэг дээр очих нь хаашаа юм..?! " ийн хэлээд зогсож байтал
Даамла чухал царай гарган " Эзэгтэй., таны сарын тэмдэг хэзээ ирсэн.! " хэсэг бодож байгаад " Сарын ѳмнѳ гэхдээ энэ сарынх ирээ... Бурхан минь! та хоёр гарч бай! " гэж тэр хоёрыг ариун цэврийн ѳрѳѳнѳѳс хѳѳж гаргаад шүүгээнээс тест авлаа.
ESTÁS LEYENDO
My Heart ||KAI /Completed/
AcciónГуниг, шаналалаар дүүрэн харанхуй амьдралд минь тэр орж ирсэн... гэхдээ санаандгүй бус санаатай..