Chapter 13: Миний шийтгэл.

4.2K 503 31
                                    

1 сарын 1. Шөнийн 3 цаг 25 минут.

Амар тайван л амьдрахыг л хүсдэг гэж хэлж байсан байх. Үнэндээ надад үүнээс илүү туйлын мөрөөдөл үгүй байсансан. Амар тайван гэдэгт нь би элдэв муу асуудал араасаа чирэлгүй, хийх ёстой зүйлээ л хийж, их сургууль төгсөж ажилд орох тийм л энгийн зүйлийг би амьдралаас хүссэн шүү дээ. Яагаад иймхэн хүсэл минь биелэлгүй орвонгоороо эргэж орхив доо...

Аёон Жонгүгийн хичээлийн өрөөнд ширээг нь дэрлээд хэвтэх аж. Зочны өрөөнөөс Аёоний аавын чанга дуу хадаж, өрөөний хаалгыг аяархан тогших нэгэн Жонгүг гэдэг нь ойлгомжтой. Аёоний аав ээж 2 бараг л цагийн өмнө ирснээс хойш түүний аавын орилох чанга чимээ улам чангарахаас биш намдсангүй. Магадгүй тэд Аёоний хэвлийд бүрэлдэж байгаа бяцхан үрийг устгах үгүй дээрээ маргалдаж байгаа байх л даа. Аёон үүнээс л илүү их айж байв. Алдаанаас ургасан бяцхан үрдээ тэр хайртай. Түүнийгээ хүйтэн мэсээр амийг нь таслуулахыг тэр хүсэхгүй шүү дээ. Хүйсийг нь ч мэдэж амжаагүй байгаа жижигхэн үр.

Аёон яг энэ мөчид өөрийгөө хамгийн ихээр буруутгана. Тэр л өдөр... Ганцхан өдөр шүү дээ. Өөрийн ухаантай байчихсан бол тэр өдийд өөрийнхөө гэрт хичээлээ давтаад суух байсан даа. Ингэж бодох төдийд нулимс нь урсаж бор ширээн дээр дуслана.

Зочны өрөөнд гарах чимээ намжихтай зэрэгцээд өрөөний хаалга онгойх нь тэр.

"Гар!"

"Аёон."

"Өнөөдөртөө үнэхээр хангалттай учраас зүгээр л гараад өг, тэгэх үү?"

"Намайг уучлаарай. Надад өөрөөр өөртөө зориг оруулах арга байгаагүй юм аа."

"Гайхалтай. Чиний зоригтой үйлдлийн ачаар маргааш гэхэд миний хүүхэд байхгүй болох нь. Үнэхээр их баярлалаа Жонгүг."

"Үгүй ээ! Би тийм зүйл болгохг-"

"Тэгээд чи болгох гэсэн юм бэ? Надтай гэрлээд хүүхдээ хамт өсгөхийг үү? Чи үнэхээр инээдтэй юм аа Жон Жонгүг. Миний амьдралыг байж болох хамгийн аймшигтайгаар сүйрүүлж өглөө. Одоо болсон биз дээ? Ханасан бол миний нүднээс хол байгаад өг."

Жонгүг ам нээх үед үйлчлэгч эмэгтэй өрөөнд орж ирэн тэднийг дуудаж байгааг хэллээ. Аёон өрөөнөөс гарч байхдаа зүрх нь амаараа гарчих шахан хурдсахыг мэдэрлээ. Хүүхдээсээ салахаас л тэр ингэж их айна. Үүдний хаалга руу харсаар эндээс гүйж гараад хаашаа ч хамаагүй зугтах талаар хүртэл бодоод амжив.

Mr and Mrs ArrogantWo Geschichten leben. Entdecke jetzt