18

3.4K 393 69
                                    

Энэ явдлаас хойш 7 хоногийн дараа~

" Хэнээ... Хэнээ гэснээс тэрний нэрийг хэн гэдэг юм бол оо?"

Жонсуг тавцантай эм барчихсан өөртэйгээ ярьсаар орж ирээд Тэхёны хөгжлийг хуу татан босгоод яг л хөгшин эмгэн шиг үглээд унав.

" Би чамайг хувцастайгаа унтаж бай гээд байхад яахаараа дандаа чармай нүцгэн хэвтэж байдаг юм! Ядаад дотоожоо өмсчихөж болохгүй байна уу? Битгий орой болгон порно үзэж бай гэж хэлсэн байх аа? Яагаад миний ариухан чих орой болгон чиний гиншихийг сонсох ёстой юм бэ? Чихэвч нтрээ зүүж байгаач! Ингээд байвал утсыг чинь хурааж аваад гар хандлага хийхийг чинь бүр мөсөн хориглочихно шүү! Босоод хувцсаа өмс өнөөдөр хоёулаа эмнэлэг орох хэрэгтэй байна."

Тэхён нүдээ нухалсан чигтээ Жонсуг руу нэг муухай харчихаад шав шалдан босоод ирсэнд нөгөө ам хуурайгүй чалчиж байсан нэгэн тэр дороо чимээгүй болон нүдээ гараараа дарах нь тэр.

" Хараал ид, яг одоо хувцсаа өмс Ким Тэхён!"

Хөөх, тэр түүний нэрийг саначихлаа шүү дээ?

" Та яачихаад байгаа юм? Яагаад эмнэлэгт таарсанаасаа хойш надад муухай хандаад өөртөө ч хүргэхгүй, бүр үнсэх ч үгүй байгаа юм? Та надад ингэж хандаж болохгүй, би таны тоглоом биш биздээ?"

Тэхёны хоолой жирийн үеийнхээс тэс өөр огтхон ч тоглосон шинжгүй төв сонсогдох бөгөөд ямар ч царайны хувирал гаргахгүй байх нь Жонсугийг нэг ёсондоо баярлуулж байсан юм. Тэр бага багаар эдгэрч байна.

" Солиороод байлгүй хувцсаа өмс, наад үгийг чинь өдөр болгон сонсох надад сайхан байна гэж бодоо юу?"

" Эсвэл та... Жонгүг биш юм уу? Тэр надад хэзээ ч ингэж хандахгүй байсан. Учир нь тэр надад хайртай."

Жонсуг нүдээ эргэлдүүлсээр гардагын даваан дээр Тэхёны энэ үг түүнийг газартай нь хадаж орхисон юм. Гэхдээ тэр эндүүрч байна, Жонгүг түүнд хайртай биш.

" Тэр чамд хайртай харин би хайргүй. Тэгэхээр би чиний хувьд зүгээр л хувилбар төдий зүйл юм биз дээ? Тэр чиний төлөө юу хийчихсэн болоод түүнийг ингэж их онцлоод байгаа юм? Судас руу чинь мансууруулах бодис шахсан болохоор уу? Эсвэл ой санамжийг чинь арчиж хагас галзуу болгосонд уу? Түүнтэй унтчихсан болохоор өөрт чинь сайн гээд бодчихсон юм биш биз дээ?"

"Ю-юу?"

Тэхён хэдий шоконд орсон харагдах ч юу ч ойлгоогүй юм. Тэр эдгэртлээ иймэрхүү зүйлсийг ойлгохгүй хэвээр байх болно.

" Юу ч биш дээ, ширээн дээр чинь эм тавьчихсан уучихаад араас гараад ирээрэй."

Жонсуг санаа алдсаар ийн хэлээд гараад явчихсанд Тэхён тэнэг хүн шиг толгой дохисоор үлдсэн юм. Тэр хэрвээ эрүүл байсан бол Жонсугийн сэтгэлийг бага ч гэсэн ойлгох байсан болов уу?

"Аан, ахаа би байна. Танаас нэг юм гуйх гэсэн юм?"

" Юм нэхэх болохоороо л муу ахыгаа санаж байх шив дээ? За тэгээд юу юм?"

" Надтай адилхан нэг хүнийг олоод өгөөч?"

"Юу солиороод байгаа юм? Чи ямар ихэр байгаа биш чамтай усны тусал мэт адилхан хүн гэж хаа ч байхгүй. Тиймээс наад тэнэг мөрөөдлөө мартаж үз?"

" Тийм хүн байгаа болоод л би олж өгөхийг гуйж байна шдээ? Тэр шар үстэй бас огтхон ч надтай төсгүй яг л амилсан чөтгөр шиг нэгэн. Нэрийг нь Жон Жонгүг гэдэг гэсэн."

" Чи тэгээд өөрөө олчихсон л юм биш үү? Хаанаасаа хамаг мэдээллийг нь олчихдог юм? Тэглээч түүнийг оллоо гээд чамд ямар ашиг байгаа гэж?"

" Би түүнээс хайртай хүнээ авмаар байна."

~

" Та хоёр надаар тоглоод байна уу! Одоо болтол олоогүй гэдэг чинь юу гэсэн үг юм НОВШНУУДАА! БҮХЭЛ БҮТЭН ДОЛОО ХОНОГ ӨНГӨРЧИХӨӨД БАЙХАД ЯАЖ ИЧИХ Ч ҮГҮЙ ИНГЭЖ ХЭЛЖ ЧАДАЖ БАЙНА АА! ТҮҮНИЙГ ХЭНТЭЙ ЮУ ХИЙЖ ЯВААГ БИ ЯАЖ МЭДЭХ БОЛЖ БАЙНА!"

"Эмнэлгийн хяналтын камерыг шалгах гэж оролдсон ч үүднийх нь хамгаалагч биднийг оруулаагүй. Өчигдөр нууцаар орж үзсэн боловч у-устчихсан байсан..."

Тэд Тэхёныг сүүлийн долоо хоног тасралтгүй хайж байгаа бөгөөд Жонгүг энэ удаад Жиминыг Бусан руу явуулчихаад өөрөө түүнийг хайхаар шийдсэн юм. Эс тэгвээс тэр Тэхёнгүй нэг ч хоногийг өнгөрөөж чадахгүй нь.

" Явцгаая, би тэр эмнэлгийг орвонгоор нь эргүүлэх үед тэд надад Тэхёныг минь гаргаж өгөх л болно. Аав нь очиж байна, Тэхёние?"

Би бүх уншигчдаа Жонгүгийн эсрэг болгоод хаячихна гэж мэдээгүй шдээ🤦🏻‍♂️ Гэхдээ зүгээр дээ дараагийн хэсэг дээр та нар Жонсугийг үзэн ядах болно мухахахх 😌

𝐅𝐔𝐂𝐊 𝐌𝐄 𝐃𝐀𝐃𝐃𝐘Where stories live. Discover now