lll__________lll

70 11 14
                                    

Chapter3: Ааш муут

~Хэжиний талаас~

19 цаг:

Цаг дэндүү орой болсон байхын зэрэгцээ бие минь дэндүү ихээр ядарч сульдаж газарт сөхөрчихгүйхэн шиг гуйвсаар коридороор алхан байгууллагаас гарлаа. Нар аль хэдийн жаргаж гэгээ тасрах дөхөж байгаа бололтой. Зам дагуу алхаж байгаад гудамжны нэг сандал дээр түр амарч суухад бие минь арай дээрдэх шиг. Яагаад би ингэж их ядарч байна вэ гэвэл би ярьж өгье.

~Flash back

Луна: Одоо чи юу хийх юм?

Хэжин: Мэдэхгүй байнаа.

Луна гэнэт нэг юм санасан юм шиг: Би нэг ажилтай байснаа саначихлаа. Уучлаарай Хэжин. Би уг нь чамайг дайлах гэж байсан юм. Маргааш дайлнаа. Баяртай хэмээн инээмсэглэн гараа далласаар эргэж харалгүй явахад Хэжин худал инээмсэглэн гараа даллаад үлдлээ. Удалгүй түүн дээр хэн нэгэн мөрөн дээр нь гараа тавихад Хэжин гайхан хажуу тийшээ харлаа. Хусог Лунагийн ардаас хэсэг харж байснаа өөр лүү нь харах Хэжин рүү харцаа тусгахад тэр хоёр энэ хэвээрээ 30 секунд нэгэн рүүгээ ширтсэн юм.

Хэжин: Чи юу хийж яваа юм?

Тэрээр мөрөө Хусогийн гараас холдуулан түүнээс жаал зайгаа барин ийн асуувал Хусог Хэжин рүү төв царайлна.

Хусог: Чамаар хийлгэх нэг ажил байна.

Хэжин: Юу юм?

Хусог: Нэг юм.

Хэжин: "Энэ одоо надаар даажигнаад байгаа юм байхдаа"

Хэжин дотроо ийн бодоод: Ямар ажлыг нь мэдэхгүй болохоор явлаа хэмээн цааш эргэхэд нь Хусог: Чи очоод мэднэ хэмээн Хэжинийг явахаас нь өмнө гараас нь атгасаар хаа нэг тийшээ түүнийг чирэн явлаа.

30 минутын дараа:

Хэжин: Ёохх энэ чинь ямар хүнд юм бэ? Ийм ажил хийлгэх гээд тэрийгээ хэлэхгүй нууцлаад байсан юм уу?

Байгууллагын 3 давхрын нэг агуулахаас тэр хоёр хайрцагтай зүйл зөөж байгаа нь энэ билээ.

Хэжин гартаа байх картонан хайрцагтай зүйлийг газар тавин ядарснаа гайхан доош суух бол түүний өмнө явж байсан Хусог зогсоод мөн л барьж байгаа юмаа коридорын пилтаннан шалан дээр тавиад эргэж харлаа.

Нууц Ажилчид: "А" ажиллагааWhere stories live. Discover now