15

3.6K 418 71
                                    

" Эмчээ нөгөө өвчтөний шинжилгээний хариу гарсан. Сорьцноос нь мансууруулах бодистой сэтгэцэд нөлөөлдөг бупренорфин их хэмжээгээр илэрсэн байна."

" Аймшигтай, ямар хүн гэхээрээ бупренорфинийг амьд хүндээр ингэж их тунгаар хэрэглэдэг байна аа? Асран хамгаалагч нь ирсэн үү?"

Жонсуг том хагалгааны өрөөнөөс гарч ирсэн даруйдаа Тэхёны хэвтэж буй тасаг руу гүйх бөгөөд түүнд яагаад ч юм энэ танихгүй залуу чухал санагдах аж.

" Сэрчихсэн үү? Бие нь тавгүйрхэж байвал эмчдээ нуулгүй хэлээрэй."

" Та яагаад намайг энд байлгаад байгаа юм бэ? Энэ нэг ёсны шийтгэл үү? Үнэхээр шийтгэмээр байвал намайг зодсон ч болно! Харин битгий намайг энд үлдээгээч дээ!"

Тэхён түүний хормойноос зуурчихаад уйлж эхлэх бөгөөд эндээс явмаар байгаагаа цаг минут тутам хэлж байсан юм.

" Чи үнэхээр зүгээр гэж үү? Эндээс явмаар байна уу?"

" Д-дахиж хэзээ ирэхгүйгээр явмаар байна. Тиймээс намайг аваад яваач дээ, гуйя!"

Жонсуг хэсэг эргэлзэсний эцэст түүнийг гэр лүүгээ авч явахаар болон бие нь эдгэртэл магадгүй эмний үйлчилгээ гарах хүртэл хамт байхаар болсон юм. Хэрвээ түүнийг ингээд л орхичихвол Тэхёнд ийм аймшигтай зүйл хийсэн хүн дахиад ирэн түүнийг зовоох болно.

"Тэгвэл надтай явмаар байна уу? Би чамайг эдгэртэл чинь хамгаалах болно. Юугаар ч дутаахгүй гэдгээ амлаж байна."

Жонсуг баргийн хүнтэй ингэж харьцаад байдаггүй ч, амьдралд нь гэнэт гараад ирсэн залууд нилээн татагдаж байгаа аж. Тэр багаасаа өнчин өрөөсөн өссөн бөгөөд сургуулиа төгсөөд л эмчийн мэргэжлээр сурсан учир түүнд хүнтэй үерхэж нөхөрлөх зав цаг гардаггүй байсныг нуух юун. Нэг ёсондоо хайр гэж юу болохыг ч мэдэхгүй тэрээр зүгээр л энэ залууг хамгаалахыг хүссэн юм.

" Би мэдээж тантай хамт явах болно. Танд хар үс сайхан зохиж байна, яг л өмнөх шиг...."

Тэхёнд хэдий ямар ч дурсамж, өмнөх амьдрал байхгүй ч тэр санаж байна. Жонгүгийг хар үстэй байсныг...

" Кан сувилагчаа би түүнийг аваад явлаа. Хэрвээ асран хамгаалагч нь ирэх юм бол заавал надтай холбоо бариарай. Мөн миний талаар нэг ч үг хэлж болохгүй шүү, ойлгосон уу? Түүний бүртгэл дээр миний нэрийг бичээд нөхөр нь аваад явсан гэж хэлээрэй."

"А-аан за... Гэхдээ та-..."

" Миний өнөөдрийн хувиарыг цуцал, би маргааш ирэх учраас Кан ахлахад миний ажлыг даатгачихаарай."

Жонсуг шууд л Тэхёныг тэвэрч аваад гараад явчихсанд эмнэлэг даяараа уулга алдах нь тэр. Тэдний мэдэхээр Жон эмч огтхон ч ийм хүн биш. Тэр хэзээ ч хэн нэгийг ажлаасаа илүүд үзэж байгаагүй. Гэтэл өнөөдөр гэнэт л хэн нь мэдэгдэхгүй өвчтөнийг учир зүггүй анхаараад гэр лүүгээ аваад явчихлаа.

~

" ТЭХЁН!.... ТЭХЁН ЧИ ХААНА БАЙНА!"

"Уучлаарай, та хэнийг хайж байгаа бил-... Эмчээ, та чинь дөнгөж сая-"

" Үхсэн ацны чинь эмч! Ким Тэхён хаана байна! Түүнийг яг одоо гаргаад ир!"

Жонгүг эмнэлэгт ухаан мэдрэлгүй гүйж орж ирээд тэрүүгээр нэг хашигчаад эхлэх бөгөөд бүх л өрөөнүүдийн хаалгыг нээж үзэн Тэхёны нэрийг дуудсаар байсан юм.

" Өршөөгөөрэй, танихгүй хүн гуай гэхдээ та хэнийг хайж байгаа билээ?"

Өнөөх сувилагч хэдий гайхсан ч, Жон эмчтэй усны тусал мэт адилхан хэрнээ аймшигтай ааштай түүнийг хараад зүгээр л андуурсан гэж өөртөө итгүүлэн хэнийг ингэтлээ хайгаад байгааг нь асуух нь тэр.

" Чи чинь дөлий юм уу? Саянаас түрүүн Тэхён гэж хашигчаад байхад наад хоёр чих чинь сонсохгүй байна уу?"

" Уучлаарай манайд тийм хүн-... Арай өчигдөр гарандаа бэртэл аваад ирсэн залуу биш биз дээ?"

" Тиймээ мөн, тэр одоо хаана байна!"

Өнөөх сувилагчийн царай тэр дороо барайн, үл хүндэтгэсэн янзтай байхгүй гэдгийг нь хэлээд амжив. Ямар хүн ч тийм аймшигтай зүйл хийсэн хүнтэй сайхан харьцахгүй шүү дээ?

" Байхгүй гэнэ ээ? Хөөё өлөгчин минь сонсож бай, өчигдөрхөн энд авчирсан байхад яахаараа байхгүй болчихдог юм! Чи надаар тоглоод байна уу!"

" Уучлаарай, түүнийг нөхөр нь аваад явчихсан."

Ihenh ni Jungkookig zowoohyg hussn bolhoor goy ym bolnoo kk 😎

𝐅𝐔𝐂𝐊 𝐌𝐄 𝐃𝐀𝐃𝐃𝐘Where stories live. Discover now