22

3.5K 372 63
                                    

" Түүний амссан зовлон чиний хажууд юу ч биш болохоор би чамайг илүү их зовоохоор шийдсэн Жон Жонсуг?"

Тэхён үнэхээр нухацтай харагдах бөгөөд ёжилсон янзтай ийн хэлээд гараа нэг дохив уу, үгүй юу хаалга онгойн Жонгүгийн бараг л царайг нь мартах шахсан хүмүүс сүртэй нь аргагүй алхалсаар орж ирсэн юм.

" Тэгэхээр Жон Жонсуг! Шуудхан хэлэхэд би чиний аав байх эрхээсээ татгалзаж байна! Бид тэр бүхэнд анх итгээгүй ч, нотлох баримт хангалттай их байсан учраас чамайг ийм аймшигтай зүйл хийж явсныг саяхан мэдлээ. Хэнд ч гэм хоргүй харагддаг байсан хүү маань ийм зүйл хийсэнд бид гүнээ их харамсаж байна. Мөн Жонгүгийн өмнө асар их буруутай хүмүүс гэдгээ юу юунаас илүү мэдэрлээ. Тиймээс өдий олон жил үйлдсэн гэмээ цайруулахын тулд чамайг цөллөгт явуулж, дахин хэзээ ч бидний нүдэн харагдахгүй амьдрахыг шаардаж байна."

Жонгүгийн ээж гэх хадагтай түүнийг үгийн зөрөөгүй тэвэрч аваад уйлж эхлэх бөгөөд Жонгүгт энэ бүхэн огтхон ч таалагдахгүй байх аж. Үнэхээр л тэд өөрт нь итгэж хайрладаг байсансан бол хэзээ ч Жонсугийн хорон үгэнд хууртаж түүнийг гудамжинд юу ч үгүй гарахгүй байсан юм. Ядаад түүний бөнжигнөн урсах нулимсыг хараад бага ч гэсэн өрөвдөж болох байтал төрсөн хүүгээ туулайны чихмэлтэй орхиод явсан нь хэн билээ дээ?

" Надаас гараа тат!"

" Ю-юу? Жонгүг хүү минь-....."

" НАДААС ГАРАА ТАТ ГЭЖ БАЙНА! БИ ТА ХОЁРЫГ ҮЛДСЭН АМЬДРАЛЫНХАА ТУРШИД ХАРАХГҮЙ ГЭЖ НАЙДАЖ БАЙТАЛ ЯАГААД ГЭНЭТ ГАРЧ ИРЭЭД САЙН ЭЭЖ ААВ БОЛЖ ЖҮЖИГЛЭЭД БАЙГАА ЮМ! ЯАСАН, АРВАН ТАВАН ЖИЛИЙН ДАРАА ТӨРСӨН ХҮҮГИЙНХЭЭ ГЭМ БУРУУГ ОЙЛГООД НАМАЙГ ГУЙГААД ИРВЭЛ
ЗӨВШӨӨРНӨ ГЭЖ БОДОО ЮУ! Үнэн хэрэгтээ би та хоёрын хувьд хэн ч биш биздээ! Төрсөн цагаас минь эхлээд л бүгд намайг хог новш шиг үзэж, үргэлж дээрлэхдэг байсан. Тэр үед надад хэн ч байгаагүй болохоор ямар хэцүү байсан гээч? Хогийн цэгээс олсон тэр туулайны чихмэл ганц найз минь байсан байхад ээж та урчихсан биздээ?Орой болгон та гурав том ширээн дээр суугаад тансаг хоол идэж байхад би мухрын өрөөнд арай гэж цуглуулсан мөнгөөрөө бананатай сүү авч уудаг байсан. Надад уранхай хувцаснаас өөр юу ч байгаагүй болохоор би нууцаар Жонсугийн өрөөнд орж тоглоомоор нь тоглоод баригдавал үхтэл болтолоо зодуулдаг байж билээ. Өдөр болгон түүнийг худлаа ярьж намайг зодуулахад би нэг л зүйлийг гайхдаг байлаа. " Би яг хэн юм бол оо?" Гэж. Яагаад яг адилхан царайтай хоёулаа та хоёрын хүүхэд байхад яагаад  намайг тэгж их зовоодог байсан юм?  Юу ч мэдэхгүй зургаахан настай хүүхэд гэхэд арай л их зовлон эдэлсэн юм шиг санагдахгүй байна уу?"

Жонгүгийн нүдэнд нулимс цийлэгнэж эхлэх бөгөөд хэзээ ч хэнд ч энэ тухай хэлж байгаагүй тэрээр тэвчээр алдан эцэг эх, бүр хайртай хүнийхээ дэргэд хайр найргүй урсгаж орхисон юм.

" Хүү минь, биднийг уучлаарай-"

" Би та хоёрын хүү биш! Надад одоо та хоёр тийм хэрэгтэй юм шиг байна уу? Тэр үед ч тэр, одоо мөн адил та хоёр эцэг эхийнхээ үүргийг огтхон ч гүйцэтгээгүй. Жоохон ч гэсэн ухамсартай байсан бол зургаахан настай хүүгээ өвлийн хар хүйтэнд урагдсан цамцтай гадаа орхиод явахгүй байсан юм. Би яагаад ч юм тэр үед үхээд сэхсэн учраас бүхнийг маш тод санадаг. Хүн болгон хар дурсамжаа маш сайн санадаг гэдэг байхаа, гэвч миний амьдрал Тэхён ах гарч ирэхээс өмнө тэр чигтээ там байсан. Хүн болгон над руу муухай харан зөрж байхад хаанаас ч юм Тэхён ах гарч ирээд намайг шууд л тэврээд авсан. Амьдарлаа хэнд ч тэврүүлж үзээгүй надад ямар сайхан дулаахан байсан гээч?"

a few years ago

"Ээжээ, та хаана байна аа? Б-би дараад байна. Э-ээжээ?-..."

Жонгүг турьхан гараараа хэн нэгний хормойноос зуураад авсанд өнөөх эмэгтэй муухай харсаар түүнийг хүйтэн цасан дээр түлхээд унагачих нь тэр.

" Заваан амьтан, хэн чиний ээж гэж? Ямар олигтой болоод аав ээж дээ голгодохов дээ, шижгийн юм!"

Эмэгтэй ийн хэлээд хурдан хурдан алхалсаар яваад өгсөнд Жонгүг шалдан шахуу цасан дээр унасан болохоор золтой л хөлдчихсөнгүй. Гэвч удалгүй хэн нэгэн гүйж ирээд түүнийг энгэртээ наан тэвэрсэнд түүний бүхий л өвдөлт алга болчих шиг болон анх удаа хэн нэгнээс хайр гэх зүйлийг мэдэрсэн тэрээр золтой уйлчихсангүй.

" Та чинь яаж байна аа, эгчээ! Энэ чинь жоохон хүүхэд шдээ!"

Тэхён өнөөх эмэгтэйн араас хашигчсаар Жонгүгт өөрийнхөө өмсөж байсан хамаг юмыг давхарлаж өмсгөхдөө чихэнд нь "Зүгээр дээ, бүх зүйл зүгээр. Ах нь чамайг хамгаалах болно. Битгий ай, нүдээ нээхэд чинь бүх зүйл сайхан болно." Гэж тасралтгүй шивнэх нь яагаад ч юм сэтгэлд дотно сонсогдох аж.

Тэр хэдий том хүн биш ч, Жонгүгийг чадах ядахаараа өргөөд хажууханд байх байр луу гүйхээрээ нэг орсон юм. Үүнээс харвал Тэхён өвлийн хар хүйтэнд цасан шуурганаар хэн нэгэн танихгүй хүүхдийн төлөө гэрээсээ гарсан байх нь.

" Даарч байна уу, уучилаарай жаахан эрт гарах хэрэгтэй байсан юм. Чамайг тэнд зогсож байгааг харсан хэрнээ эртхэн очоогүйд үнэхээр уучлаарай."

Тэхён яг л ямар нэг үнэ цэнэтэй зүйлээ гомдоочихсон мэт түүнээс уучлалт гуйгаад шүүгээнээсээ баахан хөнжил гаргаж ирэн түүнийг хучиж өгсөн юм.

За үргэлжлэлийг дараагийн хэсгээс бас арай л урт болох гээд байна. Ер нь нэг хоёр хэсэг яваад дуусгана аа. Жоохон сунжраад байх шиг байна. За тэгээд Жонгүгийн зовлонгийн дөнгөж эхлэлийг нь л бичсэн шүү. Одоо тэгээд Жонсуг гээд байв xD

𝐅𝐔𝐂𝐊 𝐌𝐄 𝐃𝐀𝐃𝐃𝐘Where stories live. Discover now