Chapter 6: "Халууны эм"

4.9K 527 27
                                    

"Энд бичсэн эмийг жорын дагуу уугаад, даарч огт болохгүй шүү."

"Ойлголоо, баярлалаа эмчээ."

"Зүгээр дээ."

Хоолой арган өвдөж, тухгүй байдал мэдэрсээр сургуулийн хашаагаар орлоо. Өвөл эхлээд удаагүй байхад ханиад хүрчих юм. Жирэмсэн болохоор дархлаа суларсан бололтой. Ахх, ингэж болохгүй юмсан.

Ангидаа орон ширээгээ дэрлэн хэвтлээ. Яг одоо ингээд л унтаад өгмөөр байна. Толгой эргэж, сэрснээс хойш өвдсөн нь би халуурч байгааг илтгэж чөлөө аваад амарч болох ч хичээл таслахыг хүсээгүй дээ эмчид үзүүлж эмч авчихаад ирсэн. Гэсэн ч сонголтондоо одоо харамсаж байна. Өнөөдрийг давахгүй бололтой.

"Өдрийн мэнд."

Багшийн дуу гарахад хүүхдүүдийн дуу намдаж би толгойгоо дааж ядсаар өндийлөө. Хэцүүхэн өдөр байх нь ээ?

Дараалан орсон 3 хичээлийн дараа би бүр л дордсон байв. Хөлөө чирсээр хоолны танхим руу орж дугаарлан зогсоход зовхи минь дийлдэж ядан нүд анилдана. Би их хүнд халуурч байгаа бололтой. Утасны цагаа хартал дахиад бүтэн 5 цаг сургууль дээр байх ёстой аж.

"Урагшлаарай." Араас сурагчид үглэж эхлэхэд цочин урагш харвал миний ээлж хэдийн болчихжээ. Хоолоо аваад хүн багатай булангийн хэсэгт суулаа. Мэдээж хоолны дуршил огт байсангүй. Урд минь тавцантай хоол тавигдахад дээш хартал Тэхён байх аж. Нээрээ өглөө эмнэлэг орох гээд эрт гарсан юм байна. Тэхён хүлээсэн болов уу?

"Хүлээсээн."

"Ю-юу?" Би чанга хэлчихсэн юм уу?

"Үгүй ээ."

"Айн?"

"Наа нүд чинь амархан уншигдах юм аа. Худлаа хэлж чадахгүй бололтой. Хэзээ ч."

"У-ууртай байгаа юм уу?"

Тэхён хариу хэлэлгүй хоолоо идээд эхэлсэнд би өөрийнхөө зөв гэж таамаглалаа. Юу болсон юм бол?

"Их.. хүлээсэн үү? Би эмнэлэгт үзүүлэх гээд түрүүлээд эрт явсан юм л даа."

"Эмнэлэг ээ?" Тэр одоо л над руу тогтож харж байна. Миний өнгө алдсан цонхийсон царайг одоо л анзаарсан бололтой ширтсээр байсанд ичсэндээ доошоо харлаа.

"Ханиад хүрчихэж ээ? Өчигдөр буцаж ороод дулаан хувцасла гэж хэлээд байхад."

"Зүгээр ээ."

"Худлаа яриад бай!" Тэхён гараа сунган духанд минь хүрч үзээд хөмсөгөө зангидлаа.

Mr and Mrs ArrogantOù les histoires vivent. Découvrez maintenant