21

3.3K 395 55
                                    

" Харин чи, яаж надад ийм зүйл хийж чадаж байна аа! Намайг ингэхийн оронд алчих хэрэгтэй байсан юм! Яасан, би та хоёрт тоглоом шиг харагдаад байна уу! Хүссэн үедээ тоглоод хаядаг хүүхэлдэй гэж бодсон юм биш биздээ! Би та хоёрын хэнийг чинь ч өршөөхгүй. Зүгээр өнгөрөөж байгаад талархаад яг одоо миний нүднээс далд орцгоо!"

Тэхён энэ бүгдийг мэдэж байсан бөгөөд Жонсуг түүнийг жинхэнээсээ эмчилсэн учир эмийн үйлчилгээ хурдан гарч тэр хоёр дахь өдрөө л эдгэчихсэн юм. Гэвч Жонсугийн утсаар ярьж байгааг сонсоод юу сэдээд байгааг нь мэдчихсэн учраас хэсэг харзнахаар шийдсэн билээ.

" Тэр чамайг өвтгөсөн, зүрхийг чинь шархлуулсан харин би чамайг хайрласан, эмчилсэн. Энэ хоёрын хооронд асар том ялгаа байхгүй гэж үү, яагаад намайг сонгож болохгүй гэж?"

Жонсуг юу ч болоогүй мэт ийн хэлээд Тэхёныг тэврэхээр ойртсонд арай гэж уураа барьж байсан тэрээр тэсэлгүй түүнийг алгадаж орхисон юм.

" Юу гэнэ ээ! Чи галзуу юм уу, яаж хүнийг ингэтэл нь зовоож чадаж байна аа! Чамд хүн чанар гэж алга уу? Чи түүнийг өөрт чинь ямар гай удсан болоод бүх зүйлийг нь булааж байгаа юм бэ? ТЭР ЧАМААС БОЛООД АРААТАН БОЛСОНЫГ МЭДЭХ ҮҮ, НОВШ МИНЬ! ЧИ... ЧИ Л БАЙГААГҮЙ БОЛ МИНИЙ ЖОНГҮГ ИНГЭТЛЭЭ ЗОВОХГҮЙ БАЙХ БАЙСАН ЮМ! ЯМАР Ч ШАЛТГААНГҮЙ ТҮҮНИЙГ ГЭРЭЭСЭЭ ГАРГАЖ ХАЯАГҮЙ БАЙСАН БОЛ ТЭР ОДОО ОГТ ӨӨР БАЙХ БАЙСНЫГ МЭДЭХ ҮҮ? ОГТХОН Ч ЭВДРЭЭГҮЙ ХҮҮХДЭЭРЭЭ ТҮҮНИЙГ МИНЬ ЧИ Л ИНГЭТЭЛ НЬ ӨӨРЧИЛСӨН!"

Тэхён одоо уг нь өөрийгөө өмөөрөөд уурлах ёстой байтал, Жонгүгийн төлөө ухаан мэдрэлгүй хашигчиж байна. Жонгүгийн өөрчлөлтөнд тэр бага зэрэг хамаатай ч, бүр эхнээс нь ярьвал түүний дүү гэх энэ залуу бүх хэргийн ард байсан юм. Хэрвээ тэр л ингэж хорон санаа өвөртлөөгүй байсан бол Жонгүг гэрээсээ хөөгдөж ганцаардахгүй байх байлаа. Тэдний учрал ч мөн адил өөрчлөгдөж, одоо тэд ах дүү биш хос байх ёстой байсан юм. Хэрвээ Тэхён тэр үед Жонгүгтай таараагүй байсан бол хэзээ нэг өдөр тэд танилцаж хосууд болцгоох байлаа.

" Яагаад түүнийг өмөөрөөд байгаа юм? Тэр чамд юу хийчихсэн болоод түүнийг надаас илүү үзээд байгаа юм гэж байна! Би чиний төлөө чадах бүхнээ хийсэн харин тэр... ТЭР ХАРААЛ ИДСЭН ЧАМАЙГ ШААХЫГ Л ХҮСЭЭ БИЗДЭЭ!-...."

" Амаа тат! Түүнтэй усны тусал мэт адилхан байлаа гээд хувь хүн чинь өөр бол чи юу ч биш! Намайг тийм тэнэг гэж бодоо юу? Чи миний төлөө юу ч хийсэн бай Жонгүгаас илүү гарахгүй новш минь! Би түүний өөр нэг зан чанарыг харсан учраас, түүнийг өөрөөсөө ч сайн мэддэг болохоор хайрладаг юм мэдэв үү! Чи хэн ч байсан түүнээс минь илүү байж чадахгүй! Тэглээч чам шиг новшийг би яасан ч хайрлахгүй! Харин одоо хамаг юмаа нүднийхээ өмнө алдах ямар аймшигтай болохыг мэдрээд түүнээс минь уучлалт гуйхыг хүсэж байна!"

" Ю-юу? Ха! Би юу ч алдаагүй, учир нь надад бүх зүйл байгаа. Харин удахгүй чи ч гэсэн минийх болох болно. Тэгээд түүнд юу ч үлдэхгүй."

" Чи эндүүрч байна, үнэндээ чи зүгээр л түүний хувилбар. Хэдий ихэр ч гэлээ чи хүн биш. Ямар ч хүн төрсөн ахыгаа ийм аймшигтай зүйл рүү түлхэдэггүй юм! Намайг тэнд байх хугацаандаа юу ч хийгээгүй гэж бодсон юм биш биздээ? Би чамд хэлсэн байх аа, чи намайг ганцхан эмчлээд ч эдгээчихсэн, энэ гайхалтай хэдий ч чамаар эмчлүүлсэндээ ой гутаж байна. Харин би чамд гэнэтийн бэлэг барихын тулд чиний хийсэн бүх бузар булайг энэ файл дээр бичээд эцэг эх рүү чинь явуулчихсан. Нотлох баримт нь гэвэл чиний Жонгүгт юу хийснийг хэн нэгэнд нэг нэгэнгүй ярьсан бичлэг ч хүртэл байгаа шүү! Одоо тэр биш чи сүйрсэн Жон Жонсуг!"

Одоо бүр гоё юм болноо. Би хүртэл дараагийн хэсгээ хүлээж тэсэхгүй нь! Хурдан л оруулмаар байна шүү!🤧❤️ Манайхан одоо тэгээд яаж байна? Жонгүг уу, Жонсуг уу?🤷🏻‍♂️

𝐅𝐔𝐂𝐊 𝐌𝐄 𝐃𝐀𝐃𝐃𝐘Where stories live. Discover now