XV__________XV

27 6 13
                                    

Chapter15:
Хайгуул

Бараг л зэрэг шахуу хоёр ч хүн алга болсон болохоор нууц ажиллагааны багийнхан мөн цагдаа нар асар их сандралд автсан нь мэдээж. Удалгүй Юнги ч хүрч ирж, бүгд түүнээс Элиг яасан тухай асуухад Юнги тэдэнд түүний араас яваад олж чадаагүйгээ хэлсэн юм.

Жонгүг: Одоо бид яах вэ?

Хэжин: Үгүй ээ үгүй. Бид хурдан Эли, Луна хоёрыг олох хэрэгтэй!

Хусог: Бид анхаарлаа хэтэрхий сулруулсан юм шиг байна.

Одоо ч сандран байрандаа тогтож чадахгүй Хэжинийг Хусог зогсоон, гараас нь атгаад, гүн бор нүдээрээ түүн рүү ширтлээ.

Хусог: Тайвшир. Тэр хоёр зүгээр байх болно.

Өмнөх уурлаад байсан ширүүн хандлагыг нь бодвол энэ удаад тэрээр Хэжин рүү зөөлнөөр ширтэх ба хоолой нь аргадангуй өнгө аястай байсанд Хэжин жаахан ч болов тайвшрах шиг боллоо.

Тэхён: Хурдан ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй.

Хусог: Тэгэхээр бид дараагийнхаа шатанд шилжих хэрэгтэй бололтой.

Бүгд түүн рүү анхаарлаа хандуулав.

Хусог хар машины арын багажны хайрцгаас нэгэн саарал чемодантай зүйл гаргаж ирж онгойлгоод, дотроос нь хар өнгийн багц ууттай зүйл авч, бүгдэд тарааж өгөв.

Тэхён: Үгүй байлгүй дээ. Энийг ашиглана гэдэгтээ итгэлтэй байна уу?

Жонгүг: Харин тийм. Шинэхэн хүн эсвэл өөр хүн ашигласныг мэдвэл ч төлөөлөгч биднийг зүгээр өнгөрүүлэхгүй дээ.

Хэжин: Энэ юу юм?

Жонгүг: Аюулгүй байдлын хэрэгсэл. Дотор нь цахилгаан бороохой, мэдээ алдуулах хий, гав, дуу намсгагчтай гар буу зэрэг өөрийгөө хамгаалахад ашиглах хэрэгслүүд бий.

Хэжиний асуултад тэрээр ийнхүү хариулав. Хэжин харин үүнийг сонсоод нүд нь гайхширсандаа томрох ба энэ үеэр Юнги өөрийн авсан багц доторх зүйлсийг хараад хөмсөг зангидав.

Энэ бүгдийг нэг бүрчлэн сонссон Чангюн: Хүлээгээрэй. Та хэдийг шударга ёсыг сахиулагчид гэдгийг мэднэ. Гэхдээ энэ бүгдийг энгийн иргэд авч явахад хэтэрхий аюултай зүйлс биш гэж үү? Та нарт зэвсэг ашиглах зөвшөөрөл байгаа юм уу? Бас төлөөлөгч гэж хэнийг хэлээд байгаа юм? Ер нь та нар хэн юм?

Түрүүнээс хойш хоёр цагдаа эр хөмсөг зангидсан байх ба Чангюны асуултад нууц ажиллагааны багийнхан бие бие рүүгээ харлаа. Харин саяхныг хүртэл Жонгүг санамсаргүй ам алдсанаа анзаарч гэмээ хүлээх мэт газар ширтэв.

Нууц Ажилчид: "А" ажиллагааWhere stories live. Discover now