XIII__________XIII

48 4 25
                                    

Chapter13: Луна

Музейн хаа нэгтэй нэгэн харанхуй өрөөнд том ширээг тойрон сууцгаах долоон хүн. Харин тэдний өмнө цагаан самбар дээр юм тайлбарлан зогсож буй эр. Өрөөнд зөвхөн проекторын гэрлээс өөр гэрэл үгүй аж.

Чангюн: Цагдаагийн болоод үл мэдэх шударга ёсыг сахиулагчдын хамтрал сонирхолтой юм гээч.

Урууландаа хөнгөхөн жуумалзалт үүсгэх эрийг хараад цагдаа эмэгтэй нүдээ эргэлдүүлэн хойш сандлын түшлэг наллаа.

Эли: Гол яриандаа ор!

Чангюн нэг нүдээ ирмэж жуумалзсанаа: За тэгэхээр Биг Бен цамхагт гэмт хэрэгтнүүд юм тэслэх гэж байгаа. Бид бүгд яана гэсэн үг вэ гэхээр...

Хэжиний талаас:

Цагдаа нарыг хүртэл тэр гэмт хэрэгтнүүдийг барих үүрэгтэй байсныг мэдээгүй юм байна. Анх сонсоод их гайхсан шүү. Гэхдээ нэмэлт хүчтэй гэж бодохоор гоё ч юм шиг.

Түрүүнээс хойш миний ажигласан зүйл гэвэл энэ Чангюн гэдэг эр, Эли хоёр хоорондоо их эв муутай бололтой. Халуун хүйтэн хоёр зүйлийг хооронд нь харшуулаад тавьчихсан юм шиг л байх юм аа.

Ийн бодож байх зуур хажуунаас Жонгүг юм хэлэх шиг болохоор нь юу гэж байгааг нь сайн ойлгосонгүй. 

Би: Айн?

Жонгүг: Юу бодоод байна?

Би: Аан зүгээр л.

Жонгүг: Түрүүний чамайг халхлаад байдаг эр хэн юм ингэхэд?

Жонгүгийг ингэж хэлэхэд Ёнжүнийг гэнэт саналаа.
Тэр ингэхэд энд юу хийж байсан билээ? Бас тэр одоо хаачсан бол? Түрүүний хэрэгтнийг баривчлах үеэр Хусог түүнийг явуулчихсан.

Нэг мэдэхэд бүгд над руу хариулт эрсэн харцаар харж байлаа.

Намайг ам нээхээс өмнө Хусог: Хэжиний шинэхэн танил. Одоо гол асуудалдаа орцгооё хэмээн ууртай ч юм шиг хэлээд амжив.

Бурхан минь. Тэр яачихсан юм бэ?

●●●

Хэдэн цаг хэлэлцүүлэг хийж төлөвлөгөө гаргасны эцэст нэг юм бүгдээрээ гэр гэртээ харилаа. Гэртээ ч гэждээ бид хэдийн хувьд бол зочид буудал юм уу. Хусогийг яасныг мэдэхгүй ч тэр юу ч хэлэлгүй түрүүлээд явчихсан.
Хойноос нь би Жонгүг, Тэхён хоёртой жаал жуул юм ярьж инээлдсээр алхана. Замдаа тахиагаа авахаа ч мартсангүй.

Нууц Ажилчид: "А" ажиллагааWhere stories live. Discover now