14

3.8K 415 39
                                    

" Тэр өвчтөний хувийн мэдээлэл ч байхгүй, асран хамгаалагч нь ч ирээгүй гэх гээд байна уу?"

" Өчигдөр нэг л мэдэхэд ирчихсэн байсан. Хэн авчирсныг нь сайн мэдэхгүй ч тэр залуу сэтгэцдээ жаахан өөрчлөлттэй юм шиг байна лээ?"

Цагаан халаадтай эмч санаа алдан толгой дохиод, цонх ширтэн суух Тэхёны хажууд очин зогслоо. Тэхён үүрийн 6 цагт сэрсэн бөгөөд ухаан орсон цагаасаа эхлээд Жонгүгийг нэхэж, уйлж унжин бөөн юм болсон ч сүүлдээ яг л тэнэг хүн шиг цонх ширтээд суучихсан юм.

" За тэгэхээр бие нь гайгүй юу? Хоёулаа танилцъя, намайг Жон Жонсуг гэдэг."

Өнөөх эмч ийн хэлээд гараа сунгасан боловч Тэхён ямар ч хариу үйлдэл үзүүлэлгүй суусаар байсанд Жонсуг түүний урд гаран царайгаа харуулсан биш өнөөх нь золтой л зүрхээр явчихсангүй.

Жонгүг?

"Т-та хаана байсан юм бэ? Хэзээ ирж байгаа юм! Би таныг санаад зөндөө уйлсан, надад дургүй болоод орхиод явчихсан байх вий гэхээс зөндөө айсан!"

Тэхён ч жоохон хүүхэд шиг уйлсаар түүнийг тэврээд авсанд мөрөөрөө ажлаа хийж байсан нэгэн бага зэрэг цочирдон түүнийг түлхэж орхисонд Тэхён бүр ч ихээр уйлан Жонсугийг айлгаж орхисон юм.

" Уучлаарай, та хүн андуураад байх шиг байна. Хэрвээ боломжтой бол бидэнд асран хамгаалагчийнхаа дугаарыг өгч болох уу?"

" Та надад үнэхээр дургүй болчихсон юм уу? Тэр зүйлийг муу хийсэн болохоор, эсвэл таны үгэнд ороогүй учраас ингээд байгаа юм уу? Б-би дахиж хэзээ ч зөрүүдлэхгүй ээ, тиймээс намайг энэ аймар газраас аваад яваач дээ! Би гуйж байна!"

Жонгүгтай усны тусал мэт адилхан ч хар үстэй, арай зөөлхөн харцтай залуу гайхсаар түүнд ус аягалж өгөөд тайвширахыг хүсэн хажууд нь суух нь тэр.

Жонгүгтай усны тусал мэт адилхан ч хар үстэй, арай зөөлхөн харцтай залуу гайхсаар түүнд ус аягалж өгөөд тайвширахыг хүсэн хажууд нь суух нь тэр

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

" Та бидэнд асран хамгаалагчийнхаа дугаарыг өгөхгүй бол бид өнөөдрийн дотор таныг эмнэлэгээс гаргах хэрэгтэй байна. Та эцэг эх ч юм уу, найз нөхдийнхөө дугаарыг мэдэхгүй биз?"

" Ө-өвдөөд байна... Э-энэ аймшигтай өвдөөд байна!!"

Тэхён гэнэт л толгойгоо барьсаар хашигчиж эхэлсэнд ЖонСуг эхэндээ түүнийг жүжиглэж байна гэж бодсон ч, удалгүй тэрээр таталт өгөн доош унах нь тэр. Магадгүй одоо л эмний нөлөө бүрэн үйлчилж байгаа байх.

" Сун сувилагчийг дууд, түүнийг яаралтай шинжилгээнд оруул, мөн ямар нэг сөрөг хариу гарвал намайг дуудаарай. Би яаралтай хагалгаанд орох болчихлоо."

Жонсуг маскаа хамар дээрээ тохоод Тэхёныг яаралтай шинжилгээний өрөө рүү оруулахыг шаардан, өөрөө саяхан ослоор ирсэн хүний хувийн хэргийг харахаар явах нь тэр.

~

"Тэр... ТЭР ХААНА БАЙНА НОВШНУУДАА! ТҮҮНИЙГ ӨРӨӨНӨӨС НЬ ГАРГАЖ БОЛОХГҮЙ ГЭЭД БАЙХАД ТА ХОЁР ХҮНИЙ ҮГ ОЙЛГОДОГГҮЙ ЮМ УУ? МИНИЙ ТЭХЁН ХААНА БАЙНА! ТЭР ЯАСАН ЮМ!"

"Б-бид.... Бид түүнийг цус алдаад байхаар нь-...."

" Тэр яасан гэнэ ээ! ТА ХОЁР ТҮҮНИЙГ ЯАЧИХСАН ЮМ! ТЭР МИНЬ ОДОО ХААНА БАЙНА!"

Жонгүг шөнийг Жиминтэй хамт өнгөрүүлээд Тэхёныг анхаарах ч сөхөөгүй байсан бөгөөд өглөө болсон даруйд түүний өрөөнд орсон боловч Тэхён биш хамгаалагчид нь байж байсан юм.

" Өчигдөр тэр өрөөндөө орчихоод чанга чанга чимээ гаргаад байхаар нь гайхаад ортол хамаг юмаа нураачихсан байсан. Тэгээд тэр өөрөө-...."

" Амаа татаад юу болсныг хэлээдхээч!"

" Т-тэр гараа зүсчихсэн байсан. Уг нь нэхх сүртэй зүсээгүй ч хэтэрхий гүн оруулчихсан байсан учраас ухаан алдчихсан-"

" ЮУ ГЭНЭ ЭЭ! ЯАГААД НАДАД ТЭР ДОР НЬ ХЭЛЭЭГҮЙ ЮМ?? ГАРАА ЗҮСЭЭД Ч ЗОГСОХГҮЙ УХААН АЛДЧИХСАН БАЙХАД НЬ СҮРТЭЙ ЗҮЙЛ БИШ ГЭНЭ ЭЭ?"

Жонгүгийн дотроос араатан гараад ирэв үү л гэлтэй тэрүүгээр нэг хашигчиж өнөөх хоёр хамгаалагчийг золтой л алчихсангүй. Хамгийн их нандигнадаг зүйлийг нь хэнэх ч үгүй гэмтээчихээд ингэж хэлэх түүнийг хангалттай галзууруулна.

"ТЭГЭЭД!.... ТЭГЭЭД ТЭР ОДОО ХААНА БАЙГАА ЮМ! ҮХЧИХСЭН Л ГЭЖ БИТГИЙ ХЭЛЭЭРЭЙ ХОЁР НОВШ МИНЬ!"

"Т-тэр одоо эмнэлэгт байгаа. Та түүн дээр очих хэрэгтэй байх."

Za tgeed tsaashda yu bolh talaar taamglal devshvvleed bgrai... ( ͡° ͜ʖ ͡°)

𝐅𝐔𝐂𝐊 𝐌𝐄 𝐃𝐀𝐃𝐃𝐘Where stories live. Discover now