25

3.2K 335 26
                                    

"Гараа тат гэсэн шүү, новш минь! Надад хүрвэл алчихна гэж мэдээрэй!"

Тэхён чадлынхаа хэрээр хашигчсаар өнөөх хүлээстэй сандлаас мултрах гэж хичээх ч амжилт эс олно.

"Битгий ийм ширүүн бай л даа? Хах, чи надад таалагдсан болоод би ийм юм хийж байна гэж бодоо юу? Би зөвхөн Жонгүгийн төлөө энэ хараал идсэн бүхнийг хийж байна мэдэв үү! Хэрвээ тэр гуйгаагүй байсан бол би чамайг аль эрт алчих байсан юм новш минь! Чи надаас юугаараа илүү юм? Эсвэл нөгөө ажилдаа тийм сайн юм уу? Чи Жонгүгт өөрийгөө хангалттай байдаг гэж бодож байна уу? Үгүй дээ, тэр зүгээр л чамайг ашиглаж байгаа юм. Чи түүний хувьд зүгээр л өдөр тутамд сольдог оймс."

"Тэгээд юу гэж! ТЭГЭЭД ЮУ ГЭЖ ВЭ! ХАРААЛ ИДСЭН ТЭР ЖОНГҮГ ЧИНЬ НАДАД ХАМААГҮЙ МЭДЭВ ҮҮ! ХЭРВЭЭ НАДТАЙ БАРЬЦААД ҮХЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ БОЛ АНХНААСАА ЯАГААД ТҮҮНИЙГ ӨӨРИЙН БОЛГОЖ ЧАДААГҮЙ ЮМ! ТЭР ЧАМАЙГ ТООХГҮЙ БАЙГАА БОЛОХООР Л ИЙМ ӨРӨВДӨЛТЭЙ АРГА АШИГЛАЖ НАМАЙГ ТАМЛАЖ БАЙГАА БИЗ ДЭЭ! ЯАСАН ХЭРВЭЭ БИ Л БАЙВАЛ ТЭР ЧАМ ДЭЭРАРАЙ УДААН ТОГТОХ ЮМ ШИГ БАЙНА УУ! ТҮҮНИЙ СЭТГЭЛ ТЭРТЭЭ ТЭРГҮЙ НАД РУУ БАЙХАД ЯАХ ГЭЖ ТҮҮНИЙ БИЕИЙГ ХИЙ ДЭМИЙ ХАЖУУДАА УЯААД БАЙГАА ЮМ!"

Тэхён Жонгүгийн тэнэг хайрын золиосонд ингээд сууж байгаадаа хангалттай уурлах бөгөөд үнэхээр л тэр Жиминыг хайрлахгүй бол яагаад зүгээр тавиад явуулчихаж чадахгүй байгаа юм бэ?

" Юу гэнэ ээ! Чамайг гарч ирэхээс өмнө тэр минийх байсан юм мэдэв үү! Магадгүй чи түүний амьдралд арай эрт гарч ирээд хэцүү үед нь хамт байсан байж болох ч, би чамаас илүү түүнд хайртай гэж байна! Хэрвээ үнэхээр чамд Жонгүг хамаагүй юм бол миний нүдэн дээр түүнийг хаяаад дахиж бидний нүдэнд харагдахгүй амьдрахыг хүсэж байна!"

"Яагаад би тэгнэ гэж? Учир нь Жонгүг бол миний амьдралын утга учир ядаргаатай новш минь! Би магадгүй түүнийг надад сайн болохоос өмнө хайртай болчихсон байсан. Тэгэхэд чи хаанаас ч юм гарч ирээд түүнийг минь булаагаа биз дээ? Чи түүний тухай юу ч мэдэхгүй, яагаад намайг хайрлах болсоныг нь ч ойлгохгүй юм байж чамд Жонгүгийг хайрлах эрх байхгүй! Харин одоо шалчигнаад байлгүй намайг алчих!"

Тэхён шийдэмгий нь араггүй ингэж хэлээд хажууханд нь байсан хутгийг шүүрч аваад Жимины гарт бариулан өөрийнхөө хүзүү рүү тулгах нь тэр.

"Юугаа хүлээгээв? Боломж олгож байгаа дээр түүнийг ирэхээс өмнө намайг алчих. Яахав сүүлд нь Жонгүг намайг хараад чамайг алчихгүй л бол шүү дээ?"

Тэхён хорлонтой нь араггүй инээгээд өнөөх хутгийг Жиминаас булааж аван гарынхаа хүлээсийг тайлаад хоолойгоо гүн биш ч өнгөцхөн зүсээд ухаан алдаад уначихсанд Жимин юу болоод өнгөрснийг үл ойлгон байдгаараа салгалан зогсох бол яг энэ мөчид Жонгүг гаднаас гүйж орж ирээд цустай хутгалдан хэвтэх Тэхёныг харсан даруйдаа Жиминыг ханатай хавсарч орхив.

"БИ ЧАМД ХЭЛСЭН БИЗДЭЭ! ТҮҮНИЙГ МИНЬ Л ОРОЛДОХ ХЭРЭГГҮЙ ГЭЖ ГУЙСАН БАЙХАД ЧИ МИНИЙ АМЬДРАЛЫГ ҮГҮЙ ХИЙЧИХЛЭЭ! БОСООД ИР НОВШ МИНЬ! ОДОО НАДАД ХАРАМСАХ ЗҮЙЛ БАЙХГҮЙ ҮХЭТЛЭЭ ҮЗЭЛЦЭЦГЭЭЕ!"

Жимин хэт их доргилт авсан болоод ч тэр үү, түүний ар дагзнаас цус гойжин хана налан унасан юм. Гэвч тэр бууж өгөхийг хүссэнгүй, гэсэн хэдий ч хайртай хүнээ гэмтээхийг бүр ч хүссэнгүй.

" Хах? Энэ хараал идсэн их өвдөж байна? Гэхдээ чиний надад өгдөг мэдрэмжээс хамаагүй бага юм. Миний нуруу хугарчихсан байх вий гэж айж байгаа ч, зүрх маань аль хэдийн голоороо хуваагдчихсан болохоор энэ тийм ч аймар санагдахгүй байна? Чи ядаад хэсэгхэн зуур түүнийг орхиод надад анхаарч болохгүй байна уу?"

Жонгүг түүнийг тоосон шинжгүй Тэхёныг эвтэйхэн хэвтүүлээд цусыг нь тогтоох санаатай саяхан өмссөн цагаан цамцаа хайр найргүй уран хүзүүг нь боогоод сэргэхийг гуйж байсан юм.

"Би чамайг яах ёстой вэ? Түүнийг ийм байдалд хүргэсний чинь хариуд үхтэл чинь зодох уу? Эсвэл зүгээр алчих юм уу?"

Odoo yg neg hesg nmg uuchlrai Jiminie🤧❤️ goy comm avchhin bol daraagyn hesgig onoodr oruulaad duusgchnaa🙆🏻‍♀️💜

𝐅𝐔𝐂𝐊 𝐌𝐄 𝐃𝐀𝐃𝐃𝐘Where stories live. Discover now