16

3.4K 424 74
                                    

" Бие нь яаж байна? Толгой чинь эргэж байна уу?"

"Үгүй ээ, таныг харсан болохоор бүх зүйл зүгээр болчихсон юм шиг санагдаж байна..."

Жонсуг байс хийгээд л түүний биеийн байдлыг асуугаад эхлэх бөгөөд сүүлдээ түүнд хэт их санаа зовсондоо болоод ч тэр үү, гараа гуяан дээр нь тавьчихсан явж байсан юм.

" Та машинд хийж үзмээр байна уу?"

Гэнэт л Тэхён түүний гарыг барьж аваад цээжин дээгүүрээ гүйлгэж эхэлсэнд машин барьж явсан тэрээр үхтлээ цочин хэзээ ч хэн нэгний биед дураараа хүрж байгаагүй залуу сандарсаар гараа татаж авах нь тэр.

" Яасан бэ, та надад одоо болтол уурлаад байгаа юм уу?"

" Ч-чи ингэхээ больсон чинь дээр шүү. Огтхон ч хөгжилтэй биш байна."

Тэр иймэрхүү асуудалд маш эмзэг ханддаг бөгөөд энэ зүйлийг зөвхөн хайртай хүнтэйгээ л хийх ёстой гэж боддог. Нэг ёсондоо бүх зүйлийг нандин, хэзээ ч мартагдахааргүй байлгахыг хүсдэг гэсэн үг.

"Тэхёние гомдож байна... Гомдож байна за! Одооноос надад хүрэх байтугай, харах ч хэрэггүй шүү!"

" Хүүе би л тэгж хэлэх ёстой хүн нь биш юм бус уу? Ямартай ч эмний нөлөө гартал надаас хол байгаарай, орой унтаж байхад яачих ч юм билээ..."

Жонсуг ингэж хэлэхдээ тэсэлгүй инээд алдаж орхисон юм. Тэр магадгүй амьдралдаа анх удаагаа хэн нэгнээс болж ийм утгагүй зүйл дээр инээж байгаа байх. Гэвч удалгүй түүний утас дуугаран хамаг уур амьсгалыг нь эвдэж орхив.

"Байна?"

" Та эмнэлэг дээр яаралтай ирэх хэрэгтэй байна, эмчээ! Энд нэг хүн таны авч явсан залууг хайгаад галзуурч байх шиг байна!"

" Түүнийг сайн ажиглаж байгаарай, би одоо очлоо. Боломжтой бол хувийн мэдээллийг нь олчихоорой, ойлгосон уу?"

Өнөөх сувилагч дахин ам нээн, ямар нэг зүйл хэлэх гэсэн боловч Жонсуг яарсаар утсаа таслаад ойн гүнд байрлах зуны байшингийнхаа үүдэнд ирэн Тэхёныг тэвэрч аваад дээш алхаж эхлэв.

Уг нь түүнийг хөтлөөд ч юм уу,  эсвэл дагаад яв гээд хэлчихэд болох байхад Жонсуг яагаад түүнийг газар гишгүүлэхгүй байна вэ?

" Юугаа харсан юм, эсвэл буумаар байгаа юм уу?"

" Хэн бууна гэсэн юм? Өөрөө эхэлж тэвэрчихээд..."

Тэхён түүнийг цоолох шахам ширтээд байсанд Жонсуг урагш харсан чигтээ огтхон ч хувиралгүй хоолойгоор ийн хэлэх нь цаанаа л нэг сэтгэл татам.

" Би чамайг хамгаална гэж амалсан. Тиймээс хэзээ ч хэнийг ч авчирч байгаагүй энэ сууцандаа байлгахаар шийдлээ. Би яаралтай ажилтай болчихсон учраас чамайг орхиж явахаас өөр арга алга. Хөргөгчинд идэх юм байгаа хэрэг гарвал над руу залгаарай. Биед чинь ямар нэг өөрчлөлт гарвал энэ эмнээс уухаа мартав. Би удахгүй ирэх учраас яасан ч явж болохгүй шүү, ойлгосон уу?"

Жонсугийн хэлсэн үгнээс Тэхён 1%-ийг нь чадан ядан ойлгосон бөгөөд ямартай ч энэ гэрээс гарч болохгүй гэдгийг л хамгийн сайн тогтоосон байх аж.

" Т-та гэхдээ нэг зүйл мартчихлаа..."

" Юу тэрэв?"

" Намайг үнсэхээ...."

"А-айн... Үнсэх ээ-... За яахав-"

Жонсуг хэдий юу хийгээд байгаагаа ойлгоогүй ч түүний бие өөрөө хөдлөөд л Тэхёныг зөөлхөн үнсчихсэн. Гэвч тэрээр энэ үйлдэлдээ асар их харамсан гүйхээрээ нэг гэрээсээ гарсан юм.

" Солиорчихож ээ, солиорчихож! Чи яг галзуурчихаж Жон Жонсуг!"

Тэрээр машиндаа орж ирсэн даруйдаа урд талынхаа үрүүлэнд толгойгоо цохиод эхлэх бөгөөд гэсэн хэдий ч нууцхан инээмсэглэж байсныг хэлэх нь зүйтэй бизээ.

Unuudur zvgr setgl hodlood boondchihy. Ta nar ingd huurhn idvhte bgad goy2 comm good bhar bi uyraad odort hedig bol hedig ch ogno shde. Za tgher ypn Jungkookig yaj zowoomoor bndaa? Sanal huslvvdig cin sonsj baij shiidnee😎🔥


𝐅𝐔𝐂𝐊 𝐌𝐄 𝐃𝐀𝐃𝐃𝐘Where stories live. Discover now