XVI__________XVI

52 3 10
                                        

Chapter16:
12:00

~Хэжиний талаас~

Тэр сая хүн буудчихлаа. Бүр өөрийнхөө хүнийг. . .

Одоо хэр нь яахаа мэдэхгүй, айдас сандрал холилдсон надад хөдлөхөөс ч жийрхмээр санагдана. Хажуу тийшээ нүднийхээ булангаараа хальт харвал Жонгүг, Чангюн нар ч цочирдсон байдалтай байж байлаа.

Толгойлогч гэж нэрийдэх энэ аймшигт эр өнөөх зэврүүн харц, жартгар нүдээрээ бидэн лүү харан, аймшигтайгаар инээмсэглэх үед нуруугаар хүйтэн оргих шиг л санагдана.

X: Тэгэхээр бидэнд саад болсон хэнийг ч болов устгах хэрэгтэй.

Өнөөх эр хахир хоолойгоор ийнхүү хэлэх үед түүнийг тойроод зогсож байсан ихэнх хүмүүс биднийг хүрээлчихлээ.

Х: Эхлээд чамаас эхэлбэл яаж байна?

Зэвүүн инээмсэглэл нүүрэндээ тодруулаад, гартаа барих буугаа над руу чиглүүлэхэд нь би балмагдаж орхив. Гэтэл удалгүй түүний дэргэд үлдсэн нэг хүн түүний толгойд буу тулгах нь тэр. Дараа нь тэрхүү нэгэн толгойн дахь ямар нэгэн маскаа хуулж авах үед нь нүд минь цочирдсондоо томорлоо. Энэ Хусог байсан юм.

Хүлээгээрэй. Тэр Хусог юм бол миний дэргэд зогсож байгаа Хусог хэн юм?

Би шалавхан шиг хажуу тийшээгээ хартал дэргэд минь зогсож байсан Хусог мөн адил маскаа хуулж авах үед би түүнийг Юнги болохыг нь мэдлээ.

Энд ер нь юу болоод байна? Тэд надад ч мэдэгдэлгүй хоорондоо солигдоод маск зүүчихсэн хэрэг үү?

Хусог: Буугаа хая! Үгүй бол чамд л муу юм болох болно шүү!

Түүнийг англиар маш чадварлаг, тушаасан өнгө аястай шаардах үед өнөөх Европ эр байрандаа таг хөшсөн байх аж. Удалгүй тэр эр шаардлагыг биелүүлэх аятай доош бөхийж байсан ч гэнэтхэн Хусогийн гар дахь бууг цохиж унагаснаар үймээн самуун эхэлсэн юм.

Биднийг хүрээлээд зогсож байсан этгээдүүд бидэн лүү дайрах үед Жонгүг хажуунаас минь: Болгоомжтой! гэхэд л саяхныг хүртэл жийрхэж байсан мэдрэмж минь агаарт замхран одох шиг болж, өөрийгөө хамгаалахад бэлтгэв.

Нууц Ажилчид: "А" ажиллагаа Where stories live. Discover now