Part8

268 27 0
                                    

Ѳглѳѳны хоолон дээр Жунин байсангүй Жүнхёг Грим хоёр л хооллоно.

Грим байн байн Жунины суудаг сандал руу харахыг анзаарсан Жүнхёг

" Та нар явж ажилаа хий " гээд үйлчилэгч нарыг гаргалаа.

Жүнхёг " Та хоёр яаж байна " гэхэд Грим гайхан " ю-юу? "

Жүнхёг инээн " Яагаад сандраад байгаа юм? "

Грим хурдхан толгой сэгсэрэн " Ү-үгүй ээ би сандраагүй яагаад тэгж бодоов?? "

Жүнхёг " Намайг мэдэхгүй гэж бодоо юу?! та хоёрыг ойрд дажгүй харицаатай байгааг би анзаарсан. " гээд хутга сэрээгээ тавиад Грим руу анхаарлаа хандууллаа.

Грим санаа алдан " Мэдэхгүй юм даа.. Би түүнд бүгдийг хэлсэн. "

Жүнхёг түүний гарнаас атган "Чи харамсаад байгаа юмуу? түүнд хэлсэндээ " гэхэд Грим толгой сэгсэрлээ.

Жүнхёг " Грим аа чи түүнд итгээд үзэх хэрэгтэй байх би түүнтэй танилцаад удаагүй ч тэр итгэл даах хүн шиг харагдсан. Бас чамайг хуучин хэвэнд чинь ороход туслах юм шиг байна." гэхэд

Грим хѳмсѳгѳѳ ѳргѳн " Юу гэсэн үг юм!"

Жүнхёг инээн " Чиний ааш чинь дээрдэж байна гэсэн үг "

Грим " Үнэхээр үү? " гэж итгэж ядан ахынхаа ѳѳдѳѳс харна.

Жүнхёг толгой дохин " Тиймээ, тийм болохоор түүнийг ѳѳрѳѳсѳѳ битгий түлх түүнтэй шинээр эхэлсэн ч болно "

Грим санаа алдан " Итгэлгүй байна... " гээд чимээгүй боллоо.

Жүнхёг бугуйн цагаа хараад " Би явлаа шүү 14 хоногын дараа уулзъя " гээд хацар дээр нь үнсээд явлаа.

Грим бодлогшрон сууна.

Грим " Үнэхээр шинээр эхлэх ёстой юм гэж үү?? Буцаад аз жаргалтай болж чадна гэж үү? Шинээр эхлэх?... Нэг л тѳсѳѳлж чадахгүй байна. Ѳѳрийнхѳѳ аз жаргалыг олохын тулд түүнийг ашиглаж байгаа юм шиг санагдаж байна. Буцаад ѳмнѳх шигээ болно гэдэгтээ тийм ч итгэлтэй биш байна." хэмээн бодон сууна.

Грим ѳрѳѳндѳѳ орж ирээд гоо сайхныхаа тавиурын ѳмнѳ суулаа. Шѳнѳ бүр дутуу нойртой хонож, уйлсаар байгаад нүд нь улайж доогуур нь хѳх туяа татаж мѳн уруул нь нь ѳнгѳѳ алдаж цайрж хатсан байв.

Толинд тусах ѳѳрийнхѳѳ цонхийсон царайг харан сууж байтал утсанд нь зурвас ирлээ.

" Болзоогоо мартаагүй биз! би удахгүй очиж авна. "

Гэх зурвасыг харан Грим"мартчихаж " гэсээр нүүрээ хѳнгѳхѳн будан богино үсэндээ долгион оруулаад, ѳвдѳг хүрсэн улаан ханцуйгүй даашинз, улаан ѳндѳр ѳсгийт мѳн цагаан гар цүнх аван доош буулаа.

My Heart ||KAI /Completed/Where stories live. Discover now