Chapter19:
Охидын яриа
Орой: 21 цаг.
Сөүлд дөнгөж газардсан нисэх онгоцноос буух зорчигчид ачаа тээшээ аван явцгаах ба нууц ажилчид ч мөн нисэх буудлаас гараад орчноо сэтгэл догдлон ажиглах ажээ.
Чангюн: Эх орондоо ирэх сайхан байна шүү.
Тэрээр гадаах орчныг нүүр дүүрэн мишээн харахдаа ийнхүү өгүүлэн гараа дээш өргөж, биеийнхээ чилээг гарган суниалаа.
Жонгүг: Тиймээ. Сөүлийн агаарыг нь хүртэл санасан байна.
Тэхён: Хоёулаа Лондонд очоод ердөө л хоёр хоносон. -_-
Жонгүг дагзаа маажин: Тэгсэн ч гэсэн хоёр хоног бол урт хугацаа байсан. Бид их зүйлийг туулсан гэхэд Тэхён санаа алдаж, харин зарим нууц ажилчид тэр хоёрыг сонсоод шоолон инээнэ.
Бусад нь ийнхүү хоорондоо яриа өрнүүлж, хөхрөлдөж байх хойгуур Хусогийн утсанд дуудлага ирэхэд тэрээр дэлгэц рүү харан үл ялиг хөмсөг зангидаж, дуудлагыг авав. Түүний хэн нэгэнтэй өрнүүлсэн богино хугацааны яриа өндөрлөхөд үүнийг дэргэд нь зогсох Хэжин л ганц анзаарсан бөгөөд залуугаас хэн болохыг нь асуувал: Төлөөлөгч. Надад яаралтай ажил гарчихлаа хэмээн хаашаа ч юм яаран одлоо. Бусад хэд түүнийг хаашаа ингэтлээ яаран явсныг гайхаж хоцроход, Хэжин түүний зүг удаан гэгч нь харц тогтоохдоо нууц ажиллагааны байгууллага руу явж байх магадлалтай болохыг гадарлав.
Луна түүний хажуунаас инээмсэглэсээр сугадаж: Нутагтаа ирснийх сайхан юм ярингаа уувал ямар уу? гэхэд Хэжин хэсэг бодолхийлснээ зөвшөөрлөө.
Харин: Би харилаа. Ядраад байна хэмээн хүзүүгээ нужигнуулж байсан Элиг явуулахгүй гэсэн шиг Луна амжиж гараас нь атгаж зогсоомогцоо: Тэгж ч ярихгүй шүү. Өнөөдөр гурвуулаа охидын яриа өрнүүлнэ хэмээн уруулынхаа үзүүрийг өргөв.
Чангюн: Охидын яриа гэнэ ээ? Эрчүүдийг жийж байгаа хэрэг үү?
Хөмсгөө өргөн хэлсэн үгэнд нь Луна тоомжиргүй нүдээ эргэлдүүлэв. Биг Бен цамхгийн цонхоор унаснаас авхуулаад саяын нислэгийн турш нүүр нүүрээ харж, ихэнх цаг хугацаандаа хамт байсан учир үүнээс залхсан уу гэлтэй.
Чангюн: Мин даргаа, шударга бус юм шиг санагдахгүй байна уу?
Хэжин, Эли мөн тэднийг хүзүүдсээр цааш ямар ч үг дуугүй явах Луна нарыг Юнги дөлгөөн тайван харцаар чимээгүй л ширтэнэ.
YOU ARE READING
Нууц Ажилчид: "А" ажиллагаа
Fanfiction-Би бол маш өндөр нууцын зэрэглэлийн ажилтан Ким Хэжин. Нууц ажиллагаан дахь хайр дурлал, адал явдал, хөгжилтэй содон зүйлсээр аялцгаая. Bayarzul-д зориулж бичсэн өгүүллэг. 2021.08.14 - 2024.08.?? Төрөл: Адал явдал, тулаант, инээдмийн, романс, гэмт...
