XI__________XI

46 6 9
                                    

Chapter11: Шинэ хамтрагч

Лондон хотод ирээд удаагүй байгаа нэгэн бүсгүй. Одоо хүртэл нэг л дасч өгөхгүй байгаа бололтой. Байрлаж буй газраасаа гараад төөрчихсөн тул одоо яахаа үл мэдэн дэмий л ийш тийш харж хүмүүсээс тусламж хүсэх гэж оролдоно.

Бүсгүй: Бурхан минь, энэ хөл хөдөлгөөн ихтэй газар ингэж төөрөх ч гэж дээ. Анхнаасаа зөвшөөрдөггүй ч байж уу? Ядаж байхад англи хэл мэдэхгүй юм аа.

Тэрээр ийнхүү амандаа бувтнан замдаа таарсан хүмүүсээс юм асуух гэж оролдов ч тэр хүмүүс нь яг л солиотой хүн харж байгаа юм шиг зайгаа барин холдоцгооно.

Бүсгүй: Excuse me, sir! Where am I?

Бүсгүй: За биз төөрчихлөө гэдгийг юу гэдэг билээ? Ээшш!

Бүсгүй: Have you seen my friend?

Бүсгүй: Oh my god!

●●●

Тэхён: Хэжин хааччихсан юм? Бас энд юу хийж яваа юм? Уг нь...

Хусог: Тэр чухал бишээ. Одоо музейд алга болсон зүйлийг олох хэрэгтэй байна.

Жонгүг: Тэр нь юу юм? Уг нь гол даалгавар маань...

Хусог: Ховор алмаазан гоёл. Одоогийн байдлаар тэр хэргийг мөшгиж байх цаг байхгүй юм шиг байна.

Хэжиний талаас:

Хэрэгтэн баригдсанд баяртай байгаа ч алдагдсан зүйл одоо хүртэл олдохгүй байгаа нь толгойг минь гашилгаж байлаа.

Музейн булан тохой бүрийг шалгаж үзсэн ч юу ч олж чадсангүй.

Би: "Хэрэгтэн музейн энд баригдсан байхад алга болсон зүйл энэ хавьцаа л баймаар юм. Байз! Тэр эмэгтэй энэ хавьцаа зүгээр хэрэгтнийг хөөж байсан болохоос биш хаанаас яаж олсоныг нь тодорхой хэлж мэдэхгүй ш дээ."

Ингэж бодох зуур хэн нэгэн бодлыг минь тасалдуулан ам нээх үед дэргэд хүн ирсэнийг мэдэв.

Харвал өнөөх хэрэгтнийг барьсан цагдаа эмэгтэй байна. Ашгүй минь.

Тэр: Тэгэхээр чи ч бас алга болсон эдлэлийг хайж яваа байх нь ээ. Хараад байх нь ээ өөрөө цагдаа шиг харагдахгүй л байна.

Би: "Яах вэ? Юу гэх үү? Нууц ажилчин? Тагнуул? Ингэж хэлбэл би байгууллагын нууц задруулсан хэрэгтэн болно. Баатар гээд хэлчих үү? Ххах." Би цагдаа ч биш л дээ.

Нууц Ажилчид: "А" ажиллагааWhere stories live. Discover now