Хэвлий хэсгээр хатгуулан өвдсөндөө нүдээ нээхэд толгой ч бас өвдөж байлаа. Түүнийг тойроод хэдэн хүн зогсож байсныг хараагаа төвлөрүүлэн харвал эмч, түүний аав ээж, мөн Жонгүгийн аав ээж байх аж. Зүрх нь чичрээд л явчихав.
Миний хүүхэд... Бүгд мэдчихсэн байх даа?
"Охин минь!" Ээж нь уйлж байсан бололтой сэргэхэд нь дахиад л нулимс унагаж харин түүний цаана аав нь Аёон руу ширүүн харц тусган зогсохийг тэр харж зүрхэлсэнгүй.
Эмч түүнээс хэдэн зүйл асууж, дэвтэртээ тэмдэглээд дуусч байсан дуслыг салгаад гарахад Жонгүгийн ээж ч бас дугарав.
"Аёон сэргэсэн болохоор бид ч бас ингээд явъя даа."
"Тэгэлгүй яахав. Та хоёрт баярлалаа. Охиныг минь хүргэж ирсэнд." Аёоний ээж талархсан сэтгэлээ илэрхийлэхэд эмэгтэй эвгүйхэн инээмсэглэн,
"Аёон аа, биеэ тэнхрүүлж гэртээ сайн амраарай. Ажлаа хийх гэж яарах хэрэггүй шүү. Баяртай."
Аёон тэдэн рүү харж зүрхэлсэнгүй. Мэдээж түүнийг жирэмсэн гэдгийг мэдчихсэн байх. Одоо магадгүй Жонгүгийн аав Аёонийг жигшиж, ээж нь ийм багаасаа хүүхэдтэй болсон ёс суртахуунгүй, хүмүүжилгүй охин гэж харж байгаа байх даа. Тэдний гэрээр дахиж очих хэрэггүй байх.
Аёоний нүдэнд нулимс хурлаа. Юун түрүүнд хүүхэд аюулгүй байгаад тэр баярлах ч түүнийг түлхсэн Жонгүгт гомдож, мөн эцэг эхээсээ айна.
Ингэхэд Жонгүг хаана байгаа юм бол? Түүн шиг хөгийн амьтан ч гэртээ эсвэл өөр газар зугаацаж байгаа байлгүй дээ. Миний яаж хохирох түүнд ямар хамаатай биш. Өадгүй амьтан... Гомдож байна.
"Юу болоод байгаа юм!"
Аавынхаа чанга дуунд цочин Аёон түүнрүү харахад уур нь дээд цэгтээ хүрсэн бололтой. Магадгүй охиндоо урам хугарсан байх. Аёон айсандаа зүрх нь чичрэхийг мэдрэнэ. Түүнд тайлбар байхгүй шүү дээ.
"Бид чамайг ийм хүн болгох гэж төрүүлж, өсгөө юу? Алхах сургуулиа ч төсгөөгүй байж! Урам дэндүү ихээр хугарч байна шүү Аёон!"
Нулимс дүүрч, Аёон доош харсаар мөр нь чичигнэн уйлж эхлэв. Аавынх үг улам чангаран түүнийг загнисаар Аёон яг одоо өөрийг нь ийм байдалд хүргэсэн Жонгүг гэгчид чин сэтгэлийнхээ гүнээс гомдох аж.
"Ханиа, одоо болно. Охины минь бие тэнхрээгүй байгаа шүү дээ."
Эхнэрийнхээ үгийг ойлгон аав нь арай тайвшрах ч сандлаасаа босон өрөөнөөс гарахын өмнө дэндүү аймшигтай үгийг хатуухан хэлчихээд гарч одлоо.
YOU ARE READING
Mr and Mrs Arrogant
Fanfiction"Би юу юунаас илүү чамайг үзэн яддаг!" "Өө! Мэдээгүй юм байна. Ямар өвдмөөр бэ?" Залуу царайны хувирал огт үзүүлэлгүй элгээ тэвэрсээр ингэж хэлэв. "Бас миний гэдэснээс гарч ирсэн, чамайг өвчсөн мэт дуурайсан энэ бяцхан хүүхдийг ч үзэн яддаг. Мэдэв...