XII__________XII

53 6 7
                                    

Chapter12: Мин дарга

Хэжиний талаас:

Үгүй байлгүй дээ. Онгоцонд таарсанаас хойш огт үзэгдээгүй хүн байна.

Би: Ёнжүн? О.О

Ёнжүн: Дараа тухтай ярья. ^.^

Түүний хөнгөхөн инээмсэглэлд зүрх минь зогсчих шиг л боллоо. Гэхдээ одоо ингээд догдолж байх цаг биш. Учир нь нэг галзуу солиотой гэмээр хүн тэртээ дээрээс энд тэндэхийг хайр найргүй буудаж байна.

Ёнжүний над руу инээмсэглэн харсан дулаахан харцаас хойш  царай нь эрс өөрчлөгдөж төв болон, хөмсгөө зангидах ба дээр байгаа хүн рүү маш болгоомжлонгуй харлаа.

Эргэн тойрондох орчинд сумны мөр үлдсэн байх ба зарим нэг цементэн хана нь цуураад ан цав үүсчээ.

Энэ солиотой этгээд баригдах юм бол ихээхэн асуудалд орох нь дээ.

Нөгөө хэд рүүгээ буутай этгээдээс болгоомжлон арай гэж харвал бүгд л харалдаа юмны араар орон гартаа буу барьсан байв. Харин Жонгүг л буугаа олохгүй биеэ нэгжин тэмтчиж байгаа харагдана.

Ёнжүн: Бид ингээд байгаад л байх юм бол амиа ч алдаж мэдэхээр байна. Ямар нэгэн арга бодох хэрэгтэй.

Тэр чихэнд минь буун дуунаас давж чанга ч биш сул ч биш ийнхүү хэлэхэд нь би толгой дохиод яаж энэ байдлаас гарах аргыг бодох гэж хичээлээ.

Тэгээд эцэст нь нэг арга олсон юм.

●●●

Үнэт эдлэлийн хулгайч музейг төвхнүүлж байх үед Эли хэмээх цагдаа эмэгтэй музей руу нууц ажилчдын байгаа давхар луу явж байхдаа хурдалж байсан хөл нь аажмаар саарав. Тэрээр буун дуу, хашгиралдах хүмүүсийн дууг сонсоод гараа тас атгах бөгөөд бүсэлхийндээ хавчуулсан бууг шалавхан аваад аажуухан гэтэж явлаа.

Эцэст нь буун дуу руу ойртон ирээд хананы араар нуруугаараа налан нуугдаж, хэрэг тариад байгаа хүнийг харвал өнөөх хулгайч яг л улайрсан бух шиг аймшигтай харагдана. Доошоогоо тэр маш болгоомжлонгуй харвал Хэжин болон бусад хэд нь юмны араар орчихсон чих толгой хүзүүгээ дараад сууж байлаа. Хамгийн хачирхалтай нь Хэжинийг нэг үл таних хар савхин цамцтай залуу хамгаалаад байж байгаа хэрэг юм.

Сайн хараад л байвал Хэжин өнөөх эртэй ярилцаж юм сэдэж байгаа бололтой. Дараа нь тэр бусад руугаа даллаад сэдсэн зүйлээ ойлгуулах гэж хичээж байгаа нь илт.

Нууц Ажилчид: "А" ажиллагааWhere stories live. Discover now