Chapter20:
Хөөрхөн.
~Хэжиний талаас~
Шөнө гэртээ нэлээн оройтож ирсэн болохоор өрөөндөө ороод, орон дээрээ хэвтэв үү үгүй юу нам унтаад өгсөн байлаа. Гэрийнхэн ч унтчихсан байсан болохоор намайг шалгаах хүн байсангүй.
Цаг хэд болж байгааг ч мэдэлгүй гүн нойрондоо умбаж байтал чихэн дээр гэнэт ядаргаатай ахын маань хоолой хадах нь тэр.
Ах: Хөөе Ким Хэжин! Цаг хэд болж байгааг мэдэж байна уу?
Би нойроо харамлан, түүний үгийг үл тоомсорлосоор зовхио ч бүрэн нээж чадалгүй хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөхөд ахын хоолой дахин энэ удаа ойрхон сонсогдов.
Ах: Чи ер нь яг ямар ажилд орсон болоод ингэж их оройтоод, бас гадаад дотоод руу хүртэл нисээд байна?
Би: Унтмаар байна ш дээ.
Удалгүй хөнжлийг минь огцом сөхөх нь мэдрэгдэж, хүйтэн усаар нүүр лүү минь шүрших үед би цочин огцом бослоо. Гэтэл ёстой л нөгөө тамын илч гэдэг нь нүдэнд харагдах шиг болов. Өөдөөс байдгаараа ярзайж, хорон инээмсэглэл тодруулсаар тэр хаалга саван зугтаах нь харагдана.
Ёстой чөтгөр юм даа.
Би: ЯА!
Түүний хойноос ийнхүү хашхирсаар гүйхэд зочны өрөөнд зурагт үзэн сууж байсан аав: Юундаа хашхиралдаад унав даа? Яачхав? хэмээн цаана зогсох ах руу болон над руу ээлжлэн харах аж.
Би: Энэ ах над руу сая ус цацчихлаа.
Ах: Энэ Хэжин чинь л босохгүй үд хүртэл унтаад байсан даг. Одоо цаг хэд болж байгааг мэдэж байна уу, залхуу хэмээн хэлээ гаргахад нь би түүн рүү байдгаараа жийхайлаа.
Хэрэв тэр миний ах биш дүү болж төрсөн бол өдийд ёстой үхсэн дээ.
Аав: За больцгоо. Хэчол аа, яах гэж дүүгээ сэрээж байгаа юм? Тэр холоос ядарч ирж байхад.
Ах: Гэхдээ өнөөдөр ажлын өдөр.
Би: Би өнөөдөр л ганц амарч байгаа юм. Бас ажлын өдрөөр та гуай өөрөө харин юу хийгээд ажилдаа явахгүй хүн рүү ус цацах завтай явж байдаг билээ? -_-
Ташаагаа тулсаар нэг хөмсгөө өргөн ийнхүү хэлэхэд ах: Аан тэр үү? Амралт. Долоо хоног амарч байгаа. Ядаж л би чамаас зургаа хоногоор илүү амарч байгаа юм байна гэхэд нь би нүдээ эргэлдүүллээ.
YOU ARE READING
Нууц Ажилчид: "А" ажиллагаа
Fanfiction-Би бол маш өндөр нууцын зэрэглэлийн ажилтан Ким Хэжин. Нууц ажиллагаан дахь хайр дурлал, адал явдал, хөгжилтэй содон зүйлсээр аялцгаая. Bayarzul-д зориулж бичсэн өгүүллэг. 2021.08.14 - 2024.08.?? Төрөл: Адал явдал, тулаант, инээдмийн, романс, гэмт...
