Chapter7: Зүүдэндээ харсан тэр нэгэн эмэгтэй
Хусог: Төлөөлөгчөөс мэдээлэл ирлээ.
Хэжин: Юу гэж байна?
Хусог: Энд дахиад нэг даалгавартай юм байна.
Хэжин: Юу? Тэгэхээр эх нутаг руугаа буцах хугацаа хойшлогдож байгаа юм уу?
Хусог: Тийм л юм шиг байна.
Шөнийн 21 цаг:
Хэжин: Хөөе ааш муутаа би унтмаар байна.
Хусог: Унтах эрхийг чинь би хязгаарлаагүй юмсан.
Хэжин: Утасны чинь гэрэлд нойр хулжаад унтаж чадахгүй байна.
Тэр хоёр хоёул тусдаа өрөөтэй ч Хэжиний өрөө түүнд өнөө шөнө нэг л эвгүй тухгүй бас аймар санагдсан учраас Хусогийн өрөөнд орж ирэн түүний өрөөнд унтаж болох эсэхийг асуусахад тэрээр анхандаа дургүй байсан ч дараа нь зөвшөөрчээ. Хэжиний өрөөний цонх хөшиггүй болохоор цонхоор элдэв гэрэл тусахын зэрэгцээ модны сүүдэр өрөөнд нь яг л нэг хачин аймшигтай амьтны савар шиг туссан байх бөгөөд найгалзан хөдлөх нь Хэжинд тухгүй санагдсан билээ.
Хусогийн өрөөнд түүний орны дэргэд гудас дэлгээд хөнжлөө нөмрөн унтахаар хэвтсэн ч Хусог орон дээрээ утсаа оролдоод суучихсан тул Хэжин унтаж чадахгүй байгаа нь энэ.
Хусог: Хүсвэл өрөөндөө орж унтсан ч болно шүү.
Хэжиний талаас:
Ай хорвоо би ямар гэм хийсэн гэж намайгаа шийтгэнэ вэ? Энэ муу ааш муут чинь дажгүй юм уу гэж бодсон ч хувиа хичээсэн өөдгүй амьтан байна шд. Нэг л өдөр чамаас нойрныхоо хариуг авна даа.
Тэр утсаа маажаад мөдгүй юм шиг болохоор нь хөнжлөө толгой дээгүүрээ бүтээгээд хүчээр унтахыг хичээлээ.
●●●
Нэг л мэдэхэд өмнө минь гүн шигүү харанхуй ой харагдана. Эргэн тойрноо харвал би зочид буудалд биш огт мэдэхгүй зэлүүд газар ирчихэж.
Бурхан минь энэ ямар гээч газар вэ? Хэн нэгэн нь намайг хулгайлаад төөрүүлчихэв үү? За арай ч дээ. Муу ч сайн ч бас тулааны урлагт сайн хамтрагчтай юм чинь тэгнэ гэж байхгүй байлгүй.
Гэнэт ардаас нэг юм шаржигнах шиг боллоо. Яг л бутан доторх зүйл хөдөлж бий мэт. Ямар нэг аймшигтай амьтан байх вий хэмээн бодож айсандаа хамаг бие арзгас хийж чичрэн хүйтэн хөлс цувж эхэллээ. Эцэст нь тэр зүйл рүү харахаар шийдэн гүнзгий амьсгаа авч өөрийгөө тайвшруулчихаад эргэж харахаар хөлөө тавьтал гэнэт доороос асар том хязгаар нь үл мэдэгдэх хар нүх гарч ирэн түүн рүү би хашгирсаар унав.
YOU ARE READING
Нууц Ажилчид: "А" ажиллагаа
Fanfic-Би бол маш өндөр нууцын зэрэглэлийн ажилтан Ким Хэжин. Нууц ажиллагаан дахь хайр дурлал, адал явдал, хөгжилтэй содон зүйлсээр аялцгаая. Bayarzul-д зориулж бичсэн өгүүллэг. 2021.08.14 - 2024.08.?? Төрөл: Адал явдал, тулаант, инээдмийн, романс, гэмт...
