Jeju-Do, South Korea
Өмнөд Солонгос улсын толгой баячуудын өв залгамжлагч нарын клуб үүсгэн байгуулагдсаны ойн хүлээн авалт. Жонгүг энэ клуб-д элсээд хэдийн 3 жил болчихсон бөгөөд энд түүний гэр бүлээс хэд дахин хүчтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн хүүхдүүд ч байдаг учир тэр хичнээн дургүйлхсэн ч аавынхаа төлөө бүх л үйл ажиллагаанд нь оролцсоор ирсэн. Түүний ээж Жонгүгийг энэ клуб-д элсүүлэхийн тулд их хичээсэн гэх үү дээ.
Үдэшлэг болж буй төв танхимаас зангиагаа сулласаар бухимдангуй гарч ирэх Жонгүг өнөөдөр 86 дахь амжилтгүй дуудлагаа Аёон руу илгээн чихэндээ барьлаа. Дуудсаар, дуудсаар удалгүй тасрана. Аёон өнөөдөр нэг ч удаа түүнд хариулсангүй.
Жонгүг ээж рүүгээ залгасан ч утсаа аваагүй, гэрийнхээ утас руу залгасан ч мөн адил үр дүн. Тэр худлаа хэлсэнийг нь Аёон мэдчихэж гэсэн таамагтаа бүрэн итгэж эмээсэндээ зүрх нь хүчтэй цохилно. Магадгүй Аёон болон бяцхан хүүд нь ямар нэг зүйл тохиолдсон байхвий гэдгээс ч айж байж мэдэх юм.
Өнөөдөр хаалтын үдэшлэг зохион байгуулагдаж байгаа бөгөөд бүгд маргааш буцах ёстой байсан ч Жонгүгийн сэтгэл хэдийн Сөүл рүү яаравчилна.
"Жонгүг?"
Сүжиний хоолой дуулдахад Жонгүг эргэж харах ба дэндүү үзэсгэлэнтэй бүсгүй түүнийг чиглэн ирнэ.
"Яагаад энд зогсож байгаа юм?"
"Агаар амьсгалаад л, та яагаад гараад ирэв?"
Сүжин учир битүүлэг харцаар Жонгүгийг хэдэн хором ширтээд инээмсэглэж "Хэзээ та гэдэг болчихсон юм?"
"Санаандгүй."
"Хүүхэд чинь сайн байгаа юу?"
Хүүхдийнхээ талаар сонсоод Жонгүгийн уруулд гялсхан инээмсэглэл үзэгдэж, харц нь гялтганахыг Сүжин анзаарна. Тэгээд хайранд нь дийлдэх мэт гунигтайхан инээмсэглээд урагш харлаа.
"Тэр их хөөрхөн үү?"
Жонгүг хурдан хурдан толгой дохиод "Надтай их адилхан. Гэхдээ уруул гэвэл ээжтэйгээ... Тийм ч их уйлдаггүй маш тайван хүүхэд. Миний хурууг атгахаар их чанга-" Жонгүг гэнэт хоолой засан чимээгүй болоход Сүжин инээд алдлаа.
"Миний мэдэх Жон Жонгүг их өөр болжээ. Илүү том эр хүн болчихож."
Жонгүг бантсан мэт дахин хоолой засч "Чи хүүхэдтэй болоод мэднэ ээ."
"Би чамд их сайн байсныг мэдэх үү? Багаасаа л... чамтай хамт амьдрахыг хүсдэг байж билээ. Тэгээд бидний үерхэл онцгой зүйлгүй төгсөхөд би энэ бол төгсгөл биш гэж өөртөө хэлж байсан. Хувь тавилан биднийг өөрөө дахиж учруулвал би өөрийгөө чиний эмэгтэй болж чадна гэдэгт итгэж чамайг буцааж өөртөө авна, өөртөө дурлуулна гэж амлаад хүссэнээрээ амьдарсан. Тэр өдөр, тэр газар, тэр цахилгаан шатны өмнө би чамд мөргүүлээд газар уначихаад өвдөлтийг биш хувь тавиланг бодож байлаа. Дахиад учирчихлаа гэж санасан. Тэрхэн хоромд би чамайг миний эр хүн байх ёстой юм байна гэж бодсон. Тэр охиныг харах хүртэлээ... Тийм ч хөөрхөн биш, тийм ч ганган биш, баян ч биш, эрх мэдэлтэй ч биш энгийн гэхэд хэтэрхий энгийн тэр охинд би чамайг хэдийн алдчихсан байсан. Сая чиний харцыг ширтэх хүртэлээ би чамайг ямар ч хамаагүй новшын аргаар өөрийн болгоод тэр охиныг танайхаас хөөгдөхийг хараад оронд нь очоод суучихна гэдэг шуналдаа итгэлтэй байлаа. Гэхдээ тэгчихвэл чиний энэ гялалзсан харц унтарч, магадгүй одоо дэндүү тайван бас аз жаргалтай цохилж байгаа бяцхан үрийн зүрх ирээдүйд чамаар дутаж шархлах байх. Тэгэх л байх. Би чамд сайн хэвээрээ... Би чамайг мартаж чадаагүй. Гэхдээ одоо хичээх хэрэгтэй юм байна. Чамд сайн болохоороо... Хийх гэж байсан зүйлд минь уучлаарай."
ESTÁS LEYENDO
Mr and Mrs Arrogant
Fanfic"Би юу юунаас илүү чамайг үзэн яддаг!" "Өө! Мэдээгүй юм байна. Ямар өвдмөөр бэ?" Залуу царайны хувирал огт үзүүлэлгүй элгээ тэвэрсээр ингэж хэлэв. "Бас миний гэдэснээс гарч ирсэн, чамайг өвчсөн мэт дуурайсан энэ бяцхан хүүхдийг ч үзэн яддаг. Мэдэв...