XVII__________XVII

35 3 10
                                        

Chapter17:
Ноцтой байдал!

Өндөр цамхгаас үсэрсэн хоёр хамтрагчаа хараад Эли, Тэхён хоёр цочирдож хоцорсон ба тэдний нэрийг дуудаж хашхирсаар үлдэв. Тэд цонхны ойролцоох гэмт этгээдүүдийг унагачхаад гадагш Луна, Чангюн хоёрын араас харахаар өнгийтөл юу ч харагдсангүй.

Эли: Тэр хоёр доошоо уначихлаа ш дээ! Одоо яах болж байна аа!

Эли хөмсөг зангидсаар ийнхүү өгүүлэхэд Тэхён ч мөн адил санаа зовж сандарч байсан ч түүнд айдас нэмэхийг хүсээгүй тул мөрөн дээр нь гараа тавин, нухацтайгаар хэлэв.

Тэхён: Чангюнд аврах шүхэр байгаа. Тэднийг зүгээр гэж найдаад одоогийн нөхцөл байдалд анхаарлаа хандуулцгаая.

Тэхён өмнө нь тараасан нууц ажиллагааны эд хэрэгсэл дунд аврах шүхэр байсныг санаж, мөн Чангюныг түүнийг ашиглаж чадсан гэдэгт итгэхийг хүсэж бага ч болов айдсаа дарахыг оролдоно. Гэвч цамхгийн цонхоор огтхон ч шүхэрний бараа харагдаагүй тул сэтгэл дотрыг нь багахан айдас эзэлжээ. Аргагүй шүү дээ. 90 гаруй метрийн өндөртэй цамхгаас хэн нэгэн үсэрвэл амьд үлдэх магадлал тун бага.

Удалгүй одоогийн хэрэгтнүүд дээр дахин нэмж, бөөн хүмүүс ирэх үед Эли, Тэхён хоёр санаа зовнилоо арагш нь тавьж, орчиндоо анхаарлаа хандуулав.

●●●

Чангюны мэдэгдлийг сонссон Хэжин, Жонгүг, Юнгигийн царай Эли Луна хоёрыг зүгээр байгаад тайван болсон хэдий ч удахгүй 12 цагт цамхаг дэлбэрэх гэж байгаа мэдээг сонсоод цочирдож басхүү сандарсан юм. Тэд Хусогийн ардаас явж байсан зүгээ өөрчилж, цамхгийн зүг рүү эргэлээ. Гэтэл ард нь гарах гэнэтийн буун дуу тэднийг сатааруулж, байранд нь таг хөшүүлэх нь тэр.

Хэжин: Сая юу байсан бэ?

Жонгүг: Биднийг буудаагүй нь лавтай.

Юнги хөмсөг зангидан, нухацтай царай гаргаж: Хэрэв би буруу сонсоогүй бол танай хамтрагчийн явж байсан зүгээс сонсогдлоо хэмээн эргэж хараад Хусогийн явсан зүг рүү ширтэхэд Хэжин, Жонгүг хоёрын царай хувирч, дотоод сэтгэлд нь гэнэт түгшүүр, санаа зовнил мэдрэгдэв.

Тэд яг одоо буун дуу гарсан зүг рүү очиж, Хусогийг зүгээр байгаа эсэхийг шалгахыг хүссэн ч нөгөөтээгүүр цамхаг руу 12 цаг болохоос өмнө очих ёстой хоёрын голд гацчихсан байлаа.

Нууц Ажилчид: "А" ажиллагаа Where stories live. Discover now