3

5.2K 471 53
                                    

"Ахх... Дахиад л ажил хайхгүй бол болохгүй нээ! Жилд хэдэн ч удаа ажил солих хэрэгтэй болдог юм? Нэг тогтсон ажилтай болохгүй бол энэ янзаараа өлбөрч үхэх бололтой?"

Тэхён утсаараа ажлын зар харан суух бөгөөд тэр сүүлийн 5 жил тогтсон ажилгүй энд тэндхийн цагийн ажил хийж өдөр хоногийг залгуулж байгаа билээ. Харин энэ удаад гайгүй компанид орчихвол нэгсэгтээ л ажил хайх шаардлагагүй болно гэсэн үг.

" Гэртэйгээ ойрхон газар олох хэрэгтэй... Эндхийн цалин нь өндөр ч хоёр автобус солих хэрэгтэй болох нь. Харин энэ цалин нь бага, бас нэхх ч сонирхолтой ажил биш юм. Хөөх, SJ entertainment ажлын ярилцлага зарласан байна, манай гэрээс ч холгүй бараг булан тойроод л орох бололтой! Энэ боломжийг яасан ч алдаж болохгүй."

SJ entertainment нь саяхан байгуулагдсан ч Солонгостоо нэртэй хувцас дизайны томоохон компани юм. Энэ компанид ажилд орчихвол өдрийн од шүүрчихлээ л гэсэн үг. Тиймээс юу ч болж байсан заавал тэмцэх хэрэгтэй.

~

Тэхён хэт их хөөрсөндөө өглөө эрт сэрчихсэн байх бөгөөд хийх ажилгүй тул буцаж унтахаар хэвтэхдээ цаг нь зогссон гэдгийг гэнэт санаж чадахаараа хурдан хувцаслаж аваад үсээ ч самналгүй гараад гүйчихэв. Гадаад үзэмж ч өнгөрч ярилцлагандаа л тэмцэж байвал дүүрсэн хэрэг.

" Хараал ид, тавхан минут үлдчихэж! Чи чаднаа Ким Тэхён!"

Тэхён ч ухаан мэдрэлгүй гүйсээр компани хаалгаар ордогийн даваан дээр машинаас бууж байгаа нэгнийг харалгүй мөргөж, барьж явсан хамаг юмаа газраар нэг тарааж орхив.

" Уучилаарай, эрхэмээ би таныг харсангүй!"

" Юу гэнэ ээ? Уучилалт гуйгаад л болоо юу? Одоо чи түүнд хүрсэндээ харамсах болно-..."

" Түүнийг тавь Ким ахлах аа! Чи намайг мөргөсөндөө гэмших ч үгүй, бүр наад цааснуудаа түүж зүрхлэнэ гэнэ ээ! Наашаа хар арчаагүй амьтан минь!"

Тэхён чичигнэсээр дээш харахдаа арай гэж цуглуулсан өнөөх цаасаа дахин гар алдаж тэрүүгээр нэг тарааж орхисонд хэн нь мэдэхгүй нэг эр түүнийг бариж аваад цохих гэсэнд Жонгүг түүнийг зогсоох нь тэр.

" Би боль гэж гэж хэлсэн байх аа? Хэн болчихоод түүнд зөвшөөрөлгүй хүрээд байгаа юм! Яг одоо түүнийг тавь гэж байна!"

Жонгүг галзууртлаа уурлан хашигчиж эхэлсэнд хүн бүхэн айж сандчин толгой гудайлгах бол энэ дунд ганцхан хүн л юу ч ойлгоогүй царайтай гайхан харах аж. Мэдээж тэр Жонгүгийг энэ том компаний захирал гэвэл итгэхгүй нь лавтай. Ямартай ч одоо түүнд Жонгүг биш ажлын ярилцлага нь хамгаас чухал байгаа учир ямар ч хамаагүй аргаар эндээс зугтах хэрэгтэй.

" Намайг өршөөгөөрэй, би яарч байна!"

Тэхён дахиад л тэдэнд бөхийгөөд унах шахам гүйсээр өнөөх газраа ирсэн боловч яг дуусч байж тааран нэг эмэгтэй журнал барьсаар гарч ирэх нь тэр.

" У-уучилаарай, замд саатал гараад би жоохон хоцорчихлоо. Надад дахиад боломж олгохгүй биз?"

" Тэгэхээр нэр чинь хэн билээ?"

" Ким Тэхён."

" Уг нь бүртгүүлсэн юм байна. Гэвч бид аль хэдийн хүнээ авчихсан. Тиймээс ямар ч арга алга даа?"

Өнөөх эмэгтэй ийн хэлээд явах гэтэл Жонгүг өөдөөс нь гараад ирсэнд тэдэнд байсан бүх хүмүүс-... үгүй ээ, Тэхёнаас бусад нь түүнтэй мэндлэх аж. Учир нь Тэхён түүнтэй зүгээр л таарсан гэж бодсоноос энэ газрын захирал гэж огтхон ч төсөөлөөгүй билээ.

" Түүнийг ажилд ав."

"Юу? Гэхдээ-..."

" Тушаал бол тушаал. Би түүнийг хүссэн үедээ хармаар байна. Тиймээс яг одоо ажилд нь оруулж өг. Харин чи намайг дагаад яв."

Жонгүг Тэхён руу заасан болчихоод цааш алхаж эхэлсэнд Тэхён гайхсаар араас нь дагах аж. Удалгүй тэд цахилгаан шатанд суух мөчид Жонгүг ам нээсэн юм.

" Одоо хэн нь буруу замаар орсон байна даа? Та ийм өрөвдөлтэй амьдралтай байж яаж ингэж өөртөө итгэлтэй байж чаддаг байна аа?"

" Хэн ч чамайг намайг ажилд аваадах гэж гуйгаагүй! Тиймээс холдож үз, би буумаар байна!"

Manai Taehyung joohn zoruud l dee. Ta nar tvvnd handaj vg heli bolno shv bi damjuulaad ogy. Bi zowhn setgegdel l husch bga shv🤧❤️ Mon ta nart medegdel ochij bnu???

𝐅𝐔𝐂𝐊 𝐌𝐄 𝐃𝐀𝐃𝐃𝐘Where stories live. Discover now