X__________X

42 9 17
                                    

Chapter10: Хулгай

Цагдаа эмэгтэй Британий музей руу орж их л хүйтэн төрхтэй дугуйрсан шатаар дээш гарах аж. Энэ барилга үнэхээр томоос гадна маш олон том том өрөө тасалгаануудтай сонин содон үзмэрүүд ихтэй юм.

Тэр явсаар нэгэн шилэн лангууны дотор байх хөх алаг ваарыг үзэн зогсох өөртэй нь ижил цагдаагийн албаны хар хөх хувцастай, өндөр эрийн хажууд ирэхэд эрэгтэй ам нээн,

: Ирэхгүй байх гэж бодсон ч ирчихдэг юм байжээ хэмээн жуумалзана.

Х: Чухал хэргийн төлөө хэн ч байсан ирэхгүй гэж үү.

Хх: Ммм магадгүй л юм.

Эрэгтэй эмэгтэй цагдаа нар бие бие рүүгээ нэгэн зэрэг харлаа.

Хх: Тэгэхээр гэмт этгээдүүд...

●●●

Хэжин Хусог хоёр Музейн үүдний өмнө ирсэн байх бөгөөд үүдийг нь татан дотогш орвол үнэхээр нүд унагам зүйлсүүд тэднийг угтан авна.

Хэжин: Вуаааааа.

Тэрээр ингэж гайхширан ам нь ангайх бол Хусог эргэн тойрноо зүгээр л ажиглана. Харин дотроо гайхширч байгааг нь хэн ч мэдэхгүй юмдаа.

Хэжин: Хөөе хөөе. Ийшээ явъя.

Музейд орж ирсэнээс хойш Хэжин Хусогийг нэг цамцнаас нь угзарснаа цааш гүйгээд том цэлгэр шатаар дээш өгсөх нь яг л эргээд дүрсгүй хүүхэд болчихсон юм шиг харагдуулна.
Хусог харин түүний араас тайвуухан алхав.

Хамгийн дээд талын давхраас нь үзмэрүүдийг нь үзье гэж тэр хоёр шийдсэн тул одоо дээд давхарт нь явж байна.

Хэжин: Лондон хот миний бодож байгаагаас илүү гоё юм байна. Сонин содон үзмэр ихтэй музей, аварга том цаган цамхаг, хотын шөнийн өнгө үзэмж гээд.

Түүний хэлсэн үгийг Хусог зүгээр л сонсон толгой дохин явав. Энэ газар хүн болгон л үзмэрүүдийг үзэж явж байлаа. Хосууд, гэр бүл, ахмад настангууд гээд л. Гэтэл яг энэ мөчийг эвдэн доод давхарт бололтой шил хагарах чимээ гаран хүмүүс дор бүрнээ юм ярьцгаан шуугилдаж гарлаа.

Хэжин Хусог хоёр бие бие рүүгээ нэг харсанаа юу болоод байгааг харахаар шат руу гүйсэн юм.

●●●

Доод давхарт очиход нэгэн шилэн хорго хагарсан байхаас гадна дотор нь байсан үнэтэй ховор эрдэнийн алмаазан гоёл чимэглэл байхгүй болсон тухай энэ газрыг хариуцагч утсаар ярьж байгаа харагдав.

Нууц Ажилчид: "А" ажиллагааWhere stories live. Discover now