XVIII__________XVIII

31 4 41
                                        

Chapter18:
Үймээн эцэс болсон нь. . .

~Хэжиний талаас~

Энэхүү бөөрөнхий зүйлийг яаж ашигладаг, юу болох талаар учрыг нь олж ядан зогсож байхад над руу дайрсан гэмт хэрэгтнүүдийг амархан цохиж унагах Жонгүг ийнхүү нухацтай өнгө аясаар анхааруулав. Би ч эцэст нь энэ зүйлийн учрыг олохоосоо залхан, халаасандаа далд хийгээд, Жонгүгтэй тулаанд нэгдлээ.

Угаас Жонгүгээс энэ зүйлийн талаар асуух нь цагийн гарз биз.

Энэ их үймээн бужигнаан дунд цаг руу яаж очих талаар толгойгоо гашилган бодоод бодоод олсонгүй. Гэтэл хажуунаас Юнги хэмээх цагдаагийн дарга бугуйн цаг руугаа хараад: 11:53. Тэд цаг хожоод байна. Ямар нэгэн юм хийхгүй бол энэ чигээрээ бүгд үхэх нь гэхэд бүх хүмүүс сандарлаа.

Тэхён: Бүгдээрээ яаж хийгээд цагны механизм руу очих хэрэгтэй.

Гэмт хэрэгтнүүдтэй тэмцэж байх зуур гэнэт Луна толгойд орж ирэх нь тэр.

Байз! Эли энд байгаа юм бол Луна хаачсан юм бол? Бас тэр Чангюн гэгч цагдаа, Хусог. Бүгдээрээ хаана байгаа юм бэ?

Замд хөндөлссөн этгээдүүдийг бүгдийг нь цохиж унагачхаад, Эли рүү арай хийн дөхөж: Луна яасан юм бэ? хэмээн асуувал тэрээр: Одоо энэ талаар ярьж байх цаг алга. Би зам гаргаж өгье. Чи цааш яв хэмээх нь тэр.

Хүлээгээрэй. Тэсрэх бодис дээр намайг оч гэж байгаа юм уу? Би яаж салгах болж байна аа?

Хэдий ямар нэгэн ойлголт байгаагүй ч энд байгаа хүмүүсийн амь насны төлөө би түүний хэлснийг зөвшөөрч цааш явахдаа бэлтгэв. Элид Тэхён тусалж, тэд хоёул надад цааш явахад туслан зам аажмаар гаргаж өгмөгц би шууд л цагны механизм хүргэх мушгиа шатаар дээш гүйлээ. Гэхдээ замдаа нэг зүйлийг анзаарсан юм. Толгойлогч эр энэ их үймээн бужигнааныг үүсгэчхээд ор мөргүй тоос мэт арилаад өгснийг анзаарч, гайхсан ч нэг их ач холбогдол өгсөнгүй. Миний толгойд ердөө л тэсрэх бодис бодогдож байлаа.

Яаж салгах уу? Би амжиж очиж чадах болов уу?

Хэзээ төгсөх нь мэдэгдэхгүй урт шатаар гүйсээр байлаа. Замдаа хэт сандарснаас болсон уу гэлтэй гүйж явахдаа хэд хэдэн удаа бүдэрч ойчсон бөгөөд тэр болгонд цаг хугацааг ямар ч ашиггүй хороож байгаа өөртөө бухимдав. Унаж босохдоо би аль болох хурдан босож очихыг хичээн, эцэст нь дээд давхарт гарч чадсан юм. Өмнө минь хором мөч бүхэнд тасралтгүй мөнхийн хөдөлгөөнд орших том жижиг араанууд байх агаад Цаг руугаа харвал 11:57 болж байлаа.

Нууц Ажилчид: "А" ажиллагаа Where stories live. Discover now