Юу гээч? Жонгүг дахиад л зугтчихсан. Биднийг хараад гайхаж, уур нь савсаж байсаг аавыг минь мөрлөөд хормын төдийд алга болчихсон юм. Харин би дахиад л аавын эцэс төгсгөлгүй үглэлт, Жонгүгийн гэрийг зааж өгөх шаардлагыг үл тоон өрөөнийхөө хаалгыг түгжээд орондоо орсон. Тэхёнд авсан бэлэг өвлийн хүрэмтэй минь шалан дээр, харин би хөнжлөөрөө толгойгоо бүтээгээд шөнөжин уйллаа.
"Хариуцлагаа хүлээнэ." Яагаад ч юм энэ үгэнд нь асар хурднаар итгэл төрчихсөн болохоор би одоо уйлж байгаа биз. Түүн шиг амьтнаас би юу хүлээгээ вэ? Гараас минь хөтлөөд аавийн өөдөөс алхахыг нь уу? Хаалга тогшоод ээжийн минь өмнө сөгдөхийг нь үү? Үнэндээ тэнэг нэгэн нь би л бололтой.
Эцэст нь Жон Жонгүг ахиад л надаар тоглоом хийх гэж ирсэн шүү дээ.
-
12 сарын 30.
Тэхён Аёоний гэрийн гадаа хагас цаг орчим хүлээсний эцэст сайтар дулаалсан охин түүн рүү далласаар гарч ирлээ.
"Төрсөн өдрийн мэнд, Тэхён."
Тэхён руу хайрцагтай зүйл сунгахад инээмсэглэсээр аваад,
"Баярлалаа."
"Удаан хүлээгээд даарсан уу?"
"Үгүй дээ. Чамайг хүлээж байгаа болохоор харин ч халууцсан." Тэхён ингэж хэлээд ирмэхэд Аёон ичсэндээ доош харах ба түүний бэлэглэсэн бээлийг Тэхён өмсчихсөн байгааг харав.
"Хаачих юм?"
"Гадуур их яваад хэрэггүй байх. Хүн багатай газар хоол идэнгээ хязгааргүй ярилцъя."
"Сайхан санаа байна."
Бүх зүйлийг цагаан цас дарсан ч, хурц нар ээсэн шинэ жилийн өмнөх өдөр.
-
"Миний хүү, өдөр өнгөрлөө шүү дээ. Гарч ирээд хоол ид л дээ."
Жонгүгийн ээж хүүгийнхээ өрөөний гадна бараг л 20 минут зогсоод энэ мэтээр хаалгаа нээхийг гуйна. Жонгүг урд шөнө хар хурдаараа гүйн орж ирээд өрөөнийхөө хаалгыг саван хааснаасаа хойш нэг л чимээ гаргаагүй билээ.
Хөнжлөө сөхөж тааз ширтэнгээ санаа алдах тэр цээжийг нь хүнд оргиулах дарамтанд өөрийгөө дахиад л зүхнэ. Тэр дахиад л хулчгар, хөгийн үйлдэл хийчихсэн. Өөрийн амаараа Аёон амлаж байсан хэдий ч аавынх нь ширүүн харцыг олж хараад л зугтчихсан шүү дээ. Ийм аймхай, зориггүй түүн шиг хүн хэлсэн шигээ хариуцлага хүлээж чадна гэж үү? Яаж?
KAMU SEDANG MEMBACA
Mr and Mrs Arrogant
Fiksi Penggemar"Би юу юунаас илүү чамайг үзэн яддаг!" "Өө! Мэдээгүй юм байна. Ямар өвдмөөр бэ?" Залуу царайны хувирал огт үзүүлэлгүй элгээ тэвэрсээр ингэж хэлэв. "Бас миний гэдэснээс гарч ирсэн, чамайг өвчсөн мэт дуурайсан энэ бяцхан хүүхдийг ч үзэн яддаг. Мэдэв...