"Жонгүг?"
"Чи энд юу хийж яваа юм?"
Жонгүг гэх нэрийг сонсоод Аёон гараа татан урагшлаад харвал үнэхээр тэр мөн байлаа. Хөмсөгөө зангидаж Аёон руу ширүүн харц шидлэн зогсоно. Аёон түүний гарыг хараад,
"Гипсээ авчихаж. Худлаа хэлж байсан юм уу???"
"Ч-чи сая юу гэсэн бэ?" Тэхён руу муухай харан асуухад Аёон ч түүнрүү харав.
"Юу гэсэн гэж?"
"Битгий!"
"Айн?"
Одоо Тэхён гайхсандаа хөмсөгөө зангидна. Жон Жонгүг яагаад энэ оройн цагаар Аёоний гэрийн урд байгааг, яагаад гэнэт гарж ирчихээд хачин зүйл яриад байгааг хэн ч ойлгох гэж хичээгээд чадахгүй зогсоно.
"Б-битгий Аёонд сайн бол!" Жонгүг гацаж түгдэрсээр ийн хэлээд шилэн хүзүүгээ иллээ.
Тэхён гайхсандаа хачин царайлан үг хэлэх гэтэл Аёон өрсөөд "Хөөе Жон Жонгүг! Чамд ямар хамаатай юм?"
"Тэхён чи хөөрхөн шдээ. Чи энэ матард хэтэрхий гоёдоно. Битгий сайн бол."
"Хөөрхөөн?"
"Яа Жон Жонгүг! Толгойгоо юманд цохичихсон юм уу? Архи уучихсан юм уу?"
Жонгүг Аёон руу нүднийхээ булангаар муухай харчихаад гэнэт л Тэхёний хүзүүдээд цааш гүйгээд эхлэв.
"За-тоглосон юм аа. Чамайг хараад хүрээд ирсэн юм. Хамт харьцгаая."
"Хөөе, Жонгүг- Би Аёонтой юм ярьж- Хөөе- БАЯРТАЙ АЁОН!"
Ноцолдсоор цааш явах хоёр хөвгүүний араас Аёон гайхан харсаар хоцорлоо.
Жон тэнэг хаанаас гараад ирэв?
"Тэхён чи хөөрхөн шдээ. Чи энэ матард хэтэрхий гоёдоно. Битгий сайн бол."
Сайн бодох юм бол... Тэхён бид хоёрыг хамт байх бүрт тэр хаанаас ч юм гарч ирээд эсвэл харж байдаг. Тэхёнд үргэлж санаа тавьж байдаг юм уу? Арай...
Жонгүг Тэхёнд сайн юм уу???
Гэхдээ тэд чинь үеэлүүд биз дээ? Ийм хүмүүсийг юу гэдэг билээ? Цус ойртсон хүмүүс... үгүй ээ, ижил хүйстнүүд? Үгүй ээ, тохиромжгүй байх. Жонгүг тэгэхээр аль ч хүйсийн хүнийг сонирхдог гэсэн үг үү? Миний хүүхдийн аав ИЖИЛ. ХҮЙСТЭН. БОЛОХ. ЮМ УУ???
Аёоний хоёр нүд томрон төсөөлж эхлэв.
"Ээжээ, энэ хүн миний аав юм уу?"
STAI LEGGENDO
Mr and Mrs Arrogant
Fanfiction"Би юу юунаас илүү чамайг үзэн яддаг!" "Өө! Мэдээгүй юм байна. Ямар өвдмөөр бэ?" Залуу царайны хувирал огт үзүүлэлгүй элгээ тэвэрсээр ингэж хэлэв. "Бас миний гэдэснээс гарч ирсэн, чамайг өвчсөн мэт дуурайсан энэ бяцхан хүүхдийг ч үзэн яддаг. Мэдэв...