"Э-эгчээ?"
"Алив орцгооё. Тэр дотор байгаа." гэсээр Аёоний мөрнөөс түлхэн хаалга нээх гэхэд тэр сандарсаар "Э-гчээ, байж байгаарай. Би-"
Түүний үгийг сонсоогүй эмэгтэй өрөөний хаалгыг нээж тэд орж ирэхэд Жонгүг дээгүүрээ цамц өмсчихөөд дүрэмтийн өмдөө тайлж байв.
"Ээж?"
"Байз? Та хоёр чинь нэг сургууль хэрэг үү?"
Аёон сандарсаар "Юу? Үгүй ээ, эгчээ би-"
"Энэ хэн юм?" гэх Жонгүгийн гайхсан хоолойнд Аёоний дуу гацаж тэр чимээгүй боллоо.
"Хүү минь, энэ охин чиний шинэ гэрийн багш байгаа юм."
"ЮУ???"
Түүний үгэнд Жонгүг, Аёон хоёр зэрэг орилсоор эмэгтэй рүү харлаа.
"МИНИЙ ХИЧЭЭЛ ЗААХ ХҮҮХЭД ЭНЭ НОВШ-- үгүй ээ, энэ том болсон хөгийн- бишээ, энэ хүн юм уу?"
Эмэгтэй толгой дохиход Аёоний хуурамч инээмсэглэл бага багаар арилж, гар нь доош уналаа.
"Гэрийн багш гэнээ? Ээж та юу яриад байгаа юм? Надад гэрийн багш хэрэггүй гэж хэлсэн биз дээ? Тэр тусмаа иймэрхүү хямдхан- ЁООЁ!!!"
"Дуугүй бол чи! Улирал бүр дүнгээрээ хамгийн доор жагсдаг байж! Би яагаад чам шиг хүүхэд төрүүлсэн юм бол доо?"
Аёон түүнийг энэ улирал дахиад л доогуур жагссан байсныг санахдаа инээд алдах бөгөөд Жонгүг түүнрүү муухай харах нь тэр.
"За яахав, багш авчирч болно. Гэхдээ энэ л биш. Наад охин чинь-"
"Дуугүй бол, дуугүй бол. Хурдан хувцсаа сольчихоод буугаад ир. Аав чинь хүлээж байгаа." гэсээр эмэгтэй Аёонийг дагуулан өрөөнөөс гарч ирлээ. Харин энэ үед Аёон яаж энэ гэрээс зугтаж гарах талаар бодож байсан юм.
"Ийм л зөрүүд хүүхэд байгаа юм. Чи нэг сургууль юм чинь миний хүүгийн талаар сонссон л байлгүй. Хаана л болж бүтэхгүй юм болно, манай энэ толгойлж явна. Би ч урт наслахгүй байх." гэсээр эмэгтэй амандаа үглэсээр түүнийг зочны өрөөнд дагуулж ирэхэд буйдан дээр түүний нөхөр бололтой Жонгүгтэй маш адилхан нэгэн сууж байлаа.
Аёон түүнд бөхийн мэндлэхэд тэр сонингоо тавьсаар түүнрүү гайхан харав.
"Энэ охин...?"
"Хөгшөөн, миний байнга ордог салоны гоо сайханч охин надад энэ охины талаар ярьсан юм. Сонсоод байхад үнэхээр мундаг. Гэрийн багш хийгээд хоёр жил болж байгаа гэсэн. Энэ муу золигийн хандлагыг засаж л байвал хэдий жоохон охин байсан ч хамаагүй шүү дээ."
أنت تقرأ
Mr and Mrs Arrogant
أدب الهواة"Би юу юунаас илүү чамайг үзэн яддаг!" "Өө! Мэдээгүй юм байна. Ямар өвдмөөр бэ?" Залуу царайны хувирал огт үзүүлэлгүй элгээ тэвэрсээр ингэж хэлэв. "Бас миний гэдэснээс гарч ирсэн, чамайг өвчсөн мэт дуурайсан энэ бяцхан хүүхдийг ч үзэн яддаг. Мэдэв...