13

4.2K 411 45
                                    

" Дахиад бидэнд саад болоод үзээрэй, дараагийн удаа яасан ч өршөөхгүй гэж мэд! Түүнийг уурлахаас өмнө яг одоо доошоо буугаад намайг очтол өрөөнөөсөө гарч болохгүй шүү, ойлгосон уу!"

"Г-гэхдээ би тантай хамт баймаар байна... Тэхёние таныг санаад байна-"

Тэхён яг л жоохон хүүхэд шиг түүний хормойноос зүүгдчихээд салахгүй байх бөгөөд энэ нь Жонгүгт таалагдах ч, нэг талаараа дургүйг нь хүргэх аж.

" Би хэлсэн байх аа! Яг одоо өрөөндөө ор гэж байна! Өнөө орой чамайг хэчнээн уйлсан ч зогсохгүй учраас биеэ бэлдээрэй, Babyboy?"

"Ю-юу... Гэхдээ бид сая-"

" Аавынхаа үгэнд орохгүй хэрэг үү? Чи огтхон ч айхгүй байгаа юм байна тийм үү? За яахав, аав нь чамд гэнэтийн бэлэг бэлдсэн байгаа."

Жонгүгийн ааш гэнэт гэнэт өөрчлөгдөх бөгөөд минут секунд бүр өөр хүн шиг аашлаж Тэхёныг хангалттай зовоож байсан юм. Нэг бол барьж зодчих гээд, нэг бол идчих гээд, нэг бол алчих гээд байх нь үнэхээр яршигтай.

"Б-би сайн жаал байх болно оо..."

Тэхён итгэлгүйхэн шиг ийн хэлээд шүлсээ залгих бол Жонгүг инээд алдсаар түүний духан дээр үнсээд өөрийг нь очтол өрөөнөөсөө гарч болохгүй гэдгийг дахин сануулав.

~

" Тэр над дээр ирэх болно. Энэ боломжийг яасан ч алдаж болохгүй, Тэхён. Яаж ийж байгаад түүнийг өөрийн болгох хэрэгтэй... Г-гэхдээ би чадах болов уу? Яагаад би биш гэж? ЯАГААД ТЭР ЗАЛУУ МИНИЙ ЗАЛУУД ДУУРААРАА ХҮРЭЭД БАЙГАА ЮМ БЭ! БИ ТЭР НОВШИЙГ ҮЗЭН ЯДАЖ БАЙНА!"

Тэхён өрөөндөө орсон даруйдаа сонин сонин аашлаад, өөрөө өөртэйгээ яриад эхлэх бөгөөд нэг бол учир зүггүй инээд алдан, нэг бол галзууртлаа уурлан тэр хавиа сүйтгэж байсан юм.

" Би ойлгохгүй байна. Тэр хоёр зүрхтэй юм болов уу, эсвэл надаар тоглоод байгаа юм уу? Яагаад зөвхөн би байж болдоггүй юм бэ! БИ ЗӨВХӨН ТҮҮНИЙ BABYBOY БАЙХ БОЛНО ГЭЖ БАЙНА! ЧИ ЯГ ХЭН ЮМ БЭ НОВШ МИНЬ!"

Тэхёны өвчин сэдрэн шүүгээнээсээ хутга гаргаж ирээд хажуудаа байсан дэрийг учир зүггүй хутгалаад эхлэх бөгөөд өрөөгөөр дүүрэн өд болж удалгүй түүний гарнаас цус урсаж эхлэх нь тэр.

Түүний өрөөнөөс чанга чанга дуу гараад байсанд өнөөх хоёр хамгаалагч яахын аргагүй өрөөнд нь орохдоо золтой л энд тэндгүй хөглөрөх хагарсан шилэн дээр гишгэчихсэнгүй.

" Новш гэж! Тэр ухаан алдчихаж!"

Тэхён юу хамаагүй шидэлж байхдаа гараа хэд хэд зүссэний дээр хэтэрхий гүн орууласны  улмаас хэт их цус алдан ухаан алдан унажээ.

" Эзэнд хэлэх хэрэгтэй-..."

" Тэнэгтэхээ больж үз! Түүний ядаргаатай найз залуу ирчихсэн гэдгийг мартчихаа юу? Тэглээч эзэнтэн түүний ийм байдалтайг харах юм бол галзуурах биз. Тиймээс хэт их цус алдахаас нь өмнө эмнэлэгт хүргэх хэрэгтэй!"

Тэд Тэхёны гарыг нэг зүйлээр боож аваад арын хаалгаар гарахаар болдог бөгөөд хэрвээ ямар нэгэн байдлаар Жонгүгт баригдвал тэд толгой байтугай л юмгүй болох болно.

" Гарт нь боолт хийлгэчихээд л ирэх учраас мэдэхгүй гэж найдъя!"

Гэсэн боловч Тэхён эмнэлэгт ирсэн хэрнээ ухаан оролгүй нилээн удсан юм. Тэд яахын аргагүй түүнийг энд нь орхиод маргааш ирэхээр төлөвлөж Тэхёныг хэн нэгэн нь орлох шийдвэр гаргах нь тэр.

Za mni setgel sanaa awh ym alga goy comm hergte bnn... ಠ_ಠ

𝐅𝐔𝐂𝐊 𝐌𝐄 𝐃𝐀𝐃𝐃𝐘Where stories live. Discover now