17

3.4K 408 79
                                    

" Тэр новш хаана байна!"

" Эмчээ, тайвшир. Тэр дөнгөж сая гарсан тантай таараагүй хэрэг үү?"

" Би чамайг байлгаж байгаарай гэж хэлсэн биздээ? Одоо яах болж байна?"

Жонсуг амьдралдаа ингэж уурлаж үзээгүй бөгөөд өнөөдөр зүгээр л тэр залуугийн төлөө, зүгээр л түүнийг өрөвдсөндөө ийм зүйл хийж байгаа гэвэл итгэх үү?

" Гэхдээ тэр тантай усны дусал мэт адилхан. Эсвэл та надаар тоглоод байгаа юм уу? Үсээ яаж ингэж хурдан будаад байгаа юм бэ?"

Өнөөх сувилагч ийн хэлээд түүний үсэнд хүрч үзэх бол Жонсуг ярвайсаар,

" Чи чинь хар өглөө согтуу байгаа юм уу? Юуны чинь ихэр надад тийм зүйл байхгүй."

" Тэр гэхдээ их аюултай хүн шиг харагдсан... Магадгүй та түүнээр тоглоод хэрэггүй байх, эмчээ?"

" Хэн тоглосон гэж? Би огтхон ч тоглоогүй байна. Хэрвээ түүнийг олдог л юм бол ямар ч албан тушаалтай, дээд динзааны хүн байсан үүрэх ялыг нь заавал үүрүүлэх болно. Амьд хүнд тийм аймшигтай зүйл хийсэн хүн яав ч зүгээр яваад байж болохгүй."

Энэ үйл явдлаас 10 минутын өмнө~

Жонсуг яарсаар машинаасаа буун эмнэлгийн хаалгаар ордогийн даваан дээр үүдэнд нь хоёр гачин юм зогсчихоод түүнийг оруулахгүй асууж шалгаагаад байсан юм.

" Эзэнтээн, та хаанаас гараад ирэв ээ? Түүнийг олчихсон юм уу?"

"Дотор үсчин ажлаад байгаа хэрэг үү? Хэзээдээ үсээ будуулчихсан юм?"

" Би орох хэрэгтэй байна, замаас холдоод өгөхгүй юу?"

Жонсуг тун тайвнаар ийн хэлээд тэднийг зөрөн гараад явчихсанд өнөөх хоёр хамгаалагч шокны байдалтай үлдэх нь тэр...

Тэр хэт яарсандаа шатаар явчихсанд цахилгаан шатанд яваа Жонгүгтай хараахан таараагүй юм. Хэрвээ таарсан бол Жонгүг түүнийг үгийн зөрөөгүй цохих биз.

" Хараал идмэр! Эндээс явцгаая!"

Тэдний ард дахин Жонгүгийн ууртай хоолой сонсогдон өнөөх хоёр хамгаалагч хормын дотор сандран эргэж харахдаа золтой ухаан алдчихсангүй. Шар үстэй Жонгүг?...

"Э-эзэнтээн гэхдээ та дөнгөж сая-..."

" Амаа тат! Энэ эмнэлгийн хяналтын камерыг шалга. Хэрвээ түүнийг олох юм бол бүх мэдээллийг нь олоод хаана амьдардгийг нь над руу явуулаарай. Би түүнийг өөрийн гараар алах болно!"

Жонгүг өөрөө энэ бүгдийг хийгээд тэр новшийг үхтэл нь зодмоор байсан ч.... Жимин түүнийг хүлээж байгаа. Хэрвээ ямар нэг шижиг авхуулчих юм бол тэдний харилцаа дуусгавар болно гэсэн үг. Тэгвэл Жонгүг хэн ч биш болж хамраараа газар шаана. Түүний гэнэт баяжсан шалтгаан ердөө л энэ. Булчинлаг царайлаг, орондоо сайн байхад энэ бүхэн түүний хувьд хэтэрхий амархан. Гэвч Тэхён тийм биш юм.

~

" Тэхёны эмчилгээний материалыг бэлдсэн үү? Би өнөөдрөөс эхлээд түүнийг чадах ядахаараа эмчлэх болно."

" Бэлдчихсээн, эмчээ. Таны өрөөнд байгаа. Мөн нэмэлтээр хэрэг болж магадгүй гэж бодоод жижиг сажиг эм хийчихсэн байгаа."

" Тэгвэл би ингээд явлаа. Дараагийн удаа тэр залууг ирвэл яасан ч явуулж болохгүй шүү. Бас тэр үүдэнд зогсож байгаа хоёр өлбийсөн юмыг өшиглөөд гаргаарай."

Жонсуг дахиж тэдэнтэй хэрүүл хийхгүйн тулд арын хаалгаар гарах бөгөөд тэр бага сага зүйл гадарлаж байлаа. Өөртэй нь адилхан нэг хүн байгаа гэдгийг....

Тэхёныг өвтгөж, эмнэлэг дотор үймээн тарьж, үснийх нь өнгийг аймшигтай шараар будсан тэр нэгэнг...

Та нар удахгүй Жонгүгийг өрөвдөж, Жонсугийг үзэн ядах бол хохо. Бүр нэхх муухай гол дүрээ үхээсэй, зовоосой хаягдаасай л гээд байх юм 😜❤️ Би аягүй бөөндөж байгаа шүү та нар идэвхтэй байгаад байгаа болохоор өгөөд байхгүй бол болохгүй биздээ?

𝐅𝐔𝐂𝐊 𝐌𝐄 𝐃𝐀𝐃𝐃𝐘Where stories live. Discover now