Жунин " Грим аа би энэ зургийн цомог үзэж болох уу? " Гримын ѳрѳѳг үзэж байгаад тавиуран дээр байх зургийн цомгийг барисаар Гримээс асуулаа.
Грим " Тэгдээ " гэсээр утсаа оролдоно.
Жунин түүний хажууд наалдах шахам суугаад цомгоо эргүүлэн үзлээ.
" Энэ Риан уу? "
Грим утаснаасаа салан цомог руу харлаа.
" Мм Тиймээ хѳѳрхѳн байгаа биз " гэсээр инээмсэглэнэ.
Жунин толгой дохин " Тийм ээ чамтай адилхан үнэхээр ѳхѳѳрдѳм юм байна... Харин энэ нѳхѳр чинь байх...?"
Грим " Тийм ээ царайлаг байна уу?"
Жунин ярвайн " Энэ үү? Грим минь дээ чи уйлсаар байгаад харааны бэрхшээлтэй болчихсон юм биш биз дээ... Аль нь царайлаг байна?" Жундэгын зургийн хавцаснаас аван нүүрнийхээ хажууд барилаа.
Грим тѳв царай гарган бодол хийснээ " Ммм ер нь байна шүү дээ Жунин аа, ...Жундэ их ширүүн царайтай харин чи бамбарууш шиг царайтай..." чимээгүй боллоо.
Жунин " Тэгээд...?"
Грим хамраа үрчийлгэн " Их хэцүү юм байна аа болилоо " босоод тагт руу гарлаа.
Жунины урам нь хугарсан ч инээмсэглэн зургаа ширээн дээр тавиад түүний дээр очин араас нь тэврээд
"... Гэхдээ амлая би илүү царайлаг шүү үүнтэй хэн ч маргахгүй " гэхэд Грим инээж орхилоо.
Жунин " Би чиний инээдэнд дуртай " шивнээд хүзүүн дээр нь үнсэхэд Грим толгойгоо гэлжийлгээд түүнээс салан ѳѳдѳѳс нь харлаа.
Жунин чанга хѳхрѳн " Гижигтэй юм уу? эсвэл сэрэл чинь хѳдѳлчихсѳн үү? " түүнийг тагтны хашлага руу тулган ийн асуулаа. Тэдний нүүрний хоорондох зай ихдээ л 5см..
Грим " Ү-үгүй ээ зүгээр л гижиг..!? " ичэн түүнээс харцаа буруулан хэллээ.
Жунин инээдээ барин " Ммм тийм байх нь...чи итгэлтэй байна уу? гижиг гэдэгтээ " гээд дахин хүзүүн дээр нь үнслээ ѳмнѳхѳѳсѳѳ илүү удаанаар.
Грим түүний цээж рүү нь түлхээд " Яа боль..! "
Жунин хѳмсѳгѳѳ ѳргѳн " Яагаад?... Үгүй ээ болихгүй " гэсээр түүнийг хоёр гар дээрээ ѳргѳн орон дээр хэвтүүлэн цээжэндээ тэврэн хэвтлээ.
Жунин " Чи сандрахаараа эгдүүтэй юм аа " гэж хэлээд духан дээр нь үнслээ.
Грим бэлхүүсээр нь зѳрүүлэн тэврээд түүний нүд рүү нь хараад " Баярлалаа гэхдээ би мэднэ ээ " дэггүй инээмсэглэл тодруулна.
BẠN ĐANG ĐỌC
My Heart ||KAI /Completed/
Hành độngГуниг, шаналалаар дүүрэн харанхуй амьдралд минь тэр орж ирсэн... гэхдээ санаандгүй бус санаатай..