ll__________ll

90 11 32
                                    

Chapter2: Гэрээ

~Хэжиний талаас~

Өнөөдөр бол ажлын минь эхний өдөр үнэхээр их догдолж бас сандарч байна. Өрөөндөө үсээ шуун дээшээ боочихоод яг л өсвөр насны охин шиг сул ногоон цамц, бүдэг ногоон юбка, шилэн тирко өмсөөд хар өнгийн жижиг цүнхээ үүрсээр өрөөнөөсөө гаран доошоо буулаа. Замд ах тааран: Хөөх та гуай одоо л нэг юм эмэгтэй төрхөндөө орж байх шив.

Би түүн рүү нүдээ нарийсган булангаараа хараад: Таньд хамаагүй хэмээн цааш үүд рүү явлаа. Үүдэнд цагаан кетээ өмсөн гэрээсээ гараад нарыг мэдрэн инээмсэглэсээр гудамж зам дагуу алхан замдаа такси бариад явлаа.

Нэрийн хуудсаа гартаа атган хаягийг нь жолоочид хэлээд цонхоор гадаахыг ажиглан явна. Хоёр гурван хүүхэд хоорондоо хөөцөлдөн тоглох бол түүний цаад талын кафены цонхоор хүмүүс сууж байгаа нь нэвт харагдана.

Удалгүй машин зогсож жолооч: Ирчихлээ гэх дуунаар бодлоосоо салахад нэгэн өндөр шилэн барилга нүдэнд минь харагдана. Жолооч ахад баярласнаа илэрхийлэн мөнгөө төлөөд машинаас буун шилэн барилга руу харан гүнзгий амьсгаа авлаа. Үнэндээ маш их сандарч байна. Зүрх минь цээжнээсээ гарах гэж байгаа юм шиг л түг түг хийн цохилж өөрийн эрхгүй хөл салганана.

Гүнзгий амьсгаа аваад нүдээ анин: Чи чаднаа Ким Хэжин хэмээн өөрийгөө зоригжуулаад урагшаагаа өөртөө итгэлтэйгээр алхлаа. Шилэн хаалганы төмөр бариулыг түлхэж онгойлгон дотогш ороход энд тэнд хүмүүс бичиг баримт, янз бүрийн төхөөрөмж барьчихсан явж байх бол үүдний 2 талд том бадриун биетэй хар өнгийн хослолтой хамгаалагч бололтой 2 эрэгтэй хүн намайг зогсоолоо.

Х: Уучлаарай өөрөө хэн билээ?

Хх: Картаа үзүүлнэ үү.

Би: Аан би нөгөө энд ажилд орохоор ирсэн хүн байна л даа.

Х: Хэн таныг ажилд оруул гэсэн юм? Нэрийг нь хэлээд таних хүн байвал оруулъя.

Би: "Юу вэ? Нэр нь хэн билээ? Мэдэж амжаагүй юм байна ш дээ ахх." ийн бодсоор: Би нөгөө нэрийг нь мэдэж амжаагүй бололтой. Ямар ч байсан надаас өндөр нэг...нэг царайлаг хүн бий.

Хх: Царайлагаа? Арай нууц ажилтан Жин юм болов уу? хэмээн нөгөө дэх рүүгээ харахад

Х: Хөөе мангар минь. Энд царайлаг гэж царай сайтай өндөр улсууд зөндөө бий.

Нууц Ажилчид: "А" ажиллагааWhere stories live. Discover now