IX__________IX

44 9 12
                                    

Chapter9: Музей

Хусог: Чамтай ярих зүйл байхгүй болохоор танихгүй юм шиг өнгөрч үз!

Х: За болиоч дээ Хусогаа. Ингэж аашлахаа больж үз.

Хусог: Хэжин явъя!

Хусог саяханаас хойш анхны хайр нь гэх энэ эмэгтэйтэй таарсанаас хойш ширүүн харц нь зөөлрөөгүй бөгөөд явах гэж эргэхэд нь Хэжин түүний хойноос дэмий ширтэн, нэр нь үл мэдэх эмэгтэй түүнд гурван л үг хэлж зогсоов.

Х: Хоёр, дөрөв, зургаа

Хусог энэ үед түүн рүү зангидсан хөмсгөө сулруулан эргэж харахад эмэгтэй нэг хөнгөн инээмсэглэчихээд цааш яриагаа үргэлжлүүлнэ.

Х: Ямар утгатайг нь санаж байна уу?

Хусог: Тэгээд...

Х: Санаж байгаа байх нь ээ. Хоёулаа эргэж нийлж болохгүй гэж үү?

Хусог дуугүй байсны эцэст: Хоёулаа гэрлэж байгаагүй биздээ? Цаг хугацаа яахыг харуулах байлгүй гэчихээд Хэжиний гараас атгаад цааш хурдтай гэгч нь явлаа.

Хэжиний талаас:

Би: Юу Хусог аа?

Түүнийг дуудахад тэр алхааныхаа хурдыг сааруулан эцэст нь зогсоод над руу эргэж харлаа. Яг энэ үед бид хоёр зочид буудлаас холдон хөдөлгөөн ихтэй хотын гудамжаар явж байсан юм.

Ааш муутай ч гэсэн түүний нүд, зүс, байгаа байдалыг нь сүүлийн хэдэн хоног ажаад байхад дажгүй юм шиг харагдаад байх болсон.

Хусог: Надаас асуух олон асуулт байгааг чинь мэдэж байна. Гэхдээ одоохондоо үүнийг ярих цаг байхгүй.

Би: Нөгөө... хоёр дөрөв зургаа гэж юу гэсэн үг юм?

Намайг асуултаа сулхан асуухад тэр нэг санаа алдчихаад: Явъя гэлээ.

Хусог: Гадаа их харанхуй бас хүн хөдөлгөөн ихтэй байгаа болохоор хурдхан шиг тахиагаа авчихаад явцгаая. Би хүн хөдөлгөөн ихтэй газраар явах дургүй.

Би: Ойлголоо. "Миний асуултанд хариулсангүй. Өөрт нь их хэцүү байгаа бололтой."

Өмнө минь алхах энэ хүнийг анх ааш муутай их зантай амьтан л гэж боддог байлаа. Гэвч өдөр ирэх тусам түүний талаарх үзэл бодол минь өөрчлөгдөж, үйлдэл болгон нь миний зүрхийг догдлуулах шиг болоод байх юм.

Байз, байз сая догдлуулна гэчихэв үү? Би энэ хүнд үнэнээсээ сайн болчихож. Ээ бурхан минь. Би яах аргагүй галзуурч байх шиг байна. Ким Хэжин чи ухаантай байх хэрэгтэй. Яав ч энэ хүнд чи сайн болж болохгүй. Үгүй шүү үгүй үгүй.

Нууц Ажилчид: "А" ажиллагааWhere stories live. Discover now