XIV__________XIV

39 5 13
                                    

Chapter14: Алга болсон нь...

Тэхён: Кхм, ингэхэд. . .чи ямар хоолонд дуртай вэ?

Эли: Одоогийн нөхцөл байдлаар хоол ярихад тохиромжтой гэж бодохгүй байна.

Сандарсаар арай гэж нөхцөл байдалд таараагүй мэдрэмжгүй асуулт асуусан Тэхёныг Элигийн хүйтэн хөндий хариулт банталтанд оруулжээ. Тэхён дагзаа маажин хэсэг улайсан байдалтай зогсож байснаа эргэн нэгжлэгийн ажилдаа эргэж оров.

Хагас цаг хэртэй энд тэндхийг шалгаж алхсаны эцэст: Бүлгуги хэмээх Элигийн хариултанд Тэхён дав хийтэл цочлоо.

Тэхён: А-Аан.

Дараа нь түүний асуултанд хариулсанд тэрээр баярлаж байгаагаа илэрхийлэх мэт нууцхан инээмсэглэл тодруулна.

Хэжиний талаас:

Элигийн хамтрагч. . .үгүй ээ, түүний байнга муудалцаж явдаг Чангюн гэх цагдаатай хамт булан тохой, сууц, тавилга бүхий бүх хэсгийг шалгаж явсан ч ямар ч сэжүүр алга.

Би: Амьд амьтны бараа харагдав уу?

Чангюн: Бүр сүүдэр нь ч алга, гайхалтай.

Тэрээр надаас холгүй зайд урдхан талд минь ташаагаа тулан зогсоно.

Би холбох төхөөрөмжөө асаагаад: Луна, намайг сонсож байна уу? гэхэд удалгүй түүний: Тиймээ! гэх цоглог дуу угтлаа.

Энэ төхөөрөмж ашиглахад тийм ч хэцүү эд биш юм байна. Хэд хэд оролдоод дажгүй сураад авчихлаа шүү.

Би: Ойр хавьд хөдөлгөөн алга уу?

Луна: Үгүй ээ, надад хоёрхон цэг л харагдаж байна.

Чангюн дэргэд минь ирснээ: Хэн юм? Нөгөө Луна гэх ажилтан чинь үү? гэхэд би чимээгүйхэн толгой дохилоо. Удалгүй тэр ч бас чихэндээ зүүсэн холбох төхөөрөмж дээрээ дарж асаан Лунагийн хоолойг сонсож байгаа бололтой царайных нь харц нь бага зэрэг өөрчлөгдөнө.

Луна: Та хэд салж явсан хэрэг үү?

Би: Тиймээ.

Луна: Ойлгомжтой. Тийм байж. Хажууд чинь одоо хэн байна?

Чангюн: Хэн байгаа гэж бодож байна, хатагтай?

Түүн рүү харвал учир битүүлэг инээмсэглэл нүүрэндээ тодруулсан байх агаад үүнд нь бага зэрэг хачин мэдрэмж төрлөө.

Тэр хааяа зүгээр хүн цаашлуулах гэж ингэдэг юм уу? Эсвэл угийн ийм юм уу?

Магадгүй. . .угийн ийм байх. . .

Нууц Ажилчид: "А" ажиллагааWhere stories live. Discover now