2

5.7K 491 22
                                    

"Би явлаа. Дахиж над руу залгах хэрэггүй, чиний хоолойг сонсох нь байтугай царайг чинь ч харах хүсэл алга!"

" Та тэр өдөр намайг яг ингээд орхиод явснаа санаж байна уу! Өвлийн хар хүйтэнд хэнэх ч үгүй гадаа орхиод явахдаа та юу бодож байсан бэ? Би танд саад болоод байгаа юм шиг санагдаад, та надад дургүй болчих вий гэхээс айсандаа танд юу ч хэлэлгүй явсан гэдгийг мэдэх үү? Очих гэр оронгүй, ээж аав ч үгүй, таниас өөр хүнгүй надад ямар хэцүү байсан гээч? Таны уурласан царайг харах үнэхээр аймшигтай байсан учир дахиж таныг уурлуулахгүйн тулд ор сураггүй алга болсон юм."

5 жилийн өмнө

" Чи үнэхээр ядаргаатай юм аа, Жон Жонгүг!"

" Ахаа, гэхдээ би дараад байна. Бас бяцхан Гүги зөндөө өлсөөд байна..."

Жонгүг Тэхёны хормойноос зүүгдэн явахдаа ийн гоншигнох бол Тэхён нөгөө л нэг хүйтэн царайгаа гаргасаар гарыг нь хормойноосоо салган муухай харсаар,

" Юу гээч, чи одоо хангалттай том болсон. Нэг ёсондоо өөрөө өөрийгөө аваад явчих чадалтай болсон гэсэн үг. Тийм байхад яагаад одоо болтол нялх хүүхэд шиг аашлаад намайг залхаагаад байдаг юм бэ! Надад чамаас илүү чухал ажил байгаа Жонгүг! Хэрвээ чи тэнэг л биш бол нэг юм болно гэж найдъя. Би ингээд явлаа, дахиж над руу залгах хэрэггүй, чиний хоолойг сонсох нь байтугай царайг чинь ч харах хүсэл алга!"

Гадаа орох цаснаас ч хүйтэн түүний харц, мөснөөс ч хатуу сонсогдох түүний үгс, эцэст нь тэр Жонгүгт зүгээр л зайл гээд хэлчихлээ. Түүний хувьд Жон Жонгүг гэдэг нэгэн хэн ч биш гэдгийг хэдхэн өгүүлбэрт багтаагаад хайр найргүй урсгачихлаа...

~

" Тэглээ гээд юу ч хэлэхгүй явчихаж болдог юм уу? Эмзэг гэдгийг чинь мэдэх ч тийм зүйлд гомдоод явчихна гэж бодоогүй. Би тэр үед ажил ихтэй ядарч байсан учраас л ууртай байсан юм. Ядарч ядаж байхад надтай зууралдаад байсан болохоор би үнэхээр тэсээгүй!"

" Та ч үнэхээр өөдгүй амьтан юм даа? Өөрөө ингэж аашилчихаад намайг өөрчлөгдсөн гэх эрх танд байгаа гэж үү? Би таны хувьд хэн ч биш гэдгээ мэдэх ч, ажилаас чинь дор нэгэн болчихно гэж бодоогүй юм. Ойлголоо, дахиж тан руу залгахгүй, уулзъя гэж шалгаахгүй учраас санаа амар ажлаа хийж болно."

Яг үнэндээ Жонгүгийн өөрчлөгдсөн шалтгаан нь Тэхён гэвэл гайхах уу? Тэр зүгээр л түүнд дахиж саад бололгүй, биеэ даачих юм бол Тэхён түүнийг хүлээж авна гэж найдсан хэрэг. Даанч амьдрал түүнийг бодсоноос нь арай өөр хүн болгочихсон бололтой.

" Би чамайг зүгээр ингээд орхихгүй гэж байна. Чи миний хувьд гэр бүлээс өөрцгүй нэгэн. Тийм байхад чамайг муу замаар орохыг чинь зүгээр хараад сууж чадахгүй!"

" Ха! Гэр бүл гэнэ ээ? Гэр бүл хэрнээ гудамжинд ганцааранг нь орхиж, гэр бүл хэрнээ үгийн муухайгаар доош нь хийдэг хэрэг үү? Ингэх байсан юм бол анхнаасаа намайг өсгөх хэрэггүй байсан юм! Тэр үед муу хүүхдүүдээс хамгаалж дүү шигээ хандах хэрэггүй байсан юм гэж байна! Одоо хэн болчихоод миний амьдралд хошуу дүрэх гээд байгаа юм! Аль ч зам руу орсон танд хамаагүй учраас намайг уурлахаас өмнө эндээс зайлж үз!"

Магадгүй энэ янзаараа зөрүүдлээд байвал Жонгүг түүнийг алж ч мэдэхээр байсан учир тайвширтал нь явахаар болсон юм. Тэгж байж л түүнтэй ярилцаж чадна.

" Тэгвэл би...дараа ирье дээ?"

Neg medsn 2 honotsn baidg shv kk. Za tged ayqu sonirhltoi bolhr tewcheertei huleej bgad unshaarai❤️

𝐅𝐔𝐂𝐊 𝐌𝐄 𝐃𝐀𝐃𝐃𝐘Where stories live. Discover now