l__________l

230 12 57
                                        

Chapter 1:
Ажлын санал

Сайн байна уу? Намайг Ким Хэжин гэдэг. Би дээрээ нэг ахтай, аав ээжтэйгээ хамт амьдардаг жирийн нэгэн ажилгүй эмэгтэй. Би 22 настай. Эцэг эх минь одоог хүртэл намайг ажилд ор гэж зэмлэдэг ч үнэн хэрэгтээ надад ажил олдохгүй байгаа. Ах минь хуульч хүн учраас өдөр бүр завгүй ажилладаг. Гэхдээ тэр хүн амралтын өдөр бүр миний уурыг дандаа хүргэдэг л дээ. Ахыг маань Ким Хэчол гэдэг. Манайх нэгэн том 7 өрөө байшинд амьдардаг.

Өнөөдөр бол амралтын өдөр. Би эвшээсээр орноосоо өндийн өрөөнөөсөө гарсаар доошоо шатаар буулаа. Гал тогооны өрөө орвол ээж хормогчтой өглөөний цай бэлдэж байх ба: Одоо л сэрж байгаа юм уу? Эмэгтэй юм байж эрт сэрээч. Яваад ахыгаа дуудаад гар нүүрээ угаачхаад ир хэмээхэд би ээжийн энэ үглээ зангаас залхан нүдээ эргэлдүүлсээр цааш ахын өрөө рүү явлаа.

Өрөө рүү нь ороход ах тухтай нь аргагүй унтаж байх ба надад нэгэн хорон санаа төрлөө. Нойлын өрөө ороод карантаар ус гоожуулан амандаа нэг балгаад ахын өрөө рүү эргэж оров. Дараа нь хөнжлийг нь аажуухнаар сөхсөөр хөл нүүр лүү нь тургиж орхиход ах дорхноо цочин сэрээд гөлийтлөө өндийж байгааг нь хараад би золтой л инээчихсэнгүй.

Дараа нь над руу харснаа: Аа муу Хэжин чамайг даа гэхэд би инээсээр түүний өрөөнөөс гүйн гарлаа.

Өглөөний цайн дээр

Би ширээний ард суун цайгаа уунгаа жигнэмэг идэх бол ах над руу нэг тийм гэхийн аргагүй харцаар харах нь нүдний буланд үзэгдээд амжив.

Удалгүй ээж ам нээн: Хэжин аа чи ер нь ажилд орж аав ээжийнхээ санааг амрааж болохгүй юу айн.

Би: Удахгүй орно ш дээ.

Аав: Удахгүй удахгүй л гэх юм. Өнөөдөр нэг ажилд орохгүй бол чамайг гэртээ оруулахгүй гэж мэдээрэй.

Би: За за ойлголоо. Өнөөдөр явж ажил олоод ирье. Болов уу?

Ээж: Үгүй ээ энэ хүүхдийн ярьж байгааг хараад байгаарай. Золиг чинь тэгээд хэлсэн дээ хүрчхээд ирээрэй.

Би: Тэгнэ ээ. Заавал хүрнэ.

Ах нүдээ эргэлдүүлэн: Миний дүү ажилд орвол нар баруунаас мандаж надаас найман ихэр хүүхэд төрнө биз.

Энэ ахыг яая даа байз.

Би: Тиймээ. Ажилд орвол хэлсэн ёсоороо өөрөөсөө найман ихэр хүүхэд гаргаарай хэмээсээр аягаа хураан цааш явсаар өрөө рүүгээ явлаа.

Нууц Ажилчид: "А" ажиллагаа Where stories live. Discover now