19

3.3K 387 105
                                    

" Тэгэхээр өлөгчин минь сонсож бай! Энэ эмнэлгийг чинь нураахаас өмнө түүнийг минь гаргаж өгөхгүй бол муу л зүйл болох болно шүү!"

" Тийм өвчтөн манайд байхгүй, та эмнэлэг андуураад байна."

" Чи намайг мэдрэл муутай гэж бодоо юу! Хэнээр оролдож байгаагаа мэдэхгүй л байна даа, муу өлөгчин!"

Жонгүг орж ирсэн даруйдаа үймээн самуун тарьж маргааш гэхэд эмнэлгийг нь нураах болно гэдгээ мэдэгдсэн юм. Тиймээ, тэр үүнийг хийх болно. Энэ түүний хувьд юу ч биш.

" Ойлголоо доо, ойлголоо! Түүнийг эмч аваад явчихсан. Тэгээд танд өөрийгөө нөхөр нь гэж хэлээрэй гэсэн юм-"

" Хэн юм! ТЭР БӨХ ЗҮРХТЭЙ НОВШ ХЭН ЮМ ГЭЖ БАЙНА!"

"Тэр бөх зүрхтэй новш чинь би байна. Яасан асуудал байна уу, дүү минь?"

Жонгүг дуу гарсан зүг рүү эргэж харахдаа өөртэй нь усны тусал мэт адилхан нэгэнтэй харц тулах нь тэр. Яг л өмнөх шиг зөөлөн харцтай хар үстэй Жонгүг... Тэр ийм л байсан.

30 minutes ago

" Би бүх мэдээллийг нь чам руу email-ээр явуулчихья. Ямартай ч түүнээс болгоомжтой байгаарай, тэр их аюултай хүн байна лээ шүү?"

"Зүгээр дээ, ахаа. Би өөрийгөө хамгаалчихаж чадна, харин миний Тэхён тэгж чадахгүй."

" Яасан, яасан гэнэ ээ? Юу гээд бувтнаад байгаа юм бэ?"

" Юу ч биш дээ, баярлалаа ахаа!"

Жонсуг утсаа таслаад хэсэг бодлогоширсоны эцэст Тэхёныг учир зүггүй чирсээр машиндаа суулган юу ч болж байсан өөрийнх араас орж ирж болохгүй гэдгийг сануулав.

" Яагаад, та намайг орхиод зугтах гэж байгаа юм уу?"

" Тийм биш гэж хэлсэн биз дээ? Хэрвээ аавынхаа үгэнд орвол буцаж ирэхдээ дуртай зайрмагийг чинь авчирч өгнө шүү?"

Тэр сая хэн гэчихэв ээ?

" Тэгвэл Тэхёние томоотой сууж байх болно оо!"

Тэхён хөөрхөн гэгч нь инээмсэглээд ийн хэлэх үед Жонсуг ч мөн адил зөөлхөн инээгээд үсийг нь элж өгөв. Худлаа гэж хэлэхгүй ч тэр долоо хоногийн дотор энэ эгдүүтэй залууд хангалттай дассан билээ. Хэрвээ энэ тэдний сүүлчийн уулзалт байх юм бол, хэрвээ Тэхён Жонгүгийг сонгоод явах юм бол тэр дахиж түүний хөөрхөн инээмсэглэлийг харахгүй байх.

" Хэрвээ би Жонгүг биш зүгээр л адилхан царайтай өөр хүн байвал яах вэ? Тэгвэл чи Жонгүгийг сонсгох байсан уу?"

" Мэдээж тэгэх байсан. Учир нь би түүнийг танихгүй шүү дээ? Гэхдээ хэзээ ч тийм зүйл болохгүй учраас Тэтэ тантай хамт байгаадаа хязгааргүй их баяртай байна."

Тийм дээ, би бол ердөө л орлон тоглогч.

~

" Хөөх! Энэ чинь хэн бэ? Миний сул дорой хувилбар?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

" Хөөх! Энэ чинь хэн бэ? Миний сул дорой хувилбар?... Хаха, тэгэхээр чиний хэн байх чинь надад огтхон ч  хамаагүй, зүгээр миний Тэхёныг гаргаад ир!"

" Чадахгүй гэвэл?"

" Чи үхэх болно!"

Жонгүгт үнэндээ тэр ихэр байна уу, үгүй юу гэдэг хамаа байсангүй. Түүнд зөвхөн Тэхён л хамаатай гэж худлаа яриад яах вэ....

" Түүнийг авч явахаасаа өмнө хийсэн хэргээ хүлээвэл яасан юм? Ямар мангас нь түүнд өндөр үйлчилгээтэй мансууруулах бодис шахсан юм бол гээд байсан, чи байжээ? Аргагүй л дээ, чи бол хүн дүрстэй чөтгөр."

" АМАА ТАТ НОВШ МИНЬ! ТЭР ХААНА БАЙНА, ЧИ ТҮҮНИЙГ ЯАЧИХСАН ЮМ!"

Жонгүг галзууртлаа уурлан түүнийг боогоод авсанд Жонсуг тоосон шинжгүй зальтай нь аргагүй инээмсэглээд,

" Чи түүнийг алсан бол би түүнийг эдгээсэн. Чи түүнийг шархлуулсан бол би түүнийг хайрласан. Эцсийн эцэст чи хэн ч биш Жон Жонгүг! Анхнаасаа л тийм байсан. Эцэг эх минь чамайг голоод хаяхад ч мөн адил чи хог новш шиг гудамжинд үлдсэн. Би өдий олон жил тэднийг нууж, өөрийгөө өнчин мэт л ярьдаг байсан. Учир нь чи дахиад гараад ирж магадгүй учраас. Би л бусдад хайрлагдаж, халамжлуулах ёстой. Харин чи бусдад гоочлогдож, доромжлуулах ёстой тийм биз? Тэхёны хувьд ч мөн адил. Тэр минийх, би түүнийг хайрлах болно! Чи түүнд хэчнээн хайртай байлаа ч, хажуудаа байлгахын тулд л тийм юм хийсэн байж болох ч би чиний гэсэн бүхнийг булаах болно. Энэ хүртэл жүжиглэх гэж их зовсон шүү, одооноос Тэхён минийх. Тиймээс чи ингээд сүйрсэн Жон Жонгүг!"

За тэгэхээр одоо Жонсуг team уу ? Жонгүг team уу?😏❤️

𝐅𝐔𝐂𝐊 𝐌𝐄 𝐃𝐀𝐃𝐃𝐘Where stories live. Discover now