Chapter8: Анхны хайр
Албан газрын нэгэн өрөөнд компьютер ширтэх хоёр хүн.
: Тэхёнаа чи итгэлтэй байна уу?
Тэхён: Мэдэхгүй юм даа. Төлөөлөгч Ким л даалгасан шүү дээ. Би урмыг нь хугалж болохгүй.
: Тэгвэл тийшээ яваад ирэхдээ надад гоё зүйл авчраарай. Миний дуртай өнгийг мэднэ биздээ?
Тэхён: Тиймээ, ягаан өнгө.
: Жонгүгийг хүлээхгүй юм уу?
Тэхён: Тэр араас харвасан сум шиг л ирэх байлгүй. Жин ах та биеэ бодоорой. Намжүн ах ухаантай ч гэсэн юм эвдлэх вий. Сайн харж хандаарай.
Жин: За ямар олон юм чалчдаг юм. Дуугүй яваач!
Саяны дурьдсанаар бол Тэхён гэгч хүн бол байгууллагад ороод 3 жил болж байгаа бөгөөд тулааны урлагтаа муугүй болохоор гэмт хэрэгтнүүдтэй учраа олчихдог нэгэн.
Харин түүнийг загнаж байгаа хар үстэй залуу бол Ким Согжин. Тэхён, Намжүн, Хусогтой гар сайн нийлдэг болохоор байгууллагатаа гарамгай мундаг нэгэн гэхэд буруудахгүй билээ. Бас холын зайнаас буудахдаа оновчтой мэргэн бууч юм.
Онгоцны буудал дээр:
15 цагийн нислэгээр нисэхээр Тэхён чемоданаа чирсээр пасспорт билетээ бүртгүүлнэ.
: Хён!
Түүний ардаас хэн нэгэн эрэгтэй хүн орилсоор ачаагаа чирэн нааш гүйнэ.
Тэхён эргэж харвал Жонгүг байх агаад их л хөлөрчээ.Жонгүг: Янзтай даа. Англи руу очих нь.
Тэхён: Очоод зүгээр суухгүйг мэднэ биздээ?
Жонгүг хариуд нь толгой дохиод пасспорт билетээ шалгуулахаар явахад Тэхён санаа алдсаар онгоцондоо суухаар явав.
●●●
Лондонгийн орой хөл хөдөлгөөн өмнөх өдрүүдээ бодвол харьцангуй их байх бөгөөд Хэжин Хусог хоёр ч гэмт этгээдүүдийнхээ байрлалыг аль хэдийн олчихсон одоо төлөвлөгөөгөө яриад хүн багатай газар сууж байна. Тэдний хайж байгаа хүн нь хүний тархийг гэмтээх хэмжээний хүчтэй долгион ялгаруулдаг төхөөрөмж болох нь батлагдсан тул удахгүй ашиглах гэж байгаа сураг дуулдсан учраас тэр хоёрт хугацаа бага үлджээ.
Хусог: Тэгэхээр компьютерээр ажиглаж байх хүн хэрэгтэй байгаа учраас чи Бигбен цамхагийн ойролцоо нэг хар өнгийн машин байгаа. Тийшээ нуугдаад энэ холбоогоор над руу яриад зааварчилгаа өгч замыг маань чиглүүлнэ шүү ойлгосон уу?

YOU ARE READING
Нууц Ажилчид: "А" ажиллагаа
Hayran Kurgu-Би бол маш өндөр нууцын зэрэглэлийн ажилтан Ким Хэжин. Нууц ажиллагаан дахь хайр дурлал, адал явдал, хөгжилтэй содон зүйлсээр аялцгаая. Bayarzul-д зориулж бичсэн өгүүллэг. 2021.08.14 - 2024.08.?? Төрөл: Адал явдал, тулаант, инээдмийн, романс, гэмт...