A/N: Double update шүү. Өмнөх хэсгээ уншчаад ирээрэй~❤
Тэр өглөө тэд нэгнийхээ тэвэрт сэрсэн юм.
Ариун цэврийн өрөөний толинд улайсан хоёр хацраа ширтсээр Аёон гайхшралд автав. Ичсэн гэсэн үг биз дээ? Хацар улайж, биеэ чангалж, зүрх хүчтэй цохилж байсан. Уг нь тэр Жонгүгийг ойртоод ирэх төдийд түлхээд унагах ёстой баймаар.
Нүүрээ хүйтэн усаар угаан, шүдээ угаачихаад угаалгын өрөөнөөс гартал Жонгүг түүнийг хүлээгээд зогсож байсан бололтой гэнэт араас нь тэврээд авав. Аёон цочсондоо гарыг нь түлхээд,
"Давраад бай!"
"Хөөе, ингэх муухай шүү."
"Би яасан гэж? Угаасаа чи бид хоёр нэгнээ тэврэх харилцаатай хүмүүс мөн юм уу?"
Жонгүг царай нь барайн "Хамт унтчихаад...- Би одоо ч гэсэн жоохон халуунтай байгаа шд ээ. Тэглээ ч би чамайг биш хүүхдээ тэврэх гэж байна!" гэсээр дахин тэврэхэд Аёон яаж ч чадсангүй. Үнэндээ тэврүүлээд зогсох тааламжтай байгааг тэр өөрөөсөө нууж чадахгүй шүү дээ. Яаж ч хичээгээд чадахгүй.
"Манай хүүхэд эрэгтэй болов уу? Эмэгтэй болов уу?"
"Хамаагүй ээ. Аль нь ч байсан дэндүү хөөрхөн байх болно." Жонгүг хоёр гараа Аёоний хэвлий дээр тавиад толгойгоо мөрөн дээр нь дэрлэв. Аёон өөрийн эрхгүй нүдээ анин мэдрэх аж.
"Би тэгвэл охин байгаасай гэж хүсч байна."
"Би гэхдээ хүйсийг нь асуухгүй ээ."
Жонгүг толгой дохин тэд дахин үг дугарсангүй. Харин энэ тэврэлт дэндүү удаан үргэлжилсэн юм.
-
"Ахаа, жоохон удаан яваад өгөөрэй."
Машинд суугаад Жонгүгийн хэлсэн хамгийн эхний үг энэ байсанд Аёон гар луу нь цохин "Хичээлээсээ хоцрох гээ юу? Хурдан явсан нь дээр."
"Би халуунтай, хоолой өвдчихсөн хүн шүү. Чөлөө авчихсан." гээд ирмэхэд Аёон харцаа бултуулан цонх руу харж хоолойгоо заслаа. Гэнэтхэн мөр нь хүндэрч, сул байсан гарыг нь Жонгүг хүчээр салаавчлан атгав. Тэгээд мөрийг нь дэрлэжээ.
"Гэр хүртэл ингээд унтчихья. Би шөнө бараг л унтаагүй."
Аёон эсэргүүцэж чадсангүй. Гэнэтхэн л түүний өмнө биеэ барьдаг болж, амаа нээх гээд ч чадахаа больчихжээ. Харин оронд нь дэндүү өөр мэдрэмжүүд бүчээд авдаг болчихож. Магадгүй анх удаа Жон Жонгүг түүний нүдэнд эр хүн гэдгээр харагдаж, сэтгэлийг нь хөдөлгөж байгаа нь энэ бололтой.
ESTÁS LEYENDO
Mr and Mrs Arrogant
Fanfic"Би юу юунаас илүү чамайг үзэн яддаг!" "Өө! Мэдээгүй юм байна. Ямар өвдмөөр бэ?" Залуу царайны хувирал огт үзүүлэлгүй элгээ тэвэрсээр ингэж хэлэв. "Бас миний гэдэснээс гарч ирсэн, чамайг өвчсөн мэт дуурайсан энэ бяцхан хүүхдийг ч үзэн яддаг. Мэдэв...