V__________V

82 11 17
                                    

Chapter5: Сайн уу Лондон

Шөнийн 9 цаг~

Олон олон одод гарч хэдий шөнө болсон ч Лондон хотын байшин барилгууд болон гудамжны гэрлүүд тодхон асаж тэр хавиар яг л шөнө болоогүй мэт санагдуулна.
Темза голыг хамарсан "Цамхагт гүүр"-ийн гэрлүүд асаж их л үзэсгэлэнтэй харагдахын сацуу хоёр өндөр цамхаг нь сүртэй харагдана.
Энэхүү үзэсгэлэнт хотод машин ихээр явж хүмүүсийн хөл хөдөлгөөн их тул нэг гудамж хавьцаа нь чимээ тасрахгүй ажээ.
Тус хотыг чиглэн ирсэн онгоц газардаж зорчигчид болох зарим жуулчид, мөн иргэд зогсолтгүй ар араасаа гарч ирсээр.

Хэжиний талаас:

Лондон хот руу бөөн юм болж байж нэг юм очлоо. Юу болсоныг нэгд нэгэнгүй тайлбарлавал урт түүх болох байх.
Нааш ирэх явцад Ёнжүнийг харах надад тун эвгүй байсан тул ааш муут руу л дөхүү байхад түүнд давчуу санагдаж байсныг өөрөөсөө илүү сайн мэдэж байна. Гэхдээ тун дажгүй. Нэгэнт намайг эхнэрээ гэж хэлснээс хойш яахав кк.

Хүзүүндээ цагаан чихэвч тохсон, өөрийн ачаагаа чирээд урд минь том том алхах энэ хүн бол Хусог. Онгоцноос буумагцаа хоноглох байр олъё хэмээн над руу эргэж ч харалгүй хурдтай Royal National Hotel хэмээх зочид буудлын коридороор алхана. Ёнжүн харин онгоцны буудалд хувиралгүй царайтай үлдсэн. Би урдаа явж буй ааш муутын араас эргэн тойрноо ажин даган явахад тэр нэгэн гоёмсог улаан хүрэм өмссөн эрийг даган явна. Ганган хувцастай Англи эр 55 дугаарын хаалганы өмнө ирээд зогсоход бид хоёр ч мөн адил зогсов.

: Энэ өрөөнд амарч болноо. Их тохилог цэмцгэр, гадны дуу чимээ нэвтэрдэггүй өрөө хэмээн Англи эр нааш харж цэнхэр нүдээ бид хоёр луу гүйлгүүлэн харсаар төрөлх хэлээрээ ийнхүү хэлэхэд Хусог

: Баярлалаа гээд Англиар хариулав.

Дараа нь тэрээр нэг толгой дохичихоод буцан явах үед би тэр эрийг араас нь ажиж байснаа Хусог руу харан

: Хоёулаа нэг өрөөнд хамт байх юм уу гэж их л дотроо түвдсэн маягтай асуухад тэр миний нүүр лүү ойртон бөхийгөөд нүд рүү минь ширтэн ийнхүү өгүүллээ.

Хусог: Нэг өрөөнд битгий хэл хамт тэврэлдээд хононо доо.

Тэрээр урууландаа багахан инээмсэглэл тодруулахад хэлсэн үгэнд нь нүд минь асар том болж цээжийг нь түлхсэнээ

: Юу! Юугаа дэмийрээд байгаа юм гэхэд тэр хэсэг намайг шоолж буй мэт инээснээ

: Нэг өрөө хоёр тасалгаатай болохоор санаа зоволтгүй гэж их л тайван гэгч нь ачаагаа чирээд 55 дугаарын өрөөний хаалгыг түлхүүрдэн онгойлгоод орлоо.

Нууц Ажилчид: "А" ажиллагааWhere stories live. Discover now