23

3.5K 388 28
                                    

Тэхён энэ бүгдийн дараа Жонгүгийг уучлахаар шийдсэн бөгөөд одоо болтол газар хэвтэх түүнийг босгохоор ойртсон боловч хаанаас ч юм Жимин хамаг хурдаараа гарч ирээд түүнийг Жонгүгт ойртохоос өмнө тэврээд авсан юм.

"Ж-Жонгүг чи минь зүгээр биздээ? Намайг уучлаарай, би үнэхээр мэдсэнгүй. Алив наашаа хар даа, нүүр чинь авах юмгүй шалбарчихаж..."

Жимин үгийн зөрөөгүй түүнийг тэвэрч аваад учир зүггүй анхаарал тавьж эхэлсэнд Тэхён тэднийг хэсэг харзнан зогсоод санаа алдсаар эргэж харахдаа Жонсугтай харц тулсан юм. Тэр яг л "Би чамд хэлсэн шүү дээ, тэр чамд хайргүй зүгээр л чамайг ашиглаж байсан юм. Харин түүнд чи биш чиний бие хэрэгтэй." Гэсэн шиг тасралтгүй ширтэх нь Тэхёныг энэ бүхний дараа хангалттай шархлуулах аж. Тэр уг нь мартах ёстой байсан ч, эмний үйлчилгээ гараагүй байх үеийн бүхий л дурсамж түүний тархинд хадгалагдаж байгаа.

"Би ингээд явья даа..."

"Хүлээ би ярьж дуусаагүй байна, Жимин намайг тавь! Чамд хэлэх зүйл байна. Миний яриаг сайн сонсоорой."

Жонгүг амныхаа цусыг гараараа арчаад газраас босон хувцасаа гөвөх бөгөөд хүн болгон түүний хэлэх зүйлийг амьсгаа даран хүлээх аж.

" Танилц, миний хайртай залуу Ким Тэхён."

"Х-хэн гэнэ ээ! Чи чинь юу яриад-"

"Shhh! Миний яриаг таслахад би дургүй байдгийг мэднэ биздээ? Тэгэхээр танилц, энэ бол миний найз залуу Пак Жимин. Гэхдээ одооноос тийм биш. Би зүгээр л таныг өөрийн болгох хүртлээ түүнээр өөрийгөө хуурч байсан юм. Тэрнээс биш миний зүрхэнд таниас өөр хүн хэзээ ч байгаагүй ахаа? Би анх таныг мартчихвал л бүх зүйл сайхан болно гэж бодсон ч тийм биш юм билээ... Таныг хайрлахыг, таныг үнсэхийг, таныг өглөө болгон харж сэрэхийг би үнэхээр их хүсэж байсан. Тиймээ, би гаж донтой тэгээд л таныг алдахгүйн тулд, ийм арчаагүй арга хэрэглэсэн юм. Анх уулзсан өдрөөс л эхлээд миний зүрх таны төлөө цохилсон байхад харин та одоо болтол надад сайн биш биздээ? Үнэхээр эргүүлж хайрлахгүй байсан бол яах гэж итгэл төрүүлсэн юм бэ? Яах гэж тэр өдөр намайг гэртээ оруулсан юм... Таны сайхан сэтгэлийг хайр хэмээн андуурсан нь миний буруу ч гэлээ та орой болгон намайг үнсдэг байсан биздээ? Ямар ч боломж байхгүй гэдгийг нь мэддэг байсан болохоор таниас зайгаа барих гэж ядаж байхад та л орой болгон надтай ярьж, унтсан юм шиг жүжиглэхэд минь уруул дээр минь үнсдэг байсанаа санаж байна уу? Би үнэхээр л ингээд бүх зүйл бүтчихлээ гэж бодоод танд сэтгэлээ илчилэхийг оролддог байсан ч, өглөө болох үед бүх зүйл эргээд хэвэндээ ордог байсан. Яагаад тэгдэг байсан юм? Яагаад таниас холдохыг хичээх тусам өөртөө улам татаад байдаг юм гэж байна!"

A few years ago
[Жонгүг 17 нас, Тэхён 19 нас]

" Жонгүг хоол болчихлоо!"

" Би идэхгүй ээ!"

"Бас яачихсан юм? Би чамайг тэр далжгар охиноос сал гэж өчнөөн хэлсэн байх аа? Яагаад одоо болтол үерхээд байгаа юм? Түүнээс болж ингэж байгаа бол надад уурлаад байх хэрэггүй шүү! Хэрвээ дахиж та хоёрыг хамт явж байхыг харах юм бол зүгээр өнгөрөөхгүй гэж мэдээрэй! Одоо маяглаад байлгүй хоолоо идэж үз."

Тэхён бараг л "Би чамайг үргэлж дагадаг, дахиж тэр охинтой таарах юм бол ална" ухааны юм ярьчихлаа. Араггүй шдээ, хайртай хүн нь өөр охинтой нүдэн дээр нь үерхээд байхаар хэн зүгээр суухав.

" Та ер нь яаж мэдэж байгаа юм? Би танд түүний талаар юу ч яриагүй биздээ? Бүр үерхэж байгаагаа ч хэлээгүй байхад та яаж ийм сайн мэдээд байгаа юм! Дахиж намайг дагах юм бол дараагийн удаа миний царайг харахгүй гэж мэдээрэй!"

Жонгүг уурссаар орондоо ороод хэвтчихсэнд Тэхён санаа алдсаар аяга тавгаа угахаар боссон юм. Ер нь Жонгүг түүнд огтхон ч талгүй байх. Харин ч эсэргээрээ үзэн яддаг байж мэдэх юм.

~

" Жонгүг, унтчихсан уу? Би орлоо шүү?"

Тэхён чимээгүйхэн ийн шивнээд түүний хажуугаар орж хэвтэн хэсэг бодлогширсоны эцэст Жонгүгийг унтсан эсэхийг дахин нэг шалгах нь тэр.

" Хөөх, хараач! Бананатай сүү! Аягүү~ үнэхээр унтчихжээ, миний туулай ойрд яагаад ийм ууртай байгаа юм, мм? Би чамайг гомдоох зүйл хийчихсэн юм уу? Эсвэл надад дургүй болчихоо юу? Юу ч байсан гэсэн би чамайг тэр охиноос салгахдаа л нэг салгана! Муу шуламс яаж миний Жонгүгийг булааж чадаж байна аа! Би сануулсан шүү, дараагийн удаа түүнтэй хамт байхыг чинь харах юм бол яасан ч зүгээр өнгөрөөхгүй гэж? Чамайг бодсондоо биш өөрийгөө бодсондоо ингэж байна. Чи хэзээ нэг өдөр миний сэтгэлийг ойлгох юм бол тэр үед хоёулаа гэрэлцгээе! Мэдээж би аав нь болохоор учраас чи надад хүүхэд гаргаж өгөөрэй ойлгосон уу? Хоёулаа завгүй байвал гурав, завтай байвал таван хүүхэдтэй болцгооё! Хоёр охин, гурван хүү. Үнэхээр эгдүүтэй биш гэж үү? Чи минь сайн аав болох болно оо, би мэдэж байна. Гэвч энэ чигээрээ явсаар байгаад чамайг алдах вий гэхээс айж юм...Чи аль эрт миний хяналтнаас гарсан, би тэр болгон чамайг дагаад байж чадахгүй учраас хэзээ нэг өдөр чи намайг орхих болно. Тэр болтол намайг битгий шархлуулаач, надаас бүр мөсөн явах хүртлээ хажууд минь байгаач?"

Тэхёны уруул Жонгүгийнх дээр бууж тэд хоёул нүдээ анисаар хэн нь ч энэ талаар бие биеэндээ хэлэхгүй байхаар шийдсэн юм.

Za namaig sansanu? Hhah bi ayqu zavqu vnnde amraltin odroor arai l gej bichij bn. Bas arai l nurshaad bnu?? Ypn duusgy daa bas smut ogoh bolomjqu bolsn gdgig medjiga bizdee?😭❤️ za tgd ene ih ajlin hajuugr amjuulj bga bolhr uram hairlrai🥰

𝐅𝐔𝐂𝐊 𝐌𝐄 𝐃𝐀𝐃𝐃𝐘Where stories live. Discover now