Chapter 26: Хүйтэн гар

4.7K 568 92
                                    

Тас хийн алгадах чимээ өрөөг дүүргэн хадам эхдээ цохиулсан Жонгүгийн ээж газар уналаа.

"Бяцхан үрийг минь буцааж авчир!"

-

Аадар бороотой өдөр.

Жонгүг бусад өдрүүдийн адилаар өнөөдөр ч Аёоний гэрийн үүдэнд сууна. Түүнийг байхад хааяа ээж нь тааралдаж, хааяа аав нь таардаг ч Аёон хүсэхгүй байдаг учраас оруулж байсан удаагүй. Жонгүг харин тэднээр дамжуулан Аёон болон хүүдээ үргэлж бэлэг өгүүлнэ. Хагас сар хэртэй өнгөрсөн ч Жонгүг хайртай охиноо бас хүүхдээ нэг ч харж амжаагүй л яваа.

Өнөөдөр ч тэр үүдний шатан дээр борооноос хоргодон суугаад хатсан уруулаа долоонгоо гутлынх нь хоншоорыг норгох бороон дуслыг ажиглана. Тэр одоо Аёон руу залгахаа ч больж, гэрийнх нь хаалгыг нүдэхээс ч цөхөрчихсөн. Аёон руу илгээсэн зурвас магадгүй тоолохоос ч өнгөрч хэзээ ч хариу аваагүй болохоор одоо утсаа ч нээхээ больж.

Одоо тэр зүгээр л гэрийнх нь өмнө ирж суун өдрийг өнгөрөөж, орой ажлаасаа ирэх аав ээжтэй нь таарахдаа мэндлээд Аёон түүнийг өрөвдөөд гараад ирээсэй л гэж горьддог нэгэн болчхожээ. Түүний дотроос ядахнаа хүүгээ ганцхан удаа л харах хүсэл хэзээ ч салахгүй.

-

Аёон хүүгээ хөхүүлчхээд улам ширүүсэх борооны дуунд сэрээхгүй гэхдээ цонхоо хаах ба одоо ч үүдэнд ч суусаар байгаа Жонгүгийг олж харлаа. Багана налаад газар ширтээд суучихсан түүнийг өдөр бүр харахдаа өрөвддөггүй биш ч хэтэрхий их гомдсондоо ядаж нэг ч удаа сонсох итгэл нь алдарчихсан. Тэглээ ч Аёон бол хатуу нэгэн шүү дээ. Нэг л шийдсэн бол түүндээ үнэнч явдаг, өөрийгөө тайван байлгах бүгдийг өөрийнхөө төлөө хийж чадах охин.

Өдөр бүр хийдэг шигээ Жонгүгийн дээрээс хэдэн минут, заримдаа хэдэн цаг ширтэж зогсоод санаа алдалтаараа үдээд цонхноос холдоно. Эргээд харахад ээж нь түүний өрөөнд ороод ирчихсэн байлаа. Хаалганы чимээг ч үл анзааран бодолдоо автчихсан бололтой.

"Хүү унтчихсан юм уу?"

"Мм."

Нүд нь улайгаад нулимсаа цийлэгнүүлчихсэн ирэх охиноо харсаар ээж нь санаа алдаж "Оруулахгүй хэрэг үү?"

"Үгүй ээ."

"Ядаж хүүг нь нэг уулзуулчихвал-"

"Тэр удахгүй ирэхээ больчихно биз."

"Өглөө ажилдаа явах, орой ирэх ч хэцүү юм. Сэтгэл өвдөөд..."

"Жүжиглэж байгаа юм аа. Худалч, угаасаа жүжигчин амьтан."

Mr and Mrs ArrogantOnde histórias criam vida. Descubra agora