20

3.5K 405 121
                                    

" Чи яагаад ингэж байгаа юм? Би чамд юу ч буруу хийгээгүй биз дээ? Бусдыг нь авч болох ч яагаад Тэхён гэж? Яагаад намайг ингэж зовоогоод байгаа юм?"

" Харж байна уу, чи хэдий хүчирхэг харагддаг ч хулчгар нэгэн. Би зүгээр л чамд дургүй. Хараал идсэн би энэ дэлхий дээр цорын ганц байх ёстой байхад дахиад нэг гарч ирээд миний гэсэн болгоноос аваад байхаар надад таалагдна гэж бодоо юу? Тиймээс чамайг хэн ч биш болгож өөрийгөө цорын ганц болгох гэсэн санаа минь ердөө л энэ. Бас юу гээч, Тэхён бүгдийг санаж байгаа. Тэр эдгэчихсэн, дахиж чамайг харахыг хүсэхгүй байна гэдгээ ч хэлсэн. Тиймээс одоо түүнтэй зууралдаад байлгүй хийсэн хэргээ хүлээгээд шоронд үлдсэн насаа бараарай. Би сая Жиминтэй ярьчихсан, тэр ч бас чамаас салчихсан арчаагүй амьтан минь! Одоо чамд юу ч байхгүй тиймээс бардамнаад байлгүй үхвэл яаж байна?"

Жонсугийн дотроос мангас гараад ирэв үү л гэлтэй өөр болох бөгөөд Жонгүг тэр дороо газар сөхрөн унаж чангаар уйлж эхэлсэн юм. Эцсийн нь тэр зүгээр л гэр бүлтэй байхыг хүссэн. Эцэг эхээ хаяаад явахад ч тэр Тэхёныг хаяаад явахад ч тэр. Тэднээс зөвхөн хайр гэх зүйлийг хүссэн байхад яагаад ингэж хатуурхана вэ? Тэр Тэхёныг алдахаас хэт их айсандаа л энэ бүхнийг хийсэн. Гэвч....энэ бүхэн анхнаасаа буруу байсан бололтой.

" Б-би түүнийг сүүлийн удаа хармаар байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

" Б-би түүнийг сүүлийн удаа хармаар байна. Тэгээд үхсэн ч чадах болохоор гуйя, түүнийг минь л сүүлийн удаа харуулчих."

Жонгүгт одоо юу ч үлдээгүй. Эрх мэдэл, эд хөрөнгө, хайр дурлал, гэр бүл. Тэр энэ бүгдийг алдчихаад цаашид яаж амьдрах болж байна аа? Эцсийн эцэст тэр биш түүний ах жинхэнэ араатан байсан байх нь. Жонгүг бол зүгээр л хайрлуулахыг хүссэн бяцхан мангас.

" Чи яаж надаас ийм юм гуйж зүрхлэж байна аа? Тэр чамайг харахыг хүсэж байгаа тухай бодож үзсэн үү? Намайг ч бас түүнийг харуулахыг зөвшөөрөх талаар бодоогүй хэрэг үү? Чи түүнийг үлдсэн амьдралынхаа туршид харахгүй. Гэр бүлээ, эд хөрөнгөө, хайртай хүнээ. Тиймээс энэ бүхэнд эмзэгээр хандалгүй, эерэгээр хүлээж аваад эртхэн үхээрэй."

Үнэндээ энэ бүхэн Жонсугийн хувьд жүжиглэлт байсан. Жонгүгийг энэ дэлхийгээс зайлуулах төлөвлөгөөний нэг хэсэг. Тэр зүгээр л түүнийг үзэн яддаг ямар ч шалтгаангүйгээр.

" Т-түүнийг сүүлийн удаа хармаар байна..."

" Юу гэнэ ээ? Би чамд болохгүй гэж хэлээд байгаа юм биш үү! Хурдхан үхээд өгөөч, хог новш минь!"

Жонсуг шууд л түүнийг жийж унагаагаад хөшигчиж эхэлсэн юм. Жонгүг түүнийг дийлэх хангалттай хүчтэй ч, тэр юу ч хийхийг хүссэнгүй. Яг л ингэх ёстой юм шиг, огтхон ч өвдөхгүй байгаа юм шиг жирийн хэрнээ аймшигтай харагдах Жонгүг.

" БОЛИОЧ НОВШ МИНЬ!"

Хаанаас ч юм Тэхёны хоолой цуурайтаж, Жонсугийг эргэж харж ч амжаагүй байхад нь нуруу руу нь хүчтэй жийгээд унагааж орхив.

" Я-ямар новш нь вэ! Чи энд юу хийж байгаа юм, Тэхён! Би чамайг машиндаа сууж бай гэж хэлсэн биз дээ! Аавынхаа үгэнд орохгүй бол яана гэсэн билээ?"

" Амаа тат, хоёр нүүртэй новш минь! Чи намайг хэн гэж бодоов, чиний үгэнд ороод чамайг жаахан хүүхэд шиг хүлээгээд сууж байна гэж бодоо юу? Тэгснээ бас аав маав гэчихжээ! Битгий эндүүрээд байгаарай! Чиний хэлдгээр би эдгэчихсэн, чамайг энэ заваан санаагаа боловсруулж байх үед би эрүүл байсан юм мэдэв үү! "

За тэгээд хэнийг нь өрөвдөхөө өөрсдөө л шийддээ, одоо аль team бэ, манайхаан? Гэхдээ та нар ийм муухай байж болохгүй ээ, анх зүгээр Жонгүгийг алаад өг, үхээд өг л гээд байсан одоо болохоор Жонгүг² гэцгээгээд байх юм, буцаад Жонсуг болхыг чинь харна аа😆🔥 Та нар намайг зохиолоо яаж эргүүлдэгийг мэдэхгүй байна. Нэг шийдвэртээ л байгаарай 😎

𝐅𝐔𝐂𝐊 𝐌𝐄 𝐃𝐀𝐃𝐃𝐘Where stories live. Discover now