------Грим
Жунингүй байсан нэг дахь шѳнѳ, хоосон, ганцаардмал... үгээр илэрхийлэмгүй муухай мэдрэмж. Авч үлдсэн том цамцыг нь хэдий халуун байсан ч ѳмсѳж унтсан. Цамцнаас зѳвхѳн хувцас угаагч үнэртэнэ. Түүний үнэр гэх сайхан зүйл үнэртсэнгүй. Хажууд хоосон санагдаж унтаж чадахгүй болохоор арга ядан дэрүүдээ хажуудаа тавин Жуниныг гэж бодоод тэврэнэ унтсан.
Ѳрѳвдѳлтэй юм...
Түүнийхээ цамцыг тайлалгүй дотор нь шигдсээр ѳглѳѳны хоолоо идэн сууна. Амтгүй байна. Хоолонд ямар ч амт алга... Магадгүй тэр хажууд минь хамт идэхгүй байгаа болохоор байх.
Ганц хоёр халбагдчихаад цагаан хаалга руу орлоо.
Удаан орж ирж цэвэрлээгүй болохоор тоосонд дарагдсан байв. Удаан ч гэж дээ 2 сар гаруй.
Жундэ, Риан хоёрын зургыг аван ѳрѳѳнѳѳс гарлаа.Даамла том нүдлэн " Эзэгтэй..? энэ чинь...? " нээрээ түүнд хэлээгүйгээ саналаа.
Инээх аядан зураг руу харсаар " Эгчээ.. Жундэ амьд байнлээ. Тэр үхээгүй " намайг ийн хэлэхэд даамла хэсэг чимээгүй байж багаад амаа даран " Бурхан минь... Үнэхээр үү..? " даамлыг дагуулан буйдан дээр суун түүнд ѳчигдѳр болсон зүйлүүдээ товч бѳгѳѳд тодорхой ярьж ѳглѳѳ. Тэр мэдэх эрхтэй хүн шүү дээ..? Хэдий үйлчилэгчдын ахлах ч миний эрхэм наднин хүн багаас минь л ээжийн минь оронд ээж болж аавын минь оронд аав минь болж намайг халамжилж ѳѳрийн тѳрсѳн охинтой адил хайрлаж ирсэн. Гэхдээ би яагаад түүнийг одоо ч даамла гэж дууддаг аа ойлгохгүй юм.
Намайг хэн хүнээс илүү мэдэх хүн энэ хүн байх.
Магадгүй миний ѳѳрийнхѳѳ тухай мэдэхгүй зүйлыг ч хүртэл мэдэх байх.Даамлад цагаан хаалгатай ѳрѳѳ суларсан үйлчилэгчээр цэвэрлүүлээрэй гэж хэлчихээд гадаш гарахаар ѳѳрийгѳѳ бэлдэн Жундэ Риан хоёрын зургыг аван гарлаа.
Жолооч ахын ирчихлээ гэх дуугаар машинаас буун зорьсон газар луугаа оров.
Коридороор алхасаар нэгэн тасагт ирэн тавдугаар эгнээны 3дахь шилэн хоргонд ирэн инээмсэглээд " Сайн уу? хонгор минь ээж нь ирлээ. Ээжыгээ санасан уу? " Рианыхаа зургыг шилний цаанаас илбэн ийн хэллээ." Сайн сууж байгаа биз дээ..? Одоо л ирж байгаад уучлаарай...Ээж нь энийг ѳгѳх гэж ирсэн юм аа " шилний цоожыг тайлан Рианы зургыг хийн буцааж цоожиллоо.
" Чамайгаа явуулахаар ирсэн юм. Байнга байшингийнхаа нэг ѳрѳѳнд зургыг нь ѳлгѳѳд тайван явуулаагүйд уучлаарай.... " түүнтэйгээ хэдэн минут ярьж байгаад тэндээс явлаа. Сэтгэл санаа минь уужрах шиг л боллоо.
VOUS LISEZ
My Heart ||KAI /Completed/
ActionГуниг, шаналалаар дүүрэн харанхуй амьдралд минь тэр орж ирсэн... гэхдээ санаандгүй бус санаатай..