IV__________IV

100 12 15
                                    

Chapter4: Хосууд

Өглөөний 7 цаг:

Хэжин аль хэдийн боссон байх агаад өнөөдөр даалгаварт онгоцоор гадаад руу нисэх тул догдлон юм хумаа бэлдэж байгаа нь энэ. Доод давхраас түүний ээж дуудах бөгөөд тэрээр

-Одоохон хэмээсээр том хар цүнхэнд хэрэгтэй гэсэн юмнуудаа хийгээд дууслаа.

Дараагаар доош шатаар буун гал тогооны өрөө орвол ээж нь хормогч зүүчихсэн догбугги аягалаад ширээн дээр тавьж байв.

Хэжин: Хоол хийчихсэн байсан юм уу?

Тэрээр ийнхүү хэлэн сандал татаад ширээний ард очоод суувал ээж нь түүний өмнө ч бас сууна. Сэрээ барин догбуггинаас сэрээдэг авч амандаа хийн идэх Хэжин рүү ээж нь хараад

-Гадаад руу ниснэ гэсэн биздээ? Ядаад гэдсэндээ хоол хийгээд яв.

Хэжин: Тэнд онгоцонд хоол идчихэж болох байсан юмсан.

Х.ээж: Ээжийнхээ гарын хоолыг санах болов уу л гэж бодсон юм.

Түүний ээж ингэж хэлэх үед Хэжин амаа арчаад

-Ээжээ хүн тоглож байхад чинь. Таныхаа гарын хоолыг саналгүй яахав дээ.

Охиноо ингэж хэлэхэд нь ээж нь нүүр дүүрэн инээмсэглэн харлаа.

9 цаг 40 минут:

Хэжин цүнхтэй юмаа барьсаар замдаа такси барин байгууллага дээр очлоо. Таксинаас буув уу үгүй юу тэрээр байгууллагын үүд рүү хамаг эрчээрээ гүйн хаалгаар орох үед өнөөх хоёр хамгаалагч түүнийг зогсоосонгүй. Эндэхийн ажилтан болсон юм чинь юу гэж ч зогсоохов.

Лифтэнд суун дээшээ өгссөөр хамгийн дээд талын давхарт гарах тэрээр төлөөлөгчийн хаалганы өмнө очоод хаалгыг нь тогшлоо.
Дотроос нь ор гэх дуулдах үед Хэжин нэг амьсгаа аван бариулыг нь доош нь даран хаалгаа түлхэн ороход Хусог төлөөлөгч хоёр хүлээж байсан юм шиг түүн рүү харцаа тусгана.

Төлөөлөгч: Ашгүй Хэжин тэнд суу.

Төлөөлөгч Хусогийн хажуу талын хоосон сандал руу гараараа заан суухыг хэлэхэд Хэжин толгой дохин заасан сандал дээр нь сууж цүнхтэй ачаагаа хажуудаа тавина.

Төлөөлөгч: Тэгэхээр та хоёр Лондон хот руу ниснэ. Энэ та хоёрын тийз.

Тэрээр ширээнийхээ шургуулганаас хоёр ширхэг тийз гарган ширээн дээрээ тавихад Хусог түүнийг нь авлаа.

Нууц Ажилчид: "А" ажиллагааWhere stories live. Discover now