VI__________VI

65 12 11
                                    

Chapter6: Бүтэлгүйтэл

Үүрийн зургаан цагийн үеэр Хэжин Хусог хоёр хувцасаа өмсөн бэлтгэнэ. Хоёул хар өнгийн тусгай хувцас өмсөж, холбоо барих үүрэгтэй энгийн биш бугуйвчийг гартаа зүүцгээв.
Энэ зочид буудалд гэмт этгээдүүд тэдний хайж яваа цаг уурын төхөөрөмжийг хаа нэгтэй нуусан учир тэр хоёр төлөөлөгчийн явуулсан нууц ажиллагааны эд зүйлсийг авна.

Анх удаа харж буй хэрэгслүүдээ гайхширан үзэх Хэжин. Түүн рүү нүднийхээ булангаараа дэргэд нь эд зүйлсээ бэлдэх хүн нэг харснаа үргэлжлүүлэн бэлдээд

: Наад зүйлсээ замдаа үз. Одоо явцгаая хэмээн үүдний хаалга онгойлгон гарахад Хэжин араас нь даган гарлаа.

Өглөө эрт хамаг хүмүүсийг унтаж байх хойгуур тэр хоёр хэрэг явдлаа бүтээх гэж буй нь энэ.

Ямар нэгэн хуучны үеийн загварын гар утас шиг төхөөрөмж Хусог гаргаж ирэхэд түүний дэлгэцэн дээр хэд хэдэн улаан цэг гарж ирэх нь үзэгдэв.

Хэжин: Энэ юу вэ?

Сонирхон өөрт нь их л содон харагдаж тэр ийнхүү асуухад

Хусог: Байршил тогтоогч. Энэ улаан цэгүүд бол гэмт этгээдүүдийн байгаа газар гэжээ.

●●●

Нэгэн эзгүй өрөөний хаалга хүчтэй онгойж хоёр хар хувцастай хүн буу барисаар орж ирэв. Эмэгтэй нь анх удаа буу барьж байгаа бололтой их л эв хавгүй гартаа буугаа чичигнүүлэн барина.
Маш болгоомжтой зөөлөн гэгч нь алхаж эргэн тойрноо нэгжиж байгаад юу ч олдоогүй тул энгийн байдалдаа орлоо.

Хусог: Энд ямар ч хүн алга.

Хэжин: Тэгээд байршил тогтоогчийг харуулсан төхөөрөмж яагаад улаан цэгүүдийг энд харуулаад байсан юм?

Их тохилог бор буйдан, шар модон ширээний тэндээс олдсон дөрөв таваад жижигхэн төмөр анивчиж буй жижиг улаан гэрэлтэй байршил тогтоогч Хусог олж

: Тэд бид хоёрын ирэхийг мэдсэн бололтой. Байршил тогтоогчийг энд санаатайгааар наасан байна хэмээв.

Хэжин: Юу? Яаж?

Ихэд гайхаж нүд нь томрон Хэжин ийнхүү асуувал,

: Тэр онгоцонд таарсан залуу их сэжигтэй байсан юм гэхэд,

: Ёнжүн үү? хэмээн асуувал Хусог толгой дохилоо.

Нууц Ажилчид: "А" ажиллагааWhere stories live. Discover now